ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2279 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1752, орон нутагт 516, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны гурван хүн нас барав.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байгаа. Сүүлийн үед хоногт батлагдсан тохиолдлын тоо 1000 давсан бол нэгдүгээр сарын сүүлчээр  энэ сарын сүүл буюу ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК-оос сануулж байгаа.

Энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдснаас хойш улсын хэмжээнд омикроны тархалт ихэсч, нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулбал “Хүн амын дунд омикроны батлагдсан нийт тохиолдлуудын таван хувь нь хөнгөн өвдсөн. Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас  сүргийн дархлаа тогтсон. Тиймээс  хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна. Бидний таамагласнаар цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед тохиолдлын тоо өдөрт 40 мянга хүртэл өснө.

Гэхдээ өвдсөн хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлэхгүй. Эрсдэлт бүлгийн хүндэрсэн өвчтөнүүдийг хэвтэн эмчлүүлнэ.

Ерөнхийдөө тандалт судалгаагаар, нийт батлагдсан тохиолдлуудын  60-70 хувийг омикрон эзэлж байна. Энэ нь омикрон маш богино хугацаанд дельта хувилбараас давамгайлж эхэллээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж