Хорь хүрэхгүй хоногийн дараа сар шинэ болох нь. Сүүлийн хоёр жил цар тахлаас болж гэр, гэртээ тэмдэглэснийг эс тооцвол цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хэдийгээр энэ жил омикроны давалгаа "ширүүсч", өдөртөө хэдэн мянгаараа халдварлаж байгаа энэ үед сар шинийг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК уриалсан ч хөл хорио тогтоохгүй гэсэн. Сар шинийг угтаж, бууз баншаа чимхэх, ууц, өвчүүгээ чанах гээд монголчууд бэлтгэлээ багагүй базаадаг. Гэтэл энэ жил Улаанбаатарын агаарын бохидол дэлхийд нэгд бичигдэж буй. Энэ үед бууз, баншаа гадаа хөлдөөвөл эрүүл мэндэд хорт бүтээгдэхүүн болж хувирах эрсдэлтэй юм.
Тиймээс хорт утаа хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар Оном” сангийн тэргүүн, доктор Д. Наранбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаас хүргэе. Тэрбээр "Улсын нийслэл Улаанбаатар хотдоо сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэдэг болгож агаарын бохирдол, утаа өнгөрөгч 2 жилд харьцангуй бага байж ард иргэдийн хэл амыг хэсэг хугацаанд тагласан. Тэгвэл энэ жил эргээд л хоолой хорсгосон хорт утаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс (50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ) даруй хэд дахин их байж утаа манан суунагласан Улаанбаатар хот маань эргээд хүрээд ирлээ.
Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог. Хүний цусанд химиглобин гэх хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг байна. Хүн хордож байгаагаа өөрөө мэддэггүй. Илрэх шинж тэмдэг нь толгой өвдөж, дотор муухайрч бөөлждөг. Улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдан тархи нь шууд үхжиж эхэлдэг.
Ийм хортой нөхцөлд хүнсээ хүртэл ил, гадаа тавих нь бидний эрүүл мэндэд асар их хор хөнөөлийг дагуулж байгаа юм" гэжээ. Өөрөөр хэлбэл, гадаа хөлдөөсөн бууз бол хоол биш хор болохыг анхаарууштай.
Б.БУЯН
Зочин 2022-01-13 103.26.193.77
2019 онд шахмал түлш анх гарч ирэхдээ стандартын дагуу хийж байсан бололтой, утаа үнэхээр багассан, тэр нэр хүнд гавьяаг Хүрэлсүх өөртөө нааж аваад Ерөнхийлөгч болж оргилд хүрсэн, одоо тэрбээр нэгэнт зорилго нь биелсэн болохоор нүүрсний чанар муудаж утаа эргээд ирсэн нь түүнд огтхон ч падгүй болжээ!! Бид ийм л гэнэн ард түмэн дээ!! Одоо яая гэхэв, өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр!!
Зочин 2022-01-13 213.87.137.143
* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Монгол хүн 2022-01-13 202.21.100.210
За олон жил гадаа буузаа хөлдөөж, махаа борцолж байна ш тээ. Оройтсон бороо шиг, анааш шиг байхаа хэзээ болих юм бол доо. Сүртэй юм дээ. Гялгар уут гадуур нь углаад л хөлдөө л дөө
Badarch taxar 2022-01-13 64.119.24.111
Гадаа хөлдөөгөөд дээр нь утаа тортог болчихсон бууз их амттай шүү захиалья !!
Зочин 2022-01-13 202.21.108.196
🤣🤣🙀🤦♂️🤦♀️
Зочин 2022-01-13 202.179.25.179
tegeed yah yum be. haana holdooh ve? hotoos garah uu
Зочин 2022-01-13 202.179.27.78
Бага багаар нь хийгээд хөлдөөгчдөө хөлдөөчихөө хө.