Нидерландад оргодол хоёр хүнийг барьцаалж, цагдаа нартай буудалцжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Нидерландад оргодол хоёр хүнийг барьцаалж, цагдаа нартай буудалцжээ

Нидерландад оргодол хоёр хүнийг барьцаалж, цагдаа нартай буудалцжээ

Нидерланд дахь насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих төвөөс оргосон залуу Бельгийн хил дээр цагдаа нартай буудалцаж, амиа алджээ.  Тэрээр Нидерландын өмнөд хэсэгт орших Бреда хотын төвөөс зугтсан бөгөөд хорих төвийн хоёр харгалзагчийг барьцаалан Бельгийн хилээр нэвтрэхийг завдсан байна.

Барьцаалагдсан хоёр хүн гэмтэж бэртэлгүй зугтаж чаджээ. Тэд Бельгийн хилийн өмнөд хэсэгт супермаркетын авто зогсоол дээрээс зугтсан байна.

Гэрчүүдийн мэдээлснээр оргодол Синт-Ленаартс тосгонд цагдаа нар руу гал нээсэн гэв. Цагдаа нар өөдөөс нь хариу галласан тул гэмт этгээд шархтаж нас барсан байна. Оргодол явган хүний замаар машинтай асар хурдтай давхиж, эсрэг урсгал руу хүртэл орсон байна. Цагдаа нар ардаас нь хөөх үед гэмт этгээд машинаасаа бууж, гал нээжээ. Ойролцоогоор 30 орчим удаа буун дуу гарсан гэж гэрчүүд мэдээлэв.

Одоогоор уг залуугийн нас нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний хоригдож байсан Ден Хей Акерын цагдан хорих төвд 14-21 насны залуус байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж