Жейсон Момоа 12 насаар эгч эхнэрээсээ саллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Жейсон Момоа 12 насаар эгч эхнэрээсээ саллаа

Жейсон Момоа 12 насаар эгч эхнэрээсээ саллаа

Далайн ханхүү "Aquamen",  Хаан ширээний тоглоом цувралыг "Khal Drogo"-г танихгүй хүн ховор. Түүний эхнэр Лиса Бонет нь мөн жүжигчин ба хосууд 12 насны зөрүүтэй. Момоа бага байхдаа Лисаг телевизээр хараад дурласан гэдэг. Хосууд  2005 оноос үерхлээ зарлаж, 2017 онд гэрлэсэн.

Гэвч дэлхийн хамгийн сайхан хосоор нэрлэгдсэн тэд салах гэж байгаагаа цахим хуудсаар дамжуулан өчигдөр мэдэгдлээ. Момоа 42 настай ба Лиса нь 54 настай. Тэд 12 настай Лола Иолани болон 10 настай Накоа-Уолф  Манакауапо Намакаеха гэх хоёр хүүхэдтэй юм.  Момоа инстаграм хуудаснаа “Бид цаг хугацаа өөрчлөгдөн, шахалт үзүүлж байгааг мэдэрч байна. Хувьсан өөрчлөлтүүд гэр бүлийг минь бутаргаж байгааг анзаарсан. Тиймээс манай гэр бүлийн зүгээс гэрлэлтээ салгаж, тус тусын замналаар явах болсноо мэдэгдэж байна. Гэхдээ салсан ч нэг нэгнээ гэх хайр үргэлж байх болно. Үр хүүхдүүдээ үргэлж хайрлах болно” гэжээ.

Энэхүү мэдэгдлийн хамт Момоа өөрийн нийтлэлдээ нар жаргах тэнгэр, "Сэтгэл минь хайраар хашхираасай" гэсэн цамц өмссөн, шувууны зулзага барьж буй хүүгээ зэрэг хэд хэдэн зургийг нийтэлжээ.

Эх сурвалж: People 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж