Ж.Мөнхбат: МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна

Ж.Мөнхбат: МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд  дууссан. Тиймээс  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулжээ. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн.

Үүнийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэн тул өнөөдөр /2022.01.13/  уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж нь 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

МҮОНРТ-Д "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ" ҮҮРЛЭСЭН

Дашрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. 4-5 удаа хурлаа зарласан ч гишүүд нь зохион байгуулалттайгаар хуралдаа очдоггүй. Ажлаа тасалдаг. Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Яриад байвал энэ мэтээр олон асуудал байна.

МҮОНРТ-ийн удирдлагууд хоёр хуваагдсан. Нэгийгээ магтдаг, эсвэл муулдаг. Сүүлийн 4-5 жилд удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал МҮОНРТ-д үүрлэсэн. Төсвөө батлах гэхээр Үндэсний зөвлөл нь хуралдаж, төсвийг нь баталж өгдөггүй. Сэтгүүлчид нь гадаадад томилолтоор явах гэхээр мөнгө байдаггүй. Энэ асуудлаа шийдэх хүмүүс албан тушаал яриад, хоёр хэсэг болж хуваагдаад, хоорондоо муудалцаад явж байна" гэдгийг онцолсон. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж