Д.Уранчимэг: Дүрслэх урлагийн академиа хөл дээр нь босгосон | News.MN

Д.Уранчимэг: Дүрслэх урлагийн академиа хөл дээр нь босгосон

Д.Уранчимэг: Дүрслэх урлагийн академиа хөл дээр нь босгосон

Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн захирал, Европын урлагийн сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Уранчимэгтэй ярилцлаа.


-Урлагийн салбар маань өөрөө гэгээн, нандин. Гэвч та бид хоёр өнөөдөр арай хүндхэн сэдвээр ярилцах гэж байна. Таныг захирлын суудлаасаа огцрохыг шаардаж, багш нарын төлөөлөл БШУЯ-ны үүдэнд жагслаа. Үнэхээр ингэж яамны үүдэнд жагстлаа асуудал хурцадсан юм уу?

-Би энэ сургуулийн захирлаар 2013 оноос СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль байх үеэс нь ажиллаж эхэлсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сараас сургууль маань СУИС-аас тусгаарлаад, Дүрслэх урлагийн академи болж, захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.  Энэ сургууль маань төрийн өмчит сургууль. Төрийн өмчийн сургууль учир төлбөрийг өндөр тавьдаггүй.  Өнөөдөр манай сургуульд  430 оюутан суралцаж байгаа. Оюутнуудын төлбөр дээр голлон үйл ажиллагаагаа явуулдаг, мэргэжлийн урлагийн боловсрол олгодог ийм л сургууль. Бусад сургуулиудтай харьцуулахад оюутан цөөтэй, ийм л цомхон. Гэтэл  сургуулийг маань авахаар зохион байгуулалттай хэсэг  бүлэг нөхөд л энэ бүхнийг зохион байгуулж байна гэж хардаж байна. Манай сургууль оюутнууддаа боловсрол олгодог болохоос бус хэн нэгний ашиг олох хэрэгсэл болох учиргүй. Тийм учраас би сургуулиа бизнестэй хутгахыг хүсэхгүй байна.  Уулзъя гэхээр эдгээр багш нар маань ирдэггүй, гэсэн атлаа бичиг бариад гүйгээд байдаг. Үнэхээр би энэ сургуулийг хүлээж аваад нураачихсан бол ажлаа өгөхөд татгалзах зүйл алга. Ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа юм гэхээр тэдэнд тодорхой хэлэх юм байдаггүй. Гэсэн атлаа л Уранчимэгийг огцруулъя гээд яваад байдаг. Өнөөдөр манай сургуулийн урдаа барьдаг хэдэн багш нар маань бүгд гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд явж байна. Ингээд үлдсэн хэдэн багш нар маань өөрсдийгөө хөгжүүлэхийн оронд цүнх барьдаг хэдэн хүний гар хөл болоод явж байгаа нь харамсалтай байна. Түүний оронд номоо бичээд, докторын ажлаа хийгээд, уран бүтээлээ туурвиад явбал хэн хэнд нь хэрэгтэй байна.

-Таныг энэ сургуулийг удирдсанаас хойш өнгө төрх нь илт өөрчлөгдсөн гэж уран бүтээлчид ярьдаг юм билээ. Наад захын жишээ дурдахад л танай сургуулийн шат хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан, яг стандартны байсан?

-Захирлын албан тушаалыг авснаас хойш сургуулиа шинэчилье, өөрчилье гэж их зүтгэсэн. Өмнө нь дөрвөн жил нэг багшийн удирдлага дор, зөвхөн тэр багшийн үгийг сонсоод төгсдөг байсан бол шинэ хөтөлбөрөөр нэгдүгээр курсдээ дүрслэх урлагийн үндсэн суурь болох уран зураг, зураасан зураг, уран баримал, дизайн гээд үндсэн сэдвүүдээ үзээд хоёрдугаар курсдээ мөн олон багшаас номын дуу сонсоод,  3-4 дүгээр курсдээ дипломоо бичдэг ийм хэлбэр рүү шилжүүлсэн. Энэ шилжилт маань тийм амар байгаагүй. Ер нь их сургууль гэдэг утгаараа багш нар нь докторын зэрэгтэй байх ёстой. Гэтэл манай сургуульд докторын зэрэгтэй хүн ховор. Гадаад хэлээр илтгэлээ тавьдаг, эрдэм шинжилгээний хуралд оролцдог, эрдмийн зэрэг цолтой багш нартай байх шаардлагатай. Харин манай багш нарын хувьд учир дутагдалтай байсан учраас багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй  юм байна гэж  хамгийн түрүүнд шийдээд ажил хэрэг болгож эхэлсэн. XX зууны урлагийн боловсрол багш төвтэй байсан бол XXI зууны урлагийн боловсрол оюутан төвтэй, тэр хэрээр багшид тавих шаардлага өндөр болсон. Өнөөдөр  манай сургуульд элсч орж ирж байгаа хүүхдүүд  англи хэлтэй байдаг учир багш нартайгаа нэг агаараар харилцаж чадахгүй  болж байна. Хэлээ ашиглаад гадаадын сайтууд дээрээс мэдээлэл уншиж байна, сэтгэлгээ нь задгай байна.  Нэг үгээр багшаасаа илүү мэдлэг мэдээлэлтэй болчихож байгаа юм. Гэтэл багш нар маань гадаад хэл байхгүй, нэмж суралцахгүй болохоор оюутнууддаа гологдоод ирэхээр шавьгүй болж ирж байна. Ингээд багш нараа чанаржуулахын тулд гадаад, дотоодын олон сургалтуудад хамруулж эхэлсэн. Дортмундын их сургуультай фото урлагийн чиглэлээр, Австрийн Венийн их сургуультай  сэргээн  засварлах хөтөлбөрөөр, Оросын  академитай урлаг судлалын чиглэлээр хамтын хөтөлбөртэй. Одоо араас нь мөн уран зураг, уран баримлын хамтын хөтөлбөртэй болохоор хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Мөн багш нараа Австри, Герман, Америк, Япон, БНСУ, Сингапур, Хятад руу урт, богино хугацааны сургалтанд хамрууллаа. Ингэснээр Монголын дүрслэх урлагийг олон улсын түвшинд хүндэлж, улмаар уран бүтээлчид, оюутнууд маань дэлхийд гарах боломж нээгдэж байна. Бид нарын 2013, 2014 онд хийсэн шинэчлэл хөтөлбөрийн үр дүн маань одоо эхнээсээ гарч байна. Монголын дүрслэх урлагийн боловсролын салбарт гадаадын тэтгэлэг хөтөлбөрт ингэж өргөнөөр хамруулж байсан түүх байхгүй. БНХАУ руу докторын сургалтад 3, ХБНГУ- 1, Унгарт-2, Солонгост-2, Америкт-1 багшаа явуулсан, эхнээсээ төгсөж ирж байна. Дүрслэх урлагийн салбар маань залуу эрдэмтэн багш нараар шинэчлэгдэж байгаад баяртай байдаг. Бид дотоодод төгссөн боловсон хүчнээрээ явахаар  өнөөдөр  дэлхийд гологдож байна.  Гадаадын багш нар ирээд “Танай багш нар англиар ярьж чадахгүй байна, ур чадвар муу байна” гэж голдог. Ийм үг сонсоход надад хэцүү байсан. Иймд миний зүгээс багш нараа дэлхийн хэмжээнд хүргэх гэж нар, оюутнуудаа гадаадын хөтөлбөр сургалтуудад хамруулсан.

-Та ингэж сургуулийнхаа, дүрслэх урлагийн салбарын төлөө чармайлт гаргаад байдаг. Гэтэл яагаад багш нар чинь таныг огцрохыг шаардах болов оо?

– Би багш нартаа докторын судалгаагаа хий, докторын зэргээ хамгаалаач ээ гэж  шаардлага тавьдаг. 2020 онд оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар  68 хувь нь  багшийгаа голсон байдаг. Учир шалтгаан нь одооны хүүхдүүдийн мэдлэг, хүсэл багш нарын өгч байгаа мэдлэгээс илүү давсан байна. Гэтэл багш нар уламжлалт аргаараа хичээлээ заасан болоод явдаг. Харин энэ байдал нь багш нараасаа залхах, багш нараа голох асуудал гарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас болж хичээлүүд цахимаар ороход эцэг эхчүүдээс хүртэл гомдол ирсэн. Багш нар нь хичээлээ заахгүй байна, цагтаа орж ирэхгүй байна, хичээлээ орохгүй байна, гэсэн атлаа багш нар цалингаа аваад яваад байсан. Энэ асуудалтай  тэмцсэн. Зарим нь ойлгосон ч өөрийгөө хөгжүүлэхгүй байна. Ингээд өөрсдөө буруугаа эрэх байтал бусдаас эрж,  эцэс сүүлдээ удирдлагаа буруутгаж байна.

-Таныг диплом худалддаг гэж буруутгасан байсан,  оюутнуудын бүтээлийг худалдах боломж байдаг юм уу?

-Манай дүрслэх урлагийн оюутнууд дипломоо уран бүтээлээрээ хамгаалдаг. Намайг захирлын ажлыг хүлээж авахад өмнөх захирлаас ирсэн  нэг ч диплом хүлээж аваагүй.  Манай сургууль 2014, 2018, 2021 оны  “Диплом худалдах, зарах журам”-ыг баталж гаргасан. Энэ журмын  дагуу Захиргааны зөвлөл хуралдаж,  шийдвэрээ гаргадаг. Манай сургууль СУИС-ийн харьяанд байсан учир зарим диплом тэндээ үлдсэн. Бослого гаргаад байгаа багш нар маань намайг өнгөрсөн жил  АТГ-т хүртэл шалгуулсан. АТГ-аас манай сургууль дээр ирж шалгаад, 382 дипломын ажил  байгааг тоолж шалгаад явсан. Холбоо харилцаатай байгууллагадаа бэлэглэх, гадаадын хамтын ажиллагаатай сургуульдаа бэлэглэх, сургуулийн орчныг тохижуулах гэх мэтэд зарим зургаа өгдөг. Гэхдээ энэ бүхнийг Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, протокол үйлддэг. Тэгэхээр энэ асуудлыг би ганцаараа шийдэх асуудал огт байхгүй, тэр ч байтугай худалдах ямар ч боломжгүй.

-Эсэргүүцлийн жагсаал хийсэн нэг хүн маань эрэн сурвалжлагдаж байсан  гэсэн мэдээлэл байна, энэ хэр үнэний ортой вэ?

-Манай сургуульд Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Э.Нинжин нь туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажилласан. Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах маркетингийн  ажлыг  хариуцан гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэн буух үед бүтээлүүд зарагдаагүй байсан. Зарагдаагүй бүтээлүүдээ тоо ёсоор нь авч ирж сургуулийн няравт тушаах хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгсөн. Гэтэл  25 ширхэг уран зургийг буцаан өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр авсан бөгөөд энэ талаар бид тооллого шалгалт явуулсны үндсэн дээр олж илрүүлсэн болно. Э.Нинжинд энэ талаар өөрт нь хэлэхэд маргааш өдрөөс нь ажилдаа ирээгүй бөгөөд сургуулийн зүгээс уран бүтээлүүдээ алдсанд гомдолтой байгаа учир  Э.Нинжинг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу  өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байсан хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж яваа нь  ямар нэгэн зохион байгуулалттай хэрэг гэж хардахад хүргэж байна.

 Гэтэл энэ хүн маань залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг сургууль дээр цагдаа нар ирж, баривчлахад л бид мэдсэн. Одоо манай сургуульд  огт хамааралгүй болсон хүн атлаа өнөөдөр манай сургуулийг төлөөлж, жагсаал зохион байгуулж,  хамт олныг хагаралдуулж явааг хараад маш их гайхаж, бас харамсч байна.

-Та тэдний шаардсанаар ажлаа өгөх үү?

-Албан тушаал мөнхийнх биш ээ. Авч байсан шигээ нэг л өдөр өгөх болно.

 Гэвч би энэ сургуулиа босгоно гэж зүтгэж, өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж ажилласан. Дүрслэх урлагийн салбарын ийм олон докторууд нэгэн зэрэг гадаадад сурч байгаагүй, хэзээ ч ийм дүрслэх урлагийн салбар ийм олон гадаадын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагаатай байгаагүй, гадны төсөл хөтөлбөрт уран бүтээлчид, зураачид маань хэзээ ч ингэж олноороо хамрагдаж байгаагүй юм билээ. Тэгэхээр би энэ их оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байна. Мөн энэ сургуулийг эрүүл орчинтой болгох хөрс суурийг нь тавьсандаа баяртай байна. Надад хулгай хийж,  худал ярьж, бусдын юмыг өөрийнх мэтээр болгох хүмүүжил, боловсрол байхгүй. Урлаг судлаач хүнийхээ хувьд Монголын урлагийг хөгжүүлэх юмсан, дэлхийн хэмжээнд суурийг нь тавиад, холбоод өгөх юмсан гэсэн итгэл үнэмшил байдаг. Нүүдэлчдийн сэтгэлгээ, урлагийн философи гэдэг дэлхийд гайхагдаж байна. Нүүдэлчдийн сэтгэлгээ задгай сэтгэдэг бол барууных хайрцаглагдсан байдаг. Монголчууд юмыг давж сэтгэж чаддаг. Иймд Монголын урлагийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, монгол зураг, монгол сийлбэр, монгол керамикаа патентжуулж авах нь маш чухал. Урлаг судлаачийнхаа хувьд би энэ бүхнийг маш өөдрөгөөр хардаг. Монголын Дүрслэх урлагийн түүх  ялангуяа монголын эзэнт гүрний түүхийг бид  хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс бид Хятад, Перс, Төвд, Санскрит, Англи, Франц болон бусад гадаад хэлтэй судлаач багш нар их шаардлагатай. Энэ утгаараа дэлхийн маш олон орны багш эрдэмтэн судлаачидтай хамтран төсөл хөтөлбөр дээр ажиллах шаардлагатай байна.

-Дүрслэх урлагийн академийн ойрын хийх ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулна уу?

-Дүрслэх урлагийн академиас 2022 ондоо БШУЯ, ШУТ-ийн сангийн дэмжлэгтэйгээр Репины Академийн дэг сургууль Монголын Дүрслэх урлагт төслийг хэрэгжүүлэн эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэн зохион байгуулах, ном товхимол бичих гэх мэт олон ажлыг хэрэгжүүлж байна. ОХУ-ын 265 жилийн түүхтэй И.Е.Репины Академийг 1952 оноос өдийг хүртэл 70 гаруй монгол хүн төгссөн бөгөөд тэднээс олонхи нь манай академид үеийн үед багшилж, одоо ч мөн энэ сонгодог академик дэг сургуулийг монголынхоо хөрсөн дээр буулган олон шавь нар бэлтгэж гаргаж байгаа билээ. Жишээ нь, манай багш нараас уран барималч, доктор С.Бадрал нь 100 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн уран бүтээлч төгсгөсөн байна, уран зураач, урлаг судлаач, доктор Эрдэнэцог 200 орчим дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөсөн байгаа зэрэг нь монголын дүрслэх урлагийн боловсролд оруулж байгаа том хувь нэмэр юм. XXI зуунд мэдээж академик боловсрол хувьсан өөрчлөгдөж буй. Жишээ нь ХБНГУ-ын Берлин хотод Европын дүрслэх урлагийн 9 академи нэгдэн зайн сургалтыг илүү чухалчлан хөгжүүлж байна. Орос болон Хятадын академиуд заах арга зүйн хувьд илүү уламжлалт академик дэг сургалтыг хөгжүүлж байхад Америк болон Англи, Нидерландын урлагийн академиуд илүү их дизайн, инноваци, маркетинг тал дээр түлхүү ажиллаж байна. Бид 2022 оны 04 сард Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, дээрх орны дүрслэх урлагийн академиудаас эрдэмтдийг урьж XXI зууны академик боловсрол цаашдын чиг хандлагыг ярилцах гэж байна. 2022 оныг бид хөтөлбөрийн шинэчлэлийн жил гэж зарласан бөгөөд энэ ажил дээрээ бид багш нартайгаа хамтран ажиллаж, өөрийн онцлогт нийцсэн академик хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх болно. 2021 онд Польшийн уран зургийн академи болон Бельгийн академитай хамтран ажиллахаар тус тус гэрээ зурсан ба энэ жилдээ багш оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд зохион байгуулах юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулиудын хөтөлбөрүүдийг чанаржуулах, түүнчлэн багш нарын сургалт, арга зүйг сайжруулах тал дээр илүү түлхүү ажиллаж байгаа нь бидний зорилго, бодлоготой дүйцэж байгаа юм. Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж уялдаа холбоотой ажиллахаар мастер болон стратеги төлөвлөгөөндөө тусгасан болно. Төр засаг биднийг дэмжин Дүрслэх урлагийн академи болгож өгснийг цаашдын хөгжлийн том алхам гэж харж байна. Мөн бидний ойрын зорилт бол XXI зууны урлагийн боловсролын хөтөлбөрийн дагуу жинхэнэ бүтээлч, соён гэгээрүүлэгч уран бүтээлч мэргэжилтэн бэлтгэхэд зориулагдсан, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд бидний онцлогт тохирсон урлангийн байр, дотуур байр, боловсролын кампус бүхий сургуулийн байртай болох бөгөөд энэ нь гадаад дотоодын хамтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох юм.

Т.БАЯРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 66.181.179.81

Энэ захирлыгаа багш оюутан бүгдээрээ муулаад зайлаасай гээд явах юм билээ. Болохгүйл болоод тэгдэг байлгүйдээ

Avatar

Үнэн 2022-01-13 66.181.161.72

8,9жил захирал хийсэн сургууль нь балгас хогийн үүр,багш ажилчид зарц барлаг аятай бүтээлч сэтгэлгээтэй санаачилгатай нэгнийг зайлуулж Монголын урчууд зураач нарын ариун уурхайг цөлмөсөн.Сургуулиар нь 1 шагайгаад үздээ эрхэм сайд Энхамгалан гуйа. Таныг хэдэн оюутаны бүтээл аваад амаа үдүүлсэн гэж харагдах юм. Сонинтогос авгайтай нийлж Баттулга гуйан амыг хамхисан. Элбэгпорж ямар юм голох биш . Таны 8жил захиралын суудалд суусан арга зам ердөө энэ. Зайлаад зайгаа тавиачээ .

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.53

Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруухан гэ сайхан зүйл сэдэж санаачилж буй эрдэм номтой эмэгтэйд амжилт хүсье! Эрдэм номгүй харанхуйчууд жагсаж л байг! Ноход хуцаж жингийн цуваа явж урагшилдаг хорвоо шүү

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.72

Үхсэний нь дөлгөөн гэж ааш адсага бас дээрээс нь з**х*й хулгай худалч

Avatar

Зочин 2022-01-13 66.181.188.243

Aaaaa hahahhaa. Dulguun ch boldoo. Harin ch bagsh nar ni dulguun ene hun hutsaj l baig

Avatar

Hun 2022-01-13 202.21.108.4

Heden oguulber holbood mongolooroo bichij chadahgui buh zuilee humuuseer hiilgegeg huniig erdemten geh uu.

Avatar

zochin 2022-01-13 95.114.29.180

SONINTOGOS-iig yaraltai yavuul!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин зз 2022-01-13 150.129.142.197

Энэ хүн дүрслэлийн сургуулийг зүгээр юу ч биш болгосон монголын урчуудын уурхайг хогийн сав мөнгө олох хэрэгсэл болгосон.Газар дээрээс мэдэх л үлджээ . Ам ажил зөрсөн

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 103.212.116.162

Ажлаа өгөх хэрэгтэй дээ өөр шинэ хүн удирдаад үзэхэд зүгээр дээ одоо хуучин хүнээс юу ч гарахгүй ч дээ

Avatar

Зураач Тодын Отгонбаяр. Лондон 2022-01-13 176.251.161.168

Д.Уранчимэг захирал их зөв бодлого, менежмеинттэй хүн байна! Орчин үед гадаад хэл тэр тусмаа Англи хэлгүй бол багшлах боломжгүй гэдгийг ойлгоод хуучин соц.кадрууд ажилаа өгөөд тэтгэвэртээ гарсан нь дээр дээ. Өөрсдөө чадахгүй бол бусдыг хорлож таашаал авах хэрэггүй л байгаа юм. Сэхээтний ухамсар гэж нэг чухал ухаан байдаг даа. Д.Уранчимэг Захиралыг дэмжиж байна. Луйварчин, дээрэмчдэд битгий бууж өгөөрөй!

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.36

Huurhi gadaad heleer l hemjigdehuits setgelgee gej

Avatar

Зочин 2022-01-13 66.181.176.248

Гадаад хэл нь гол биш,. гэхдээ зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг юмаа. Яагаад гэвэл гадаад хэлтэй байжхүн цааш илүү сайн хөгжинө. Гадаад хэлгүй ч хөгжиж болно л доо, гэхдээ гадаад хэлтэй хүнээс үргэлж дутуу байна. Ийм өндөр шаардлага тавьж байгаа болохоор манай хөдөөний сэтгэлгээтэй оркууд нийлж байгаад халуулах гэж байгаа юм байна. хөдөөний сэтгэлгээтэй гэж хөдөө төрсөн хүнийг хэлж байгаа юм биш шүү, зүгээр шударгаар ажил хийж, хөгжихийн эсрэг байдаг, залхуу, хор найруулдаг, атаач, шунахай оркуу

Avatar

Зочин 2022-01-13 66.181.176.248

…дыг хэлж байгааюм. Тэд хүссэндээ хүрэх байхдаа. Монголчуудын 90% хувь нь ер нь орк маркаар ажиллаж, амьдрах гээд байна шүү. Ийм орк байдал явцгүй болсон үед л энэ улс хөгжих байх, тэр болтол худалдагдчихгүй л бол.

Avatar

Зочин 2022-01-13 98.206.15.67

Энэ хvн жинхэнэ мэрэгжлийн хvн. Багш нарт маш зев шаардлага тавьж байна.гадаад хэл бол маш чухал. Багш нар мэдлэг чадвараа байнга дээшлvvлж еерсдее хегжиж байж л оюутнуудад хичээл зааж чанартай мэдлэг эзэмшvvлэх естой. Чадваргvй багш нар л эсэргvvцэж байгаам даа.

Avatar

Зочин 2022-01-13 192.82.75.119

Нярав нягтлан нар нь хөлсөөр ингээд бичээд байдаг нь гайхмаар шүү. Сонгон шалгаруулалтгүй орж ирчихээд багш нарын чадвартай чадваргүйг яаж мэдэх вэ дэ, та нар!

1 0
Avatar

Зочин 2022-01-13 66.181.179.33

ХӨДӨӨНИЙХ гэдэг үгээ л болчих чи хөдөө гарч маллаж үзсэн үү .билчээрийн аргаар мал маллах сонгодог арга магадгүй ганцхан монголд л байдаг байх .. ганц нэг арчаагүйчүүд байдаг л байх ихэнх нь төв бараадаад тэндээ цөхөрч байгаагаа байх Ихэнх н нь тийм биш тэдний хүчинд бид ядаж махаа идэж сүүгээ ууж байгаа байх шүү..

Avatar

Зочин 2022-01-13 192.82.75.119

Отгонбаяр гэж хүнийг дүрслэх урлагийнхан танихгүй юм байна. Хөлсөөр бичиж байгаа нь бүх л бүтэн хамт олныг луйварчин гэж цоллосноос харахад мань захирал өөрөө бичсэн болтой догоо. Англи байтугай орос хэл дээр ганц өгүүлэл бичсэнийг нь хэн ч хараагүй нь үнэн. Бас германд аялал жуулчлалаар доктор хамгаалсан гээд ярьдаг ч google ээр хайхааар гарч ирдэггүй нь бүр хачирхалтай. 9жил германд юу хийж явсныг нь хэн ч мэдэхгүйн дээр Орост өмнө нь сурахдаа наймаа шоуг л хийж байсан гэдэг.

Avatar

Зочин 2022-01-13 202.21.108.30

Дэлхийн хэмжээнд хүрэхүйц уран бүтээлчидийг сурган гаргаж буй үе үеийн чадварлаг багш нарын чадварыг үгүйсгэж .зөвхөн гадаад хэлийг чухалчилж буй нь харамсалтай

Avatar

Зочин 2022-01-13 103.212.118.134

Оюутнууд багш нараа голсон нь үнэний ортой.

Avatar

Иргэн 2022-01-13 66.181.191.172

Аливаа мэдээллийг хамт олноос нь авч байж гаргамаар юм. Ганц хүнээс авсан мэдээ нь 100% нөгөө хүнийхээ талд бхйх шиг. Хамт олноо шууд гүтгэсэн, өөрийгөө магтсан, яасан увайгүй яриатай хүн бэ. Ийм байж яаж хамт олныг удирдах билээ!

Avatar

Enkhtaivan 2022-01-13 202.126.90.31

delhiin urlgiin akademuud bulaatsaldaad avah deed bolovsroltoi bagsh nar hezee ch jagsaj tenegtehgui Haana ch borlogdohgui hog shaaruudiig tseverlej baij bolovsrol chanartai bolno Chargui ih deed surguuliudiig haah heregtei

Avatar

Зочин 2022-01-13 202.55.188.94

Ingej helj bolohguiee hu bagshlah uhaan bas arai uur bdg yum, abyas bol olon hund bdg bolovch hezeech hotsrogddoggui

Avatar

Зочин 2022-01-13 213.125.195.130

AM, AJIL 2 ni zurduggui bol ene huneer oroldood yah ni ve bagsh nar mini, shavi nartaa gologdood bna shuu dee, ichildee, uursdiiguu hugjuuleldee. Setguulch shavi nartai ni yriltsaach

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.36

Hahhaha yag yag yriltsaasai. Yriad uguh yumsan. Bagshiig ni oyutnii derged haraana zuhne. Hamt olnii ugiig ogt huleej avahgui. Yur ni uuruu biznesiin bgullaga bolgoj bgaa shuudee. Diplomiig zaragdahaar buteel hiisengui gej zagnana. Yu yum be ene har avgai

Avatar

Zochin 2022-01-13 202.179.25.25

Uuriinhuu hiisen bulhaigaa sain nuudagshdee dotorn bga humuust bol anzaardagddag l bhguyu.

Avatar

Зочин 2022-01-13 66.181.191.172

Шинээр авсан туршлагагүй багшаараа 1р курсээс нь бүх хичээлийг оруулахыг өөрийн биеэр зөвшөөрсөн байж, энд юу худлаа яриад байнаа.

Avatar

jujaan 2022-01-13 68.100.225.217

Nongoliin tuuhiin asuudlaar 2 udaa uulzaj baisan. Ih l zuygeltei, sanaachilgatai, ene ajildaa duhnee pojiulj guisen ajilsag busguibaisan daa.

Avatar

Монгол хүү 2022-01-13 64.119.29.63

Ярьж хэлж, ярилцлага өгч байгааг нь үзвээс ЗӨВ ХҮН ажлаа мэддэг хүн бололтой байна. Жагсаж байгаа хүмүүсийн мэдээлэл үнэн байх аваас шаардлага хангахгүй болсон багш нар нь луйварчдын хатгаасаар бүлэглэл үүсгээд үймээн тарьж байгаа бололтой л юм уу даа! Олонх нь дандаа зөв байна гэж дандаа юу байхав. Ажлын үр дүнгээр л хүнийг дүгнэх нь чухал болохоос чанга хашгирсан болгон зөв бишсэн дээ.

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.36

Yg ajil deeree hen ni changa hashgirdag ve haragdana daa. Bagsh nariigaa huviin bool bolgotson muu bodoltoi muu hun baina lee. Arai davarnaa. Ene huniig shalgaad davhar Sonintogosiig shalgah heregtei

Avatar

Bagsh 2022-01-13 202.55.188.94

Dotor ni orood 2 sar bgaad uz unen ni shuud l haragdana ter ued minii buruu bjee geh bhdaa

Avatar

Багш 2022-01-13 202.55.188.94

Ингэж худал ярилцлага өгч түмнийг өөртөө үнэмшүүлэх гэсэн арга ядсан байна.Өөрөө жинхэнэ бизнес байгуулга болгож байгаа энэ мэдээллүүд бүгд худал байна.Үнэн хүчтэй олон хүчтэй.Үнхээр болохгүй хүн байгаад байгаа болхоор хүмүүс хэлээд таниад байна шүү дээ.Түүнээс биш сайн удирдагчруугаа юу гэж л гүтгээд байх вэ дээ .

Avatar

zochin 2022-01-13 202.179.25.25

setguul zui gej tsenguurgui ajil hiideg humuus bolson boltoi Neg taliig barij suravljlaga hiisen ni ilt haragdaj bn Uranchimegiin yarisan helj bgaa gujirdsen gutegesen yariaa ni ilt bn haa haanaa ajilaa chanartai hiideg mergejiltenguud chuhal bn daaa

Avatar

Zochin 2022-01-13 66.181.190.11

……………

Avatar

Zochin 2022-01-13 66.181.190.11

Hiisen buteesen zuiliig ni uguisgej bolohgui bhaa.

Avatar

uran buteelch 2022-01-13 202.179.25.25

8 n jiliin uhaangui uildelee zuvtughiin tuld ene hun huviin PR hiij guih ni argaggui l bailgui gevch hiisen nugel ni yarisanaas ni uluu huvi taviland ni shingej haruulana bizdee AKADEMI bolgoson gevel bodit unenees hertehii hol zuil gedgiin Urchuudiin evleliin udridah zuvlul hamtran ajillsan uran buteelchid bugd medej notloh bizeee… uiliin ur ni ergej ireh bizeeeeeeeeeeeeee

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.36

Iimerhuu neg taliig barisan yriltslaga uuru mungu ugj l bichuulj bgaa bhdaa. Chaavaas. Diplomiin buteeliig damlan zardag ni bol unenshdee. Medehgui tugsugch bhgui l baih. Gantshan ene shaltgaar ajlaa uguhud hangalttai shaltgaan bgaa. Getel ur zunduu l yum bdag gesen

Avatar

Зочин 2022-01-13 202.126.88.36

Yg unendee gadagshaa doctort yvsan bagsh nar ni ene hunees zugtaj l uursduu huutsulduj huviaraa yvtsgaasan ni unen. Irsen bagsh ni butsaad surguukidaa oroh nk tsuun. Yaj iim huntei ajillahavdee. Uuruu bagsh naraasaa aij zugtdag shuu dee.

Avatar

Kkk 2022-01-13 202.126.90.138

Ene hamt olonii ajil shuu ene chadahgui

Avatar

БАГШ 2022-01-13 202.9.46.10

СУИС-н сонинтогосын б**с долоогчийн сургууль босгох гэж юу байхав дээ. Дүрслэх урлагийн сургууль ямар байсныг бид мэдэх билээ.

Avatar

Zochin 2022-01-13 95.114.29.180

Gaigui ajlaa hiij baigaa yum bish uu. Yamar ch gesen hed heden asuudluudiig shiideed zorilgotoi ajillaj baigaa haragdaj baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж