Байдены Хойд Солонгост тавьсан анхны хоригт Оросын фирм багтав

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Байдены Хойд Солонгост тавьсан анхны хоригт Оросын фирм багтав

Байдены Хойд Солонгост тавьсан анхны хоригт Оросын фирм багтав

АНУ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужин хөгжүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээг тавьсан байдаг. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас Хойд Солонгос удаа дарааллан пуужин харвасны хариуд шинэ хориг арга хэмжээ тавилаа. Энэ нь Жо Байдены хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Хойд Солонгосын эсрэг авсан анхны хориг арга хэмжээ юм.  Шинэ он гарснаас хойш Хойд Солонгос долоо хоногийн дотор хоёр ч удаа баллистик пуужин харвасан.

Энэхүү хориг арга хэмжээ нь Хойд Солонгосын зургаан иргэн, нэг Орос иргэнд чиглэсэн байна. Түүнчлэн ОХУ болон Хятадаас зэвсгийн хөтөлбөрт зориулсан аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэгтэй Оросын нэг фирмд хамаарна. Хойд Солонгосын зургаан иргэний тавыг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хар жагсаалтад оруулах саналыг АНУ-аас дэвшүүлжээ.

Хориг арга хэмжээний гол зорилго нь Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрийг цаашид даамжруулахгүй, түгээн дэлгэрүүлэхэд нь саад болох юм.

Жо Байден өнгөрсөн оны нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш Пёньяныг цөмийн зэвсэг, пуужингаас татгалзахыг ятгасаар байсан боловч энэ нь бүтэлтэй болоогүй. АНУ нь Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоох байр сууриа тууштай хадгалсаар байгаа гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс хэлжээ.

Хойд Солонгос өнгөрсөн оны есдүгээр сараас хойш зургаан баллистик пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал юм. Тэд Олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат бодлого, цөмийн зэвсгээс ангижрах уриалгыг үл тоон, өөрсдийн хөтөлбөрөө урагшлуулсаар байгаа нь ийнхүү хориг арга хэмжээ авахад хүргэжээ.

Дээр дурдсан иргэд болоод Оросын фирмийг зэвсгийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулсан гэсэн үндэслэлээр АНУ-тай холбоотой хөрөнгийг нь царцааж, бүх төрлийн хэлэлцээ хийхийг нь хоригложээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж