Мэдэгдэл: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэрэг явахгүй | News.MN

Мэдэгдэл: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэрэг явахгүй

Мэдэгдэл: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэрэг явахгүй

Мэдэгдэл: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэрэг явахгүй

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296, 295, 297-р зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс /2022.1.13/ эхлэн явахгүй болжээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286, 285-р галт тэрэг аялна хэмээн мэдээлжээ.

Хоёр улсын дундын бүс дэх "0" цэгээс Замын-Үүд дэх "Бүс нутгийн ложистикийн төв"-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах бэлтгэл ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН хангаж бэлэн болгоод байгаа юм.

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн.

Өчигдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм. Харин өнөөдөр 60 чингэлэг бараа татан авсан байна.

Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 202.9.46.232

Битгий х** х***а минь

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 139.5.217.74

Замын үүдээс эрээн хүртэл нарийн тз тавьчихаач

Avatar

Зочин 2022-01-13 202.179.24.4

танк ороод ирнэ гээд айлгаад байна шүү дээ. малуууд нь итгэчихсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж