“Microsoft” компани “Apple”-ийн инженерийг ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

“Microsoft” компани “Apple”-ийн инженерийг ажилд авчээ

“Microsoft” компани “Apple”-ийн инженерийг ажилд авчээ

“Microsoft” компани серверүүддээ зориулж өөрийн гэсэн чип үйлдвэрлэхээр “Apple”-ийн хамгийн чухал инженерийг ажилд авчээ.

Майк Филиппо нь “Apple” компанид хоёр жил гаруй ажилласан чип үйлдвэрлэлийн туршлагатай мэргэжилтэн ажээ. Тэрбээр 1996 онд чип үйлдвэрлэгч “Advanced Micro Devices Inc”-ээс ажлын гараагаа эхэлж байсан. “Apple”-д орохоосоо өмнө “Intel” болон Англид төвтэй “ARM LTD” компаниудад ажиллажээ.

“Microsoft” одоогоор үүлэн тооцоолол болон суурин компьютерын серверүүддээ дотоод процессоруудыг ашигладаг. Харин “Intel” болон “Advanced Micro Devices Inc” компаниуд “Microsoft”-ын зарим үүлэн тооцооллуудад чип нийлүүлдэг. Жишээлбэл "Azure" үүлэн тооцоолол, зөөврийн компьютерийн серверт тус компаниудын чипийг ашигладаг байна.

Тэд Майк Филиппог ажилд авснаар "Azure" үүлэн тооцооллын үйлчилгээгээр хангадаг серверүүддээ зориулж  чип үйлдвэрлэх ажлаа хурдасгах боломжтой болж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж