"Утааны асуудал хөндөхөөр хүмүүс намайг хардаж байна" | News.MN

"Утааны асуудал хөндөхөөр хүмүүс намайг хардаж байна"

"Утааны асуудал хөндөхөөр хүмүүс намайг хардаж байна"

Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот  “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж. Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг  саарал утаа эргэн ирснийг хэн хүнгүй ярьцгааж байна.  Юутай ч манарсан утаан дундаа бид эргээд амьдрах боллоо. 

Үүнийг эсэргүүцэн “Угаартаж үхлээ” гэх бичиг барьж зогссон иргэн С.Баржаваас  өчигдөр /2022.01.12/ цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан байна. Түүний хувьд АНУ-д дөрвөн жил амьдарч байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт эх орондоо иржээ. Гэвч хүүхэд нь  хүчилтөрөгчийн дутагдалд орсон болохыг хараад эх орондоо ирэх шийдвэр гаргасандаа эргэлзэж буйгаа хэллээ. Аргаа барахдаа  С.Баржав  Их дэлгүүрийн замын урд “Угаартаж үхлээ” бичиг барьж хоёр өдөр зогсчээ.

ЭХ ОРОНДОО ИРЭЭД САЙХАН АМЬДРАХЫГ Л ХҮССЭН

Түүнээс энэ талаар тодруулахад “Өчигдөр орой Их дэлгүүрийн замын урд гэрлэн дохионы хажууд ганцаараа зогсч байтал нэг залуу ирээд хамт зогссон. Түүнд нэг бичигтэй цаас өгөөд бид хоёр хоорондоо  зайтай зогссон. Гэтэл удалгүй арван минутийн дараа хоёр цагдаа ирсэн. Тэд намайг “Зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж, уриа лоозон тараасан гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэс дээр очиж мэдүүлэг өг” гээд авч явсан.

Ерөнхийдөө гадаа цаас барьж зогсохдоо хүртэл зөвшөөрөл авах ёстой юм байна шүү. Хоёр ба түүнээс дээш хүн лоозон бариад зогсвол хууль зөрчих юм гэнэ.  Би энэ хуулийн заалтыг  нь мэдэлгүй зогсч, иргэдийг уриалсан хэрэгт орж байх шиг байна. Ер нь Монголд иргэд Үндсэн хуулиар олгогдсон  үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ. Нэгэнт зөвшөөрөл авч зогсоогүй нь  миний буруу. Тиймээс өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас  зөвшөөрөл хүснэ.  Бүртгэж аваад гурав хоногийн дотор хариу ирүүлэх ёстой.

Хэрэв зөвшөөрвөл зогсох газар, цэгийг нь зааж өгдөг, зөвшөөрөхгүй бол зогсох эрхгүй гэсэн үг. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа нь  үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна л даа.

Утааны асуудлыг хөндөхөөр хүмүүс намайг ашиг сонирхолтой эсхүл  хэн нэгний гар хөл гэж хардаж байна. Гэхдээ би хэн нэгний тушаалаар АНУ-аас гэр бүлээ аваад ирнэ гэж юу байх вэ дээ. Эх орондоо ирээд сайхан амьдрахыг л хүссэн.

Гэвч бодит байдал тэс өөр, тэвчихийн аргагүй байлаа. Хүмүүс намайг  дэмжиж буйгаа илэрхийлж байгаа ч цаанаа  л нэг “Утаа буурахгүй. Бид юу ч хийж чадахгүй дээ” гэсэн итгэл алдарсан бодолтой байх шиг санагдсан. Миний тэмцэл,  үр дүнгүй гэж бодохгүй байна. Тэвчээртэй тууштай байвал үр дүн арга зам олддог доо. Хамгийн хөгийн бас өрөвдмөөр зүйл бол утаатайгаа буюу тулгарч буй асуудалтайгаа эвлэрэх юм шүү. Ер нь иргэдийг орон сууцжуулсан нь алсдаа хамгийн зөв шийдэл юм байна” гэлээ.

Төрийн дээд албан тушаалтнууд олон жил  утаатай тэмцэх нэрээр улсын төсөв, зээл тусламжийн багагүй мөнгийг зарцуулсан, идсэн, уусан. Улсын мөнгө уйлдаггүй, утаа буурдаггүйн ард улстөрчдийн ашиг сонирхол байгаа нь, мөнгө угаах, албан тушаал авах, тендер “хусах” сайхан далим болдог нь  хэвийн үзэгдэл болж. Жишээ нь,  “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өдгөө У.Хүрэлсүхийн зөвлөх хийж яваа. Тэр ч бүү хэл “Тавантолгой түлш” компанид ТУЗ-ийн гишүүн. Ингээд харахад түүний зорилго нь утаа биш байсан нь тодорхой.

Тухайлбал, Засгийн газар агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан бол  168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хятад улс гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна. Үндэсний аудитын газраас "Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланд дараах зүйлсийг онцолжээ. 

Тухайлбал, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч  2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжжээ. Мөн 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна.

Гэвч үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй есөн арга хэмжээ байгааг онцолжээ.

Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 64.119.24.182

Пүрэвсүрэн ч билүү тэр одоо тх хурал мөоөадөж бгаа

Avatar

Зочин 2022-01-13 66.181.179.33

ердөө зоригтойхон шиг л гэр хороололыг цэгцлэх хэрэгтэй нүүлгэхийг нүүлгээд хямд төсөр орон сууцаар жигдлэх хэрэгтэй тэр баруунд чинь зууханд гал түлдэг нэг ч айл байхгүй монголчууд цөөхүүлээч гэсэн тэдэн шиг жигдэлж чадна хэний ч дор орохгүй газраа байшингаа өндөр үнэлээд гэдийгээд байлгүй тэр газар нь сайхан тохилог сууц нууд бариад өгвөл юу ч хэлэхгүй Халамжаас Хөдөлмөрт

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.117

итгээрэй. Дээр нь нэмж хэлхэд нэг гэрт амьдраад нэгнийгээ мэддэг хүмүүс шиг нэг нь рүүгээ битгий муухай үг шидэж бай . Эвтээ л байцгаасан дээр Олон нийтийн сүлжээнд бүдүүлэг үг хэллэг дайралт давшилт хэрэглэхээ боль

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.117

Би хөдөө байдаг хүн. Өдрийн од шиг хот ордог. Орход УБ утаатай муухай л байдаг Энэ залууг дэмжиж байна. Ирээдүйн төлөө шуналгүйгээр шудрага тэмцээрээ. УБ-чууд дэмжих ёстой шүү. Нүдэнд харагдахгүй хамарт үнэрлэгдэхгүй наад хий чинь нүүрсний чинь утаанаас хэд дахин аймшигтай шүү. Өөрийнхөө дотор эрхтнийг ямар өөрчлөлт орсныг заавал эмнэлэг орж өндөр чадалтай дуран авиагаар л мэднэ. Гэтэл нийт массд тийм мөнгөний цагийн боломж байхгүй. Ямарч байсан та бүгдийн эрүүл мэнд хохирч байгаа гэдэгт 100хувь

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.13

Үхсэн ацаа хийж АНУ-с ирсийн хохь чинь гэж хэлийдаа.

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.17

Утаа чмнь төслийн зуухгүйгээс болрод сайжруулсан түлш чиыгтэй баыгааггас болж бна,төсоийн зуух үнэгүы тараагаад өгчихөөд бхал бүгд бхгүй бана гэсэн,өөр үууханд түлэхээр уугиж асдаг учир утаа их гарлаг бас чийлэг түлш утаа их гаргадхг,өас модоор ааюсааж түлэх ёмтой,нүүрсээр нь асаагаад бхаар утаа бас их гардаг гэсэн,айлууд бүх юмаа уосаар үнэ төлбөргүй бэлдүүлчихээд арай дэндүү юмаа,зуух үнэгй өгсөн,утаа мэдрэгч үнэгүй өгсөг,янлангаа хөөлүүлнэ,зуухаа засуулна арчаагүй вмаа,төр үзасаг бүх л арга

Avatar

Зочин 2022-01-13 202.9.46.3

МАН чи Монгол хүний зовлонд цадах болооогүй юү?

Avatar

Зочин 2022-01-13 66.181.179.33

чм зүгээр болж үз . иргэд бидний буруу бас бий тэр гажуудал бүхнийг судал яг нэг цагт өндөрлөгөөс хархад алаг цоог харагдаж байгаа нь нэг л учиртай галалгааны стандарт буруугаас л болж байгаа болоь уу өндөр хүчтэй сэнс цэгийг нь олж тавьж үзүүл яадаг бол

Avatar

Зочин 2022-01-13 70.69.230.5

УГААРТАЖ ҮХЛЭЭ ГЭСЭН ЦААС БАРЬЧИХСАН ЭНЭ ЗУРАГ ДЭЭР НЬ УТААГҮЙ ШАХАМ Л БАЙХ ЮМ ККК

Avatar

Зочин 2022-01-13 202.9.46.14

Хотын төвд зогсож байгаа юм чинь яаж утаа байх юм бэ. Хэрэв өөрөө Монголын улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг бол энэ утааг харах л ёстой доо.

Avatar

ГОЕО 2022-01-13 203.91.115.56

БАГАНУУР, ТАВАНТОЛГОЙД ТЭЦ ,,үүд бариад л улс орон даяар цахилгаанжуулалтыг шийдвэл сая утаагүй азийн цагаан дагина болчихноо,,,их амархан шүү Дараа нь атомын цахилгаан станц

Avatar

Зочин 2022-01-13 124.158.67.89

г*** банди байх чинь. АН-д гошногодуулжээ.

Avatar

Зочин 2022-01-13 124.158.67.249

Тэр сэтгүүлч асан Ц.Пүрэвхүү гэгч авгай шиг "Тэмцэл" хийж байгаад Төрийн томчуулын ивээлд орж "Мөнгө" цохидог арчаагүй аргыг зогсоох хэрэгтэй. Таны утааны эсрэг тэмцэлд амжилт хүсье. Очиж зогсмоор байна…..

Avatar

Irgen 2022-01-13 150.129.143.169

Ene huug demjij bna.

Avatar

Зочин 2022-01-13 124.158.67.89

энэ гомог дэмжихгүй

Avatar

Том, Жижиггүй Зүгээр л УТАА гэж 20 жил ярилаа....But NO ANY ACTION 🧐🧐🧐 2022-01-13 202.126.89.163

УТАА УТААА ХИАМ….НТР ЗҮГЭЭР Л ЯРЬСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙ, УТААТАЙ ТЭМЦЭГЧИДИЙН ШИНЭ ЖИЛ НТРЭЭ ХИЙМЭЭР…..

Avatar

Зочин 2022-01-13 103.57.95.116

Энэ ТУЗ н гишүүн гэдэг асуудлыг ТӨҮГ дад зогсоо хэдэн хулгайч зүгээр л мөнгө хусдаг МИАТ Гэхэд ТУЗ н гишүүн нэг хуралд суугаад сая гаран төг хусдаг ажил хийлгэхгүй дарамталдаг ЕСайда үүнийг шийдээ ч

Avatar

Иргэн 2022-01-13 103.26.195.166

новшийн МАН Үүнийг төрд эргэж гаргөхгүй болтол иргэд эсэргүүцлээ илэррхийлээч Энэ 31 жилд МАН 80 гаруй хувьд МАН засаг авч хулгай хтйж ийм бөглөрөл утаа бухимдал одоо иргэдмйн эрх чөлөө рүү халдаж улс орны тусгаар тогтнол руу халдаж байна

Avatar

Зочин 2022-01-13 64.119.22.45

суртал ухуулганд толгойгоо угаалгаад утаатай байхад утаагүй байна гэж ярьдаг болж. ер нь ард түмэн өөрөө өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхгүй бол хэн ч бэлэн юм бэлэглэдэггүй. Биднийг утаагүй боллоо, хүрэлсүх гэж бурхан биднийг ивээж сайхан амьдах болно гэж хөөрч байх 5 жилийн хугацаанд эрүүгий болон зөрчлийн хуулиар жагсах, үг хэлэх, эрхийгг чинь нэг хүн орондоо ба зассаар бүгд хязгаарлагдсан. эргүүлж олж авахаар бол зэвсгээр дарахаас буцахааргүй болцон гэдгийг ойлгох хэрэгтэй. бид оройтжээ

Avatar

зочин 2022-01-13 64.119.22.45

коммунистуудын гол арга нь ямар нэг хорлон сүйтгэгч дайсан байгаа тухай сурталчилж ард иргэдийг талцуулж аймшигт байлгаж хуулиар олгогдсон эрхийг уландаа гишгэж байдаг. 1990 он хүртэл АНУ, Хятад, Японы аюулын тухай, 1990 оноос хойш АН гэж аймшгийн дайсан, гишүүд нь дан иидэг уудаг луйварчид эх орныг хорлон сүйтгэж байна гэж сурталчилсаар АН-ыг устгаж авч байх шиг байна. Одоо бол Хятад, Орос ойрын жишээ казахстан шиг болсон. Ардчиллынхан шиг зоригтой жагсах ч хүн байхгүй коммунист

Avatar

Зочин 2022-01-13 202.131.238.114

Ene chadamjgui Zasgiin gazriig ard tumen zailaad ogooch geheer gvriigeel baigaad bh yumaaa kkkk

Avatar

Тэвчээр тасрагч 2022-01-13 202.55.188.37

ХӨӨE ПҮРЭВХҮҮ НОВШОО ЧИНИИ САНАА БИЗДЭЭ АРЧААГҮЙ БИEЭ ҮНЭЛСЭН НОВШОО ҮР ХҮҮХДИЙНХЭЭ НЭРИЙГ БАРЬЖ БИEЭ ҮНЭЛДЭГ ӨӨДГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮН ҮГҮЙ БАЙХ ГАНЦХАН ЧИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж