1,684,817 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

1,684,817 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 1,582,234,499.19 төгрөгийн үнийн дүн бүхий 1,684,817 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Даваанбулаг" ХК (DBL +15.00%), "Стандарт ноос" ХК (ALI +15.00%) болон "Өндөрхаан" ХК (ONH +14.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" ХК (HSR -15.00%), "Монгол алт" ХК (ERS -14.19%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL -11.11%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,632 ширхэг нэгж эрхийг 12,727,763 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр компанийн багцын арилжаанд нийт 35,295 ширхэг үнэт цаасыг 300,007,500 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.57% хувиар өсөж 42923.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,870,252,183,566.11 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж