АНУ-д цагдаа нар халдлагаас илүү Covid-19-өөр нас барах болов | News.MN

АНУ-д цагдаа нар халдлагаас илүү Covid-19-өөр нас барах болов

АНУ-д цагдаа нар халдлагаас илүү Covid-19-өөр нас барах болов

АНУ-д цагдаа нар халдлагаас илүү Covid-19-өөр нас барах болов

АНУ-ын цагдаагийн алба хаагчдын нас баралтын голлох шалтгаан нь 2021 оны хувьд Covid-19 байсан тухай Хууль сахиулагчдын дурсгалын үндэсний сангийн тайланд дурджээ. Тодруулбал, өнгөрсөн онд холбооны, мужийн, орон нутгийн гээд нийт 458 цагдаа нас барсан байна. Эндээс 301 албан хаагч Covid-19-ийн улмаас нас баржээ. Нас баралтын бусад шалтгааны хувьд гэмт халдлагаар 84, галт зэвсэгт өртөж 61, зам тээврийн осолоор 11 алба хаагч тус тус амь үрэгдсэн байв.

Өнгөрсөн жилийн хувьд 2020 онтой харьцуулахад цагдаагийн алба хаагчдын нас баралт 55 хувиар өсчээ. Энэ нь 1930 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 1930 онд 312 цагдаагийн алба хаагч нас барсан байв.

Ийнхүү хоёр дахь жилдээ Covid-19 нь цагдаа нарын нас баралтын гол шалтгаан болов. Шалтгааныг зөв тодорхойлохын тулд нас барсан цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа Covid-19-өөр өвчилсөн хүмүүстэй шууд хавьталд орсон эсэх, эсвэл албан бус байдлаар уг өвчнийг туссан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд хууль сахиулах байгууллагын ажилтнууд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Covid-19 вируст өртсөөр байна гэж уг тайланд онцолжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.21

Илүү жинтэй сахарын өвчтэй залуу үе….

Avatar

Зочин 2022-01-13 202.9.46.48

Manaid bas tegsen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж