Ардын Их Хурлын депутатуудад төрийн одон медаль гардууллаа | News.MN

Ардын Их Хурлын депутатуудад төрийн одон медаль гардууллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Ардын Их Хурлын депутатуудад төрийн одон медаль гардууллаа

Ардын Их Хурлын депутатуудад төрийн одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллан Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Човдронгийн Дашдэмбэрэл,
  • Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан нарт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн,

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Жигжидийн Болдбаатар,
  • Ардын Их Хурлын орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Лувсандамбын Дашням нарт хүртээлээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Ардын Их Хурлын депутат асан Цэдэвийн Товуусүрэн,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн тэнхимийн эрхлэгч Нямжавын Содномдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сүхбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга асан, ахмад багш Бямбын Чойжилсүрэн,
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, профессор Чимидийн Энхбаатар,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Найдангийн Дашзэвэг,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дааданхүүгийн Батбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус зөвлөх Жанлавын Бямбажав,
  • Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Даржаагийн Дашдорж,
  • Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан, “Говийн хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагын тэргүүн Цэрэндашийн Оюунбаатар,
  • Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус зөвлөх, төр, захиргааны ахмад ажилтан Багаажавын Өнөбаатар,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, Ардын Их Хурлын депутат асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсандандарын Хангай,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Логийн Цог,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, Голомт банкны ерөнхийлөгч Галсангийн Ганболд,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Засаг дарга асан, төр, захиргааны ахмад ажилтан Лувсангийн Ишдорж,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жаргалын Оросоо,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Түвдэнгийн Санжаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Тулгын Төмөрбаатар,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Лувсангийн Хээшиг,
  • Ардын Их Хурлын депутат асан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч асан Чимэдцэрэнгийн Чинбат,
  • Ардын Их Хурлын депутат асан, ахмад дипломатч Шарын Шагдарсүрэн,
  • Ардын Их Хурлын депутат асан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Жигжидсүрэнгийн Ядамсүрэн,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Дашдоржийн Баяраа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Базарын Жадамбаа,
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Жапарханы Сейтмурат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан Ламжавын Баатарсүрэн,
  • Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын сайд асан Төгсжаргалын Ганди,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар,
 ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Ардын Их Хурлын депутат асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Норовын Дашдондог,
  • Ардын Их Хурлын депутат асан, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, хөдөө аж ахуйн ахмад ажилтан Балаагийн Нямдорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Ардын Их Хурлын дарга асан, гавьяат эдийн засагч Жамбын Гомбожав,
  • Ардын Их Хурлын депутат асан, гавьяат эдийн засагч Наваанмөнхийн Дэрийлаа,
  • Монгол Улсын Их Хурлын дарга асан, гавьяат хуульч Данзангийн Лүндээжанцан,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  •  Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ходройн Батчимэг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн нярав Жарантайн Батхуяг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Бадамдоржийн Төгсцэнгэл,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт Чулуунбатын Сарантуяа,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Өвгөнхүүгийн Энх-Амар нарыг тус тус шагналаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж,  сайн сайхныг хүсэн ерөөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 197.210.71.145

Тэнд хэн нэгэнд түүний тусламж хэрэгтэй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та гэрлэлтийн хувьд маш том асуудалтай тулгараад байна уу, эсвэл танд гайхалтай шившлэг хэрэгтэй байна уу, Доктор Окос бид танд хайртай хүнээ торгох, хайртаа эргүүлэн авчрах, гэрлэлтийг чинь авархад туслана.
Тиймээс хэрэв энэ нь үнэхээр бол гэрлэлтээ/харилцаагаа аврахын тулд илүү их хүчин чармайлт гарга
үнэ цэнэтэй. Түүнтэй +2348115799318 whatsap дугаараар холбогдоно уу
түүний Виа
okosherbalhome@gmail.com хаягаар илг

Avatar

CHIN 2022-01-13 197.211.58.8

Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл okosherbalhome@gmail.com имэйлээр холбогдоорой.

Avatar

Цаг хугацаа өнгөрөх тусам түүхийн амьд гэрчүүд одож, үнэн бүдгэрдэг хорвоо 2022-01-13 122.201.31.72

Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой болж байгаа бололтой.Хүмүүс шагнуулжээ. Үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон, бас аль нэг шатанд нь оролцсон, бас огт оролцоогүй хүмүүс байна. АИХ-ын депуптатууд УБХ-ын төсөл дээр л ажилласан, УБХ-ын төслийг боловсруулахад түүхий эдийг нь бэлдсэн гадаад хэлтэй цөөхөн залуучууд байсансан. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх бүх ажлыг эхнээс нь батлагадах хүртэл зохион байгуулахад нэг минут ч хөндийрөөгүй оролцсон ганц хүн нь би тул бүхнийг санаж байна. .

Avatar

Зочин 2022-01-13 95.118.66.127

Яана аа, энэ тэнэг шагнал, цол хэргэм нэр хоч болсон системээ цомхотгомоор юмаа. Үхэр оодрохороо…. гэгчээр, хий хүнийг хөөргөдүүлж, тал засагчдын н тоог нэмээд…. Үхэр монгол

Avatar

Зочин 2022-01-13 95.118.66.127

Авч байгаа нь ч, өгч байгаа нь ч ичих цаг больсоооон, жаахан ч гэсэн эрүүл ухамсар байдаг бол….

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ДОРЖ 2022-01-13 103.212.117.119

ЭНЭ СҮРЭЛ СҮХ Д ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. БАРУУН СОЛГОЙГҮЙ ТЭМДЭГ ТАРААХ ЮМ. ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДДАГҮЙ АМИТАН ЮМ БАЙНА. ЧАДДАГТ НЬ НААД АЖИЛАА ӨГ. УЛС ОРОНД ӨЧНӨӨН ХИЙХ АЖИЛ БАЙНА Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2022-01-13 82.132.234.120

УИХ-ын дарга Занданшатарт гавьяат малчин өгөөч ээ. 75 малаа хорогдолгүй 2 жил бойжууллаа зайлуул

Avatar

ГОЛОМТЫН ГАНБОЛД ЗАХИРАЛД БАЯР ХҮРГЬЕ. 2022-01-13 202.179.24.58

ГОЛОМТЫН ГАНБОЛД ЗАХИРАЛД БАЯР ХҮРГЬЕ. ЗАЛУУГИЙН УДИРДАГЧ БАЙСАН ОДОО БОЛ ЖИНХЭНЭ УДИРДАГЧ

Avatar

Иргэн 2022-01-13 59.153.114.122

Нүүрсний шуудай, гялгар уут, хадаас шуруп, алх, данхаа ч ядаж хийж чадахгүй байгаа Монгол улс Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар дүүрлээ. Энэ юу болоод байнаа. Гэтэл Эрээний хил хаагдлаа үхлээ хатлаа гээд гонгинолдоод байдаг. Ухаарч сэхээрч байгаа хүн байна уу? Энэ шал худлаа нийгэм болоод байнаа. Дампуурлаа та минь.

Avatar

Бат 2022-01-13 202.9.46.88

Сэтгэлийн хөөрлөөр төрийн сайхан сүлдээ модон мориор сольсон хүмүүст яасан гэж цол одон медаль өгнө вэ. Ер нь 1992 оны үндсэн хууль баталсан хүмүүсийг ингэж хөөргөхөө боль.

Avatar

Зочин 2022-01-13 103.26.193.77

Зан суртахуун, үзэл бодол нь соц.нийгмийн үед нэгэнт төлөвшөөд эдгэчихсэн хүмүүс бол одон медаль, цол шагналд чин сэтгэлээсээ баярлаж байгааг буруушаах аргагүй. Харин 1990 оноос хойш ухаан орж хүмүүжсэн шинэ үеийнхэн шагналын хойноос үнэнээсээ хөөцөлдөөд авахаараа бүр үнэнээсээ баярлаад байгааг ерөөс ойлгохгүй юм!!! Хүний хөдпөлмөр зүтгэлийг Төр үнэхээр үнэлж байгаа л юм бол цаашдын амьжиргаанд нь хэрэгтэй зүйлээр шагнамаар юм! Тэр тодон медалийг ядарсан үедээ хүн чанаж идэх биш дээ?!!

Avatar

Зочин 2022-01-13 150.129.142.239

Одоо болимоор юмаа. Депутатаар сонгогдоод хууль батлах ажлаа л хийсэн юм байгаа биз дээ. Энэ улсад ямар их юм өгдгиын. Бүндэд нь байр өгсөн. Бүгдээрээ гавьяат боллоо.

Avatar

иргэн 2022-01-13 202.21.109.38

Одоо сайн хулгайч нарыг ГАВЪЯАТ хулгайч….. малын хулгайч гэсэн цол өгөх нь дутуу л байна аа…..ккк….ккк

Төмөр ..металаар нь өөр юм хийсэн бол ….их сайн байх байж дээ…

Avatar

Зочин 2022-01-13 66.181.165.177

Лувсангийн Хээшиг ахдаа баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж