Сурагчдын амралтыг The Color Card-тай хамт | News.MN

Сурагчдын амралтыг The Color Card-тай хамт

Сурагчдын амралтыг The Color Card-тай хамт

The Color Card хүүхэд, багачуудын өвлийн амралтад зориулан буцаан олголттой урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. The Color Card-ийн эрхэм харилцагч та картаа ашиглан дараах сонгогдсон вэбсайтуудаас онлайнаар худалдан авалт хийж 20%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо.

Хамрагдах вэбсайтууд:

Та энэхүү вэбсайтаас дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах төрөл бүрийн контентийг хүлээн авах боломжтой. "Марчаахай" ХХК нь Монгол Улсад анх удаа хүүхэлдэйн анимэйшн төрлөөр уран бүтээл хийж буй бөгөөд Монголын анхны хүүхдийн веб сайт, гар утасны аппликейшн бүхий контент худалдааны цогц системийг бий болгожээ.

Та олон хэлний Memo Words аппликэйшнийг утсандаа татсанаар 10000+ үгийг хэзээ ч мартагдахааргүй үр дүнтэй, уйдаж залхахааргүй аргаар суралцах боломжтой. Монголын Оюун Ухааны Академи нь олон жил амжилттай хэрэгжсэн гадаад хэлний үг цээжлэх сургалтын хөтөлбөр дээрээ үндэслэн ой тогтоолтын арга буюу таны тархины ажиллах онцлогт тохирсон, сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр үг цээжлэх аргыг боловсруулсан байна.

Та уг вэбсайтаас Азхур номын дэлгүүрээр худалдаалагдаж буй ном, сэтгүүл, бэлэг дурсгал болон бичиг хэргийн бүхий л бүтээгдэхүүнийг захиалан авах боломжтой. Азхур ХХК нь Олон улсын жишиг стандартад нийцсэн хаягжуулалт, номын нөөцтэй, Монголдоо хамгийн том буюу 1000м.кв талбайд 10 мянга гаруй нэр төрлийн ном худалдаалдаг байна.

Та энэхүү вэбсайтаас дэлхийн болон Монгол Улсын алдартай бүтээлүүдийг онлайнаар унших боломжтой. Төрөл бүрийн ном, сонин, сэтгүүл, эрдмийн ажил, судалгааг багтаасан цахим номын сан юм.

  • HIPPOCARDS

Hippocards нь бүх насны хүмүүст зориулсан интернэтгүй үед ч ашиглах боломжтой, гадаад хэлний үг цээжлэх аппликэйшн юм. Нийт 14 хэлний сонголттой, 20000+ үгийн сантай, өөрийгөө шалгах системтэй гэдгээрээ онцлогтой.

  • TOMYO APP

Tomyo app нь гадаад хэл сурахад зориулсан бүх мэдээ, мэдлэгийг өгдөг аппликэйшн юм. Та энэхүү аппликэйшнээс бүх төрлийн хэлний хичээлүүд, гадаадад тэтгэлэгтэй суралцах болон сурах арга барил зөв эзэмших талаар олон контентийг хүлээн авах боломжтой.

Мөн урамшуулал үргэлжлэх нийт хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байх ба таны буцаан олголт долоо хоног бүр худалдан авалт хийсэн картын дансанд орох болно. Энэхүү буцаан олголттой урамшуулал нь 2022.01.13-2022.02.13-ныг дуустал 1 сарын хугацаанд үргэлжлэх тул The Color Card-ийн харилцагч хүүхэд, багачууд, залуучууд та бүхэн яараарай.

Харин та хараахан The Color Card захиалж амжаагүй бол ЭНД дарж, картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж