Брюссельд болсон Орос-NATO-гийн зөвлөлийн хурал өчигдөр болж өндөрлөлөө. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Венди Шерман хэвлэлийн бага хурал дээр “Орос улс хурцадмал байдлыг намжааж, эв нэгдэлтэй байх эсвэл сөргөлдөөнийг улам хурцатгах хоёрын аль нэгийг сонгох ёстой” гэж хэллээ. Вашингтон болон холбоотнууд асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг хүсч байна.
Мөн хэвлэлийн бага хурал дээр “Бид Оростой үргэлжлүүлэн харилцаатай байх болно. Энэ долоо хоногт хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа нь АНУ болон манай холбоотнууд, түншүүд бидний ажлыг удаашруулахгүй байгааг харуулж байна" гэж Шерман онцолжээ.
“Орос улс хурцадмал байдал, дипломат арга эсвэл сөргөлдөөн ба үр дагавар гэсэн хатуу сонголт хийх ёстой. Бид бүгд энх тайван, аюулгүй байдлыг сонгоно гэж найдаж байна. Оросын төлөөлөгчид Ерөнхийлөгч Путинд сайтар ойлгуулах хэрэгтэй" гэж тэр нэмж хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: TASS