Монголын Зэвсэгт хүчний жанжин штаб хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай өнөөдөр /2022.1.13/ уулзлаа.
Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд өмнө онд Зэвсэгт хүчний жанжин штаб, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажлын уулзалт зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд Монголын цэрэг хүчний байгууллага, энхийг сахиулагч , ахмад дайчдын тухай 100 гаруй телевизийн нэвтрүүлэг, контент бэлдэж нийгэмд цацсан. Энэ жилийн хувьд өнгөрөгч онд хийсэн ажлыг тайлагнан хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын жуух бичгээр хэвлэл мэдээллийн зарим ажилтыг шагналаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа:
-Жилийн хугацаанд бид иргэн- цэрэг хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын Зэвсэгт хүчний түүхэн замнал, үйл ажиллагааг нийгэмд танилцуулах, энхийг сахиулагч нарын талаар гээд 100 гаруй нэвтрүүлэг бэлдсэн. Энэхүү нэвтрүүлгүүдийг гаднаас ямар нэг хөрөнгө оруулалт авалгүй, редакц өөрсдийн төсөв мөнгөөр бүтээсэн. Энэ жилээс эхлэн төсөв гаргаж өгөөсэй гэж ЗХЖШ-аас хүсэж байна. Мөн хамтын ажилгаагаа бэхжүүлэх, хоёр талдаа харилцан ашигтай байх, аль аль талдаа мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, мэдээлэл солилцдог байгаасай.
Энэ онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний алба хаагчид оролцсоны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд эмэгтэй энхийг сахиулагч нарын олон улсын чуулганыг Монголдоо зохион байгуулна гэнэ.
Холбоотой мэдээ