Ж.Батзандан сошиалд “бөөлөв”

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан сошиалд “бөөлөв”

Ж.Батзандан сошиалд “бөөлөв”

Ардчилсан намаас хөөгдөж, МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж нэгэн үе Монголын улс төрийг “самарч” явсан Ж.Батзандан өдгөө Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр үүнийгээ "цөллөгт явсан" хэмээн жишиж, тэмдэглэл бичсэн удаатай. Тэгвэл өчигдөр тэрбээр сошиалд зогсоо зайгүй пост оруулснаас харвал үнэхээр ганцаардаж, уйдаж байгаа шинжтэй. Ямар ч байсан Монголдоо буцаж очихоо ил захидлаар Ерөнхий сайдад дуулгасны ард их, бага ашиг сонирхол байгаа биз. Нөгөөтэйгүүр гадаад улсад дипломат алба хашиж байж "цөллөг" гэж доромжлох нь хоёр улсын гадаад харилцаанд сэв суулгах эрсдэлтэй. Томилолтын хугацаа дууссан Ж.Батзандан Монголд очоод АН-ыг эвлэрүүлнэ л гэнэ. Угтаа АН-ын гишүүн биш агаад Лу. Болдтой шинэ нам байгуулсан. Шинэ намаасаа нэр дэвшиж, өвдөг шороодсоныхоо дараа Ардын намынхан арай ч гудамжинд хаячихалгүй Австрали явуулж өрөө төлсөн байдаг.

Түүний жиргээнээс  иш татвал “Батзанданд олон алдаа бий. Гэхдээ дайснаа ч уучлах ухаанд суралцав. Энэ бол улс төрийн том хичээл юм. Бид МАН-ыг хараахаасаа илүүтэй өөрсдийнхөө алдааг засая. Төгс хүн энэ хорвоод байхгүй” гэжээ.

Өөрөө, өөртэйгөө баахан "хөөрсөн" түүний жиргээнээс харахад Х.Тэмүүжин, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хурц, О.Баасанхүү нартай эвлэрэхийг хүсч байгаа бололтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж