Хүндэтгэлийн чуулганд 9 гишүүн оролцоогүй

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн чуулганд 9 гишүүн оролцоогүй

Хүндэтгэлийн чуулганд 9 гишүүн оролцоогүй

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.01.13/ 10:00 цагт эхэлсэн. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Харин УИХ-ын зарим гишүүн хүндэтгэлийн чуулганд харагдсангүй.

ТУХАЙЛБАЛ,

  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,
  • УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
  • УИХ-ын, Хууль зүйн сайд  Х.Нямбаатар,
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • УИХ-ын гишүүн Д.Өнөрболор,
  • УИХ-ын гишүүн Т.Аубакир
  • УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэгдэж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хүрээнд хэрвээ УИХ-ын гишүүн аливаа ёс зүйн зөрчилд холбогдвол иргэдээс уучлал гуйх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн сардаа гурван удаа хурлаа таслах юм бол ёс зүйн зөрчилд тооцох юм.

Харин Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан цахимаар оролцсон. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж