Хятадад “KFC”-г бойкотлож эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Хятадад “KFC”-г бойкотлож эхлэв

Хятадад “KFC”-г бойкотлож эхлэв

Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэгээс “KFC”-ийн шинэ зарласан урамшууллыг хүнсний үрэлгэн байдлыг дэмжиж байна гэж үзсэн учраас бойкотлохыг уриалжээ.

“KFC” өнгөрсөн долоо хоногт Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop mart”-тай хамтран шинэ урамшуулал зарласан. “Pop mart” нь ид шидийн хайрцаг нэртэй тоглоомоороо алдартай. Хэрэглэгчид “KFC”-ээс иж бүрдэл захиалаад цөөн тоогоор үйлдвэрлэсэн тоглоомон хүүхэлдэйг цуглуулах юм. “KFC” уг урамшууллыг ашиглан, олон нийтийн дэг журмыг эвдэж, зохисгүй, хэт их хоолны худалдан авалтанд хэрэглэгчдийг уриалсан гэж Хятадын хэрэглэгчдийн нийгэмлэг үзжээ.

Зөвхөн тоглоомыг нь цуглуулах зорилгоор зарим хүмүүс хоолоо хаях эсвэл бусдад өгч буй явдал гарчээ. Тухайлбал, нэг үйлчлүүлэгч зөвхөн тоглоом авах зорилгоор урамшууллын бүтээгдэхүүнд 10494 юань  зарцуулсан гэсэн тооцоолол байна.

“KFC” нь Хятадад салбараа нээгээд 35 жилийн ой нь тохиож буйтай холбоотойгоор уг урамшууллыг зарласан байна.

Хятадын засгийн газар 2020 оноос эхлэн хүнсний хаягдалыг бууруулах хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Ши Жиньпин дарга Хятадын хүнсний хог хаягдал үнэхээр цочирдож, санаа зовмоор хэмжээнд байгааг онцолжээ.

Цар тахлын үед хаа сайгүй хүнсний хомсдол нүүрлээд байгаа тул “цэвэр таваг” аян Хятад даяар өрнөж байна. Уг аяны хүрээнд хүмүүсийг идэх хэмжээнээсээ хэтэрсэн хоол захиалахгүй байх, нөлөөлөгчид цахим сүлжээнд хоол хэтрүүлэн идэж буй бичлэгээ цацахгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж