Хятадын засгийн газраас Covid-19-ийг тэглэх бодлогын хүрээнд халдвар гарсан хотуудад хатуу хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авч байгаа. Тэгвэл тус улсад нэгэн бүсгүй сохор болзоогоор танилцсан залуугийнхаа гэрт олон хоног хөл хоригдсон тухайгаа “WeChat” сайтад өнгөрсөн долоо хоногт бичсэн нь маш их хандалт авчээ. Ван овогт бүсгүй танилцсан залуугийнхаа гэрт оройн хоолонд уригдаад очсон боловч гэнэтийн хөл хорих шийдвэрээс болж тэндээ гацсан аж. Харин тэрбээр цагаан сарын баяраас урьтаж Гуанжоугаас саяхан Жөнжоу хотдоо буцаж иржээ.
Тэрбээр ярихдаа “Миний гэрлэх нас оройтсон учраас аав, ээж хоёр надад 10 гаруй сохор болзоог тулгасан. Харин тав дахь болзоогоор танилцсан залуу өөрийгөө хоол сайн хийдэг гээд гэртээ урьсан. Тэднийд очоод хоол идэж байх үед хөл хорио тогтоосныг мэдсэн. Би тэднийд дөрөв хоносон” гэжээ. Залуугийнд хөл хоригдсон хугацаанд түүнд өдөр бүр хоол хийж өгч, хамт амьдарч буй мэт санагдсан гэв. Мөн тэр залуу дуу муутай хүн байсныг онцолсон байна.
Жөнжоу хотод өнгөрсөн долоо хоногт цар тахлын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба зайлшгүй ажиллах шаардлагатайгаас бусад газрууд хаагдсан ба 12.6 сая хүнийг шинжилгээнд хамруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ