ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон | News.MN

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2279 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1752, орон нутагт 516, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны гурван хүн нас барав.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байгаа. Сүүлийн үед хоногт батлагдсан тохиолдлын тоо 1000 давсан бол нэгдүгээр сарын сүүлчээр  энэ сарын сүүл буюу ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК-оос сануулж байгаа.

Энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдснаас хойш улсын хэмжээнд омикроны тархалт ихэсч, нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулбал “Хүн амын дунд омикроны батлагдсан нийт тохиолдлуудын таван хувь нь хөнгөн өвдсөн. Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас  сүргийн дархлаа тогтсон. Тиймээс  хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна. Бидний таамагласнаар цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед тохиолдлын тоо өдөрт 40 мянга хүртэл өснө.

Гэхдээ өвдсөн хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлэхгүй. Эрсдэлт бүлгийн хүндэрсэн өвчтөнүүдийг хэвтэн эмчлүүлнэ.

Ерөнхийдөө тандалт судалгаагаар, нийт батлагдсан тохиолдлуудын  60-70 хувийг омикрон эзэлж байна. Энэ нь омикрон маш богино хугацаанд дельта хувилбараас давамгайлж эхэллээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

******* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

И 2022-01-13 103.57.94.231

УОК, ЗГ яаралтхй шиидвэр гаргаач. Дандаа л хоцорсон ,гал унтраасан шийдвэр гаргаж бгаагаа ухаардаггүй юмуу

Avatar

Хотын иргэн 2022-01-13 103.229.123.187

Халдвар ийм их болоод байгаа болохоор цагаан сарыг хатуу хорих хэрэгтэй байна шүү дээ ,засаг захиргааны дарга нарын шийдвэр хамгийн чухал зүйл болоод байна шүү дээ, хорихгүй бол цагаан сарын дараа эрүүл хүн үлдэнэ гэж бодохгүй л байна шүү.

Avatar

12 2022-01-13 103.140.10.163

Цагаан сар тэмдэглэмээргүй байна. Хаашаа ч гармааргүй бас хүн ч гэртээ зочлуурмааргүй байна.

Avatar

Зочин 2022-01-13 103.11.192.133

Цагаан ёар бараг тэмдэглэхгүй юм биш үү. ийм өндөр халдвартай байгаа нөхцөлд аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээгээ багасгах хэрэгтэй л байх шиг. ЗГ энэ дээр тодорхой дорвитой мэдэгдэл хийгээсэй

Avatar

zochin 2022-01-13 202.179.27.175

o micron bas utaand chordoj uchlee uchlee

Avatar

Зочин 2022-01-13 66.181.190.163

ОЮУЭРДЭНЭ Амарсайхан нарыг зайлуулбал ОМИКРОН-ыг бид хохирол багатай даван туулах болно

Avatar

Зочин 2022-01-13 103.57.94.99

YaaaaaAaAaaaaaj?

Avatar

Зочин 2022-01-13 182.232.30.236

South Africa d anhni case 11/9-12 nd burtgegdsen. Sariin dotor udriin case 130 myangad hurd butsad buusan. UK , Europe, US gesen daraaltta yag adilhan rate r yvagdaj bn. Dundjaar batlagdsan case n 1% ni emnelegt hevtej bn, gehde emnelegt hevtej bga ihenh tohioldol uur shaltgaanii ulmaas ireed omicron ilereen case bga. Haritsangui hungun yvtstai bn. Manaid South africa tai oiroltsoo rate r omicronii tarhalt yvagdah boluu (hun am zuin uzuulelt oiriltsoo/ zaluu)

Avatar

булавч бултайв 2022-01-13 66.181.180.200

Энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш ийм хурдан тархсан болж бна уу мөн х****а аль өнгөрсөн онд алдчихаад нуугаад байсан чинь булавч бултайж бгаа нь энэ юм бишүү

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.73

хуцаад бай

Avatar

Зочин 2022-01-13 139.5.218.144

Бишээ зүгээр коронавирусын чинь дотоодын халдвар дарагдахгүй үргэлжилж байна. Шинэ жилийн гай ингэж илэрч байна.

Avatar

Зочин 2022-01-13 66.181.176.248

Нуусан ч биш байхоо. Зүгээр л омикрон уу үгүй юу гэдгээ мэдэхгүй, япон ах нараасааасуугаад явуулсан нь сар болж байж ирлээ л дээ. Тэр хооронд нь нөгөөх нь 12 байснаа 2-3 хоногт нугарч өсөөд, ийм их болчиж. Гэхдээ 60-70 % гэж бас л цээжний пан шүү дээ. Үнэхээр бүтэхгүй. Коронатай зууралдаад 2 жил болоход геномын лаборатори байгуулаад ажиллуулчихах сонирхолгүй л төр засаг байна шүү дээ. Тэгээд л амандаа орж ирсэн тоогоо яриад л. Хэдэн их наяд төгрөг зарчихаад ганц лаборатори байгуулчих хүсэлгүй.

Avatar

Ner 2022-01-13 124.158.70.53

Taaj medder tarlan buhnuud uu ugui yu? aan

Avatar

Зочин 2022-01-13 90.196.191.207

тааж мэддэг Тамжид лам
тамшаалж иддэг тарлан бух гэдэгсэн…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж