Мишээл сити: Цагаан сар үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Цагаан сар үзэсгэлэн эхэллээ

Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар” сар шинийн баяр зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 13 өдрөөс эхлэн цагаан сарын бараа, цагаан сарын хүнс зэрэг үзэсгэлэнгүүд дараалан болно.

Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн 1000 гаруй брэндүүд оролцох ба сар шинийн баярын бэлгийн барааг төрөл бүрийн багцын үнийн дүнтэйгээр худалдаалагдаж байна.

Тавилгын их дэлгүүр:

Мишээл тавилгын их дэлгүүр 10:30-19:00 хооронд ажиллах бөгөөд гэртээ Сар шинийг угтан шинэ тавилга худалдан авах бол лизингтэй, урамшуулалтай худалдаа үргэлжилж байна.

Гэр ахуйн тавилгын хамгийн өргөн сонголтыг нэг дороос авахаас гадна буйдангийн бүрээс, бүтээлэг, гал тогооны тавилга, гэр ахуйн бараа, бэлэг дурсгал, уран зураг, сийлбэр зэргийг хамгийн өргөн сонголттойгоор худалдаалж байна.

Барилгын их дэлгүүр:

Та сар шинийн баяраар гэрийнхээ өнгө төрхийг өөрчлөх, засвар хийх шаардлагатай бол барилгын материалын 1000 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Та зочин хүлээж авахдаа бэлтгэн шинээр засаж сайжруулах шаардлагатай зүйлсийг мэргэжлийн зөвлөгөө мэдээлэлтэйгээр Мишээл Барилгын их дэлгүүрээс аваарай.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн:

Тус хүрээлэнд пони морь, илжиг, морь уналга, морин чарга, гэр шоппинг зэрэг үйлчилгээнүүд байрлаж байгаа бөгөөд хотын дуу чимээнээс түр ч болов амсхийж голын эрэг дагуу агаарын урсгал сайтай бүсэд тухлан халуун уух зүйлсээр дайлуулж амар тайвныг мэдрэх боломжтой.

Мишээл Walking Street:

Та Барилгын их дэлгүүр, Тавилгын их дэлгүүр, Цагаан сар үзэсгэлэн, Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн зэргээр худалдан авалт хийж алжааж ядарсан бол Мишээл Walking Street-ийн 10 ресторанаас сонгон үйлчлүүлж алжаал ядаргаагаа тайлж мэргэжлийн тогоочийн амтат хоол зооглон тухлаарай.

Мишээл сити-г зорин ирснээр:

Олон дэлгүүр, зах хэсэж явахгүй, дулаахан, хангалттай зогсоолтой, таатай орчинд сар шинийн идээ будаагаа, бэлгийн бараатайгаа базаан нэг дор худалдаа хийх боломжийг 10:30-19:00 цагийн хооронд олгож байна.

Халдвар хамгааллын дэглэмээ барин, хүн хоорондын зай барьж, гараа тогтмол ариутган үйлчлүүлээрэй.

“Цагаан сар” үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс авна уу

https://www.facebook.com/246754468693020/videos/338146377931481

Хаяг: Хан-уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити

Мишээл экспо үзэсгэлэнтэй холбогдох дугаар: 8807-7031, 8807-7064

Ажиллах цагийн хуваарь: 10:30-18:00

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй холбогдох утас: 8811-3280

Хүрээлэнгийн ажиллах цагийн хуваарь: 06:00-21:00

Мишээл барилгын их дэлгүүрийн утас: 7000-5252

Мишээл барилгын их дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь: 10:30-19:00

Мишээл тавилгын их дэлгүүрийн утас: 7555-7711

Мишээл тавилгын их дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь: 10:30-19:00

Мишээл Walking Street утас: 88113280

Мишээл Walking Street ажиллах цагийн хуваарь: 10:00-00:00

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж