Иргэд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Иргэд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна

2020 онд  хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан, ажилгүйдэл,  иргэдийн орлого тасарч халамж тэлж байв. Тэгвэл 2021 онд хилийн хориг, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдөл эдийн засгийни гол асуудал байлаа. Гэсэн ч хөл хориог сулруулжсан нь иргэн, аж ахуйн нэгжүүд тасарсан орлогоо нөхөх  боломж бүрдсэн. Эдийн засагчдын зүгээс  хилийн хоригоос үүдэн эдийн засгийн таагүй үе  2022 онд үргэлжлэхийг анхааруулсаар байгаа. Өөрөөр хэлбэл, улсаараа "бүсээ  чангалах" нь тодорхой гэдгийг. Гэсэн хэдий ч  цар тахалтай дасан зохицож энгийн амьдралын хэв маягтаа шилжих болсон нь иргэдийн эдийн засагт итгэл итгэлийг нэмэгдүүлжээ. Цар тахал дэгдэж, дэлхий нийтийг нөмөрсөн 2020 онд иргэдийн эдийн засагт итгэх итгэл огцом буурсныг Хэрэглэгчдийн итгэлийн индекс  тодорхойлж байв.

Хэрэглэгчдийн итгэлийн индекс нь эдийн засгийн байдлыг иргэд хэрхэн дүгнэж буйг харуулдаг. Уг индексийг Үндэсний судалгаа зөвлөгөөний төвөөс жил бүр гаргадаг. Тус төвөөс 2021 оны дөрөвдүгээр улирлын хэрэглэгчдийн итгэлийн индексийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулсан. 2021 оны индексээр иргэдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ. Тодруулбал, хэрэглэгчийн итгэлийн индексийн үнэлгээ өмнөх онд 67 байсан бол 2021 онд 87 болж өсчээ.

Үүнд,

  • Өнөөгийн байдлын индекс 20 пунктээр
  • Ирээдүйн хүлээлтийн индекс 23 пунктээр
  • ХИИ /хэрэглэгчийн итгэлийн индекс/ 22 пунктээр тус тус нэмэгджээ.

Иргэдийн хувьд 2020 онтой харьцуулахад ажлын олдоц, бизнесийн нөхцөл сайжирсан гэж үзэж байна. Тодруулбал, 2020 оныхтой харьцуулахад ажлын олдоц сайжирсан гэх хариулт 8.7 функтээр нэмэгдсэн бол муудсан гэсэн хариулт 18.3 хувиар буурчээ.  Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлд ажлын байр элбэг байсан аж.

Ойрын ирээдүйг харвал бизнесийн нөхцөл сайжирч, орлого нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Статистик мэдээллээр, бизнесийн нөхцөл сайжрах хүлээлт өнгөрсөн оныхоос 4 функтээр өссөн бол муудна гэсэн үзэл  10.7 функтээр буурчээ. Өөрөөр хэлбэл, ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл сайжирна гэж үзэж байна. Дараагийн эерэг хүлээлттэй үзүүлэлт бол хэрэглэгчдийн орлого сайжирна гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 0.2 функтээр нэмэгдэж, орлого муудна гэсэн хариулт 6 функтээр буурчээ.

Үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн мэдээлснээр инцляцийн хүлээлтийн хувьд IV улиралд иргэдийн зургаан сарын хүлээлт 8.4 хувь, бүтэн жилийн хүлээлт 9.9 хувьтай байна. Харин Монголбанкнаас инфляц энэ оны хоёрдугаар хагаст тогтворжиж, зорилтот түвшний интервалд тогтворжино гэж тооцоолоод байгаа юм. Мөн сүүлийн хоёр улиралд иргэдийн инфляцын хүлээлтийн түвшин адил байгааг тус байгууллага онцолж байна. Үүнээс гадна иргэдийн 44 хувь нь цахим худалдааг сонгож байжээ. Үүнээс 17-24 насныхны 25 гаруй хувь нь тогтмол цахим худалдан авалт хийдэг гэж хариулсан байна. Тэдний 62 хувь нь цахим худалдаанд “Facebook” ашиглаж байгаа аж. Харин давтамжийн хувьд ердөө 30 гаруй хувь нь жилдээ таваас дээш удаа цахим худалдан авалт хийдэг гэж хариулжээ. Хэрэглэгчийн итгэлийн индекст нийслэл болон 21 аймгийн 954 хүн оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж