Булган, Ховд, Дорнод аймаг ногоон бүс хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Булган, Ховд, Дорнод аймаг ногоон бүс хэвээр байна

Булган, Ховд, Дорнод аймаг ногоон бүс хэвээр байна

Гадаадаас зөөвөрлөгдөх болон дотоодод бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж нэг долоо хоногийн дараа халдварын давлагаа оргилдоо хүрнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Хувилбар тодорхойлох шинжилгээг сорьцуудаас түүврийн аргаар авч байгаа. Хэдийгээр Covid-19-ийн тархалт өндөр байгаа ч зарим аймаг ногоон бүс хэвээр байна. Тухайлбал, Булган, Ховд, Дорнодод  сүүлийн 1-6 хоног халдварын тохиолдол бүртгэгдээгүй юм.

Халдварын тархалтын тоон мэдээг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа. Тэгвэл сүүлийн долоо хоногт огт халдварын тохиолдол бүртгэгдээгүй гурван аймаг байна. Тодруулбал, Булган аймагт сүүлийн зургаа хоногт халдварын шинэ тохиолдол батлагдаагүй бол өнөөдөр Дорнод аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнгүй. Мөн эмнэлгээс хамаарсан өвчлөл нийт 174 хоногт гараагүй байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй цар тахлын урьдчилан сэргийлэх үйл явц тодорхой үр дүнд хүрч байна гэдгийг яамнаас дүгнэж буй аж. Энэ нь нэг талаар дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвхтэй холбоотой гэсэн юм.

Одоогоор Булганд нийт 7540, Ховдод 11802, Дорнодод 9091 хүн өвдсөн статистик байна. Аймгуудаас халдварын өвчлөл хамгийн өндөр байгаа нь Төв аймаг бол бага нь Өмнөговь аймаг.

Ногоон бүс буюу халдваргүй бүс болох боломж бүх аймагт бий. Харин халдварын нөхцөлд байдалд тухайн аймаг, сумын Онцгой комисс хэрхэн ажиллахаас ихээхэн зүйл шалтгаалах юм. Гэхдээ ногоон бүс боллоо гэж баярлах нь эрт байгааг ч эрдэмтэн судлаачид цахим хуудастаа илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж