ФОТО: 2021 оны дуулиант үйл явдлууд гэрэл зурагчны дуранд

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

ФОТО: 2021 оны дуулиант үйл явдлууд гэрэл зурагчны дуранд

Цар тахлын хоёр дахь давлагааны үеэр Энэтхэгийн Шинэ Дели хотын шарил чандарлах газарт COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг зөөвөрлөж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 23.

Этиопийн хойд хэсэгт орших Тиграй мужийн Агула хотод Тиграйн тусламжийн нийгэмлэгт шар вандуй булаацалдаж буй эмэгтэйчүүд. 2021 оны тавдугаар сарын 8.

Филиппиний Манила хотоос өмнө зүгт орших Батангас мужид тохиосон их дэлбэрэлтээс хойш нэг жилийн дараах дүр зураг. 2021 оны нэгдүгээр сарын 10.

Дональд Трампыг дэмжигчид Конгрессын танхимын баруун хананд авирч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены ялалтыг эсэргүүцэж байгаа нь. 2021 оны нэгдүгээр сарын 6.

Германы Франкфуртын ойролцоох Ниддерау хотод зам хаасан үерийг гаталж буй галт тэрэг. 2021 оны хоёрдугаар сарын 3.

Кени улсын Накуру мужийн Эльбургон хотод фермийнхээ ойролцоох сүрэг царцааг хөөж буй 12 настай Стивен Мудога. 2021 оны гуравдугаар сарын 17.

Израилчууд исламын шашинтнуудыг ариун Рамадан сарын үеэр дайран бөмбөгдөж буй байдал. 2021 оны тавдугаар сарын 13.

Бээжин хотноо Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн өмнөх гала шоуны үеэр аврах албаны хувцас өмссөн жүжигчид туг тойрон бүжиж байна. 2021 оны зургадугаар сарын 28.

Техас мужийн Рома хотод Рио Грандег дамжин АНУ руу хууль бусаар дүрвэж буй бяцхан хүү. 2021 оны гуравдугаар сарын 28.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Кабул хот руу дүрвэсний дараа Талибаны дайчид ерөнхийлөгчийн ордныг хяналтдаа авав. 2021 оны наймдугаар сарын 15.

Хойд Калифорниа мужийн Жейнсвиллээс өмнө зүгт гарсан түймрийн үеэр галд автаж буй байшин. 2021 оны наймдугаар сарын 16.

Польш улс Европын холбооны зүүн хил дээр хамгаалалтаа нэмэгдүүлсний дараа Ойрхи Дорнод болон бусад газраас цагаачид Беларусийн Гродно хотын ойролцоох хил дээр цугларав. 2021 оны арваннэгдүгээр сарын 8.

Эх сурвалж: ALJAZEERA
М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж