Орос, NATO-гийн албаныхан 2 жилийн дараа хэлэлцээний ширээнд суув

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Орос, NATO-гийн албаныхан 2 жилийн дараа хэлэлцээний ширээнд суув

Орос, NATO-гийн албаныхан 2 жилийн дараа хэлэлцээний ширээнд суув

Орос аюулгүй байдлын хэлэлцээ байгуулах журмаар NATO-той хоёр жилийн дараа нэг ширээний ард суулаа. Украины асуудлаас болж маргаантай байсан хоёр тал өчигдөр /2022.1.12/ Брюссельд зөвлөлийн хурал хийв.

Орос болон NATO-гийн төлөөлөгчид хурлын талаар мэдэгдэл хийхээс татгалзжээ. Гэхдээ хурал  найрсаг харилцаагаар эхэлсэн  ба ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко уулзалтын өмнө АНУ-ын дээд төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шермантай гар барьсан гэж сэтгүүлчид нийтэлжээ.  Грушко 2012-2018 онд NATO-д суугаа ОХУ-ын төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр эвсэл дэх Москвагийн сүүлчийн төлөөлөгч байв. Цар тахлын хүрээнд зөвлөлийн хуралд оролцож буй гишүүд тохой зөрүүлэн нэг нэгэнтэйгээ мэндчилсэн бол албан ёсны гэрэл зураг авах ёслол дээр амны хаалтаа авсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар

Хурлын үед, Москвагийн хувьд аюулгүй байдлын шаардлага нь АНУ болон Европын орнуудруу чиглэж байв. ОХУ-ын хувьд үндсэн тавьж буй гурван  шаардлага нь АНУ-ын цөмийн зэвсгийг Европоос гаргах, NATO-гийн цэргийн  хүчнийг Оросын хилийн ойролцоо байрлуулж, цэргийн дэд бүтцийг бий болгох практикийг таслан  зогсоох болон Украин, Гүржийг NATO эвсэлдээ оруулахгүй байх явдал юм.

Москвагийн үзэж байгаагаар эдгээр арга хэмжээ нь  ЗХУ  болон Варшавын гэрээ задарсны дараах үүссэн, Европ дахь аюулгүй байдлын ноцтой,  тэнцвэргүй байдлыг арилгахад тусална. Энэ нь цэрэг, улс төрийн хурцадмал байдлыг мэдэгдэхүйц намжааж, 1999 онд Истанбулын дээд хэмжээний уулзалтаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бүх орнуудын баталсан үндсэн зарчмыг нэг улс юм уу, хэсэг бүлэг улсын аюулгүй байдлыг хангах замаар туслах болно.

NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, NATO-д суугаа АНУ-ын төлөөлөгч Жулианна Смит нар өмнө нь хэлэхдээ, Баруун тэргүүтэй эвслүүд Оросын шаардлага, саналыг харгалзан  сонсоход бэлэн  бөгөөд нээлттэй, үндэслэлтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байв. Гэхдээ NATO ямарваа Оросын шаардлага, саналд  буулт хийхэд бэлэн биш ба дотоод асуудалд Москваг оролцох нь тохиромжгүй гэж үзээд буй.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж