Минималистын эсрэг эмх замбраагүй байдлыг эрхэмлэгч чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Минималистын эсрэг эмх замбраагүй байдлыг эрхэмлэгч чиг хандлага

Минималистын эсрэг эмх замбраагүй байдлыг эрхэмлэгч чиг хандлага

Сүүлийн үед эмх цэгцтэй минималист хэв маягаас илүүтэй эмх замбараагүй максималист хэв маяг тренд болоод байна. Минималистуудын өнцгөөс яг л замбараагүй үүр шиг харагдах максималист хэв маяг нь тав тухыг эрхэмлэгч хүмүүст илүү тохиромжтой. Судалгаагаар минималист  хэв маягаар орчноо бүрдүүлдэг хүмүүсийн дийлэнх нь реалист буюу бодитоор сэтгэгчид байдаг бол эмх замбраагүй буюу “cluttercore” хэв маягаар орчноо бүрдүүлэгчид  хийсвэр сэтгэлгээ нь хөгжсөн  уран бүтээлчид байдаг байна.

Хэдий оксфордын толь бичигт “cluttercore” гэх үг нь эмх замбраагүй гэсэн утгатай ч тав тухтай хэв маяг гэвэл зохих юм. Уг хэв маягийг тодорхойлоход их амархан бөгөөд  илэрхийлэл нь тасалгааны ургамал, унжлага чимэглэл, наамал зураг, тухтай орчин, дулаан уур  амьсгал юм.

“Тав тухтай хэв маяг бидэнд тухтай хэр нь бүтээлч байдлыг төрүүлж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг. Энэ бол чөлөөт сэтгэлгээ, баригдмал бус байдлын бэлэг тэмдэг юм. Хүмүүс гэртээ юм цуглуулахдаа өнгөрсөн амьдралын дурсамж, сонирхол дээрээ тулгуурлан авдаг. Хэрэв бид түүнд дургүй бол худалдаж авахгүй шүү дээ. Дуртай зүйлсээрээ гэрээ тохижуулснаар бид өдөр бүр өөр өөр үндэстэн, гарал үүслийн нэгдлийг мөн маш олон дурсамжуудын хэлхээг олж хардаг. Бид үүрэндээ дуртай зүйлсийн хамт хамгаалагдсан, халамжлагдсан тухтай мэдрэмжийг хүсдэг бол “cluttercore” хэв маяг бидэнд яг л тэр мэдрэмжийг төрүүлнэ” хэмээн максималист хэв маягийн судлаач интериор дизайнер Женнифер Ховард хэлжээ.

Цар тахлаас шалтгаалан хүмүүс гэртээ олон цагийг өнгөрүүлэх болсноор харах өнцөг өөрчлөгдөн дотоод ертөнц, гэрийн тохижилт, тав тухтай байдалд илүү анхаарал хандуулах болсон. Тэгвэл энэ чиг хандлага нь эрчээ аван сошиал орчинд #cluttercore хэмээн тодотголтойгоор инстаграм дээр 7000 гаруй дурдагдан, TikTok дээр 13 сая гаруй үзэлт аваад  байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

М.ГЭРЭЛМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж