Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд | News.MN

Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд

Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд

Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд

Цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлж  улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 2000 давав. Ногоон бүс болсон орон нутаг дахин голомт болох эрсдэлд орж байгаа тул олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Ховд зэрэг аймаг спорт тэмцээн, хурал, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хориглоод байна. Зарим аймаг цагаан сарын баярын өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглож байгаа юм.


ДАРХАН-УУЛ ЦАГААН САРЫГ “ХОРИГЛОВ”

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд,

  • Нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
  • Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй боллоо.
  • Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй

ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁРДУГААР САРЫН 7 ХҮРТЭЛ ХОРИГЛОВ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд,

  • Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглох
  • Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах
  • Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20230 иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.

БАЯНХОНГОРТ  ХОЁРДУГААР САРЫН 15 ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах нь.

ДОРНОДОД ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
15
ХахаХаха
14
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-01-13 192.82.73.120

Хуучины юм алга болчоод байгаа шүү дээ.
Одоо тэгж айл хэсч идэж ууж явдаг орой үдэш айлын хаалга нүдэж явдаг донгио зан ч хоцрогдож.
Аав ээждээ очиж золголгүй л яахав гэр бүл ойрын хүрээнийхэнтэйгээ сайхан битүүрч шинэлэх бол хэн ч хорьж хэн ч цагдаж байдаг юм биш шүү дээ.
Хүүхэд балчируудаа дагуулчихсан ангир шувуу аятай согтуу гүлэмцүү дээл бүсээ чирчихсэн хаана хэнийд орсон юу идэж ууснаа ч мэдэхгүй явдаг зан түүх болон үлдэж байна.
Цагаан сарыг хориогүй гэр бүлийн хүрээнд л тэмдэглэх юм аа.

Avatar

Zochin 2022-01-13 66.181.161.96

Musain hulgaich nar yag irgedee bodoj haragdaach. Uursdiinhuu arisiig hamgaalah gej gargaj bgaa. Dornodiin awilgalch hulgaich badamsuren nohoi naiz irgediin hurliin gerelbaatar gazriin naimaachintai niilj tuw zam daguu mash olon mod tairch zochid buudal barij ehelsen. ATG ajilaa jiigeech. Oyunerdenee chi eniig zailuul daa

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 103.26.194.27

Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэсэн л байна шүү дээ. Гарчигаа солиорой сэтгүүлчээ.

Avatar

Зочин 2022-01-13 202.179.25.112

Зөв шүү. Ядаж хөнгөн гэгддэг омикроноор хавтгайгаараа өвдмөөргүй байна

Avatar

Цэцэг 2022-01-13 202.9.41.56

Солиоролоо зогсоо ! Баянхонгорт дорнодын хил дээр канад хятадын луйварчидтай нийлсэн их хурлын гишүүд багабанди очирбатын көнад хүргэн харьд урвасан охидын х нь ашигт малтмал ухахийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнийг зогсоох дуу хоолойг хааж хэл амгүй санаснаа хийх гэж хорио тогтоолоо. Дархан ч ойлгомжтой

Avatar

зочин 2022-01-13 64.119.23.36

ЗӨВӨӨ ЗӨВ. НИЙСЛЭЛ ИЙМ САНААЧЛАГА ГАРГАХАД ЯАДАГ БАЙНАА.

Avatar

Би 2022-01-13 202.21.100.210

Эртхэн ингэсэн нь дээр. Хөдөөнийхөн бүр хэнэггүй.

Avatar

Зочин 2022-01-13 202.126.89.170

Чи хотынх гээд өвдөхгүй байхыг чинь харнаа хотын хоосон толгой чам шиг гарууд л түрүүлж үхдэг байхгүй юу амиа бодсон шээс

Avatar

Зочин 2022-01-13 64.119.22.157

Амиа бодсон юм бол түрүүлж үхэхгүй юм бишүү. Бусдын төлөө юм бол чи хамгийн эхэнд үхэх ёстой сон.

Avatar

Зочин 2022-01-13 122.201.31.4

Дархан хориглоогүй уриалжээ, гарчигаа зөв өгөө

Avatar

Зочин 2022-01-13 103.229.123.39

Эртхэн ингэсэн нь дээр. Хөдөөнийхөн бүр хэнэггүй.

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.21

Аймгууд эртхэн л хорихоо мэдэгдэж бхгүй бол хожимдох бх

Avatar

Зочин 2022-01-13 202.179.15.71

Хөвсгөлд тэмцээн ралдаан зохиож болж байгаа юмуу. Дараа нь ковидоо дийлэхгүй бөөн юм болно поо….

Avatar

Зочин 2022-01-13 139.5.218.9

Орон нутгийн хурган дарга нар УОК оос давж дураараа шийдэж болохгүй.Хариуцлага тооц.

Avatar

Зочин 2022-01-13 202.21.97.110

oworhangai aimagt bas tiim shiidwer gargamaar bna tsagaan nariig ger bvliin greens temdegleh nh zvitei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж