Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн өнөөдөр /2022.1.13/ болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын харцага О.Хангай найм даван түрүүллээ. Харин Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн зэрэг сумын харъяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүн Баян Улаан сумын харъяат Монгол Улсын начин Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Дашрамд дурдахад уг барилдааны долоогийн даваанд энэ цаг үеийн бөхийн барилдааныг өнгөлж байгаа гэж хэлж болох Ховдын хоёр харцага уламжлал ёсоор тунан барилдав. Энэ удаад харцага О.Хангай баруун хавиран давж, хоорондын барилдааны даваа унааг 12:6 болгон холдууллаа.
Холбоотой мэдээ