“Монголчууд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй” | News.MN

“Монголчууд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй”

“Монголчууд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй”

“Монголчууд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй”

Ярилцах нь харилцааны хамгийн том хэрэгсэл. Хэн нэгэнтэй ярилцахгүй байх нь олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй болох нөхцөл болдог тухай Техник технологийн дээд сургуулийн сэтгэлзүйч Л.Нарангоо ярилаа. Тэрбээр сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгийг эмчлэх сонирхолтой заслуудыг хийдэг аж.


-"Doll Therapy" буюу хүүхэлдэйн засал гэж яг юу вэ. Хүүхэлдэйгээр дамжуулан хүний сэтгэлзүйг засах боломжтой  гэж үү?

-"Doll Therapy in Mongolia" нь урлагийн сэтгэл заслын нэгэн төрөл болох хүүхэлдэйн заслын үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас юм. Миний ихэвчлэн ашигладаг сэтгэл заслын арга нь хүүхэлдэй бүтээх. Тухайн хүн бүтээж буй хүүхэлдэйгээрээ өөрийгөө төсөөлдөг. Хийсэн хүүхэлдэйн дээр нь үндэслэн сэтгэл зүйг нь оношлох бөгөөд тэр хүний стресс, сэтгэл гутралын төвшинг тогтоож болдог.  Өөрөөр хэлбэл,  тухайн хүний бүтээсэн хүүхэлдэйн дээр тулгуурлаж сэтгэл заслын эмчилгээ хийдэг гэсэн үг.

-Таны Бэлгийн таашаал авах зарим эмгэгүүд”-ийн талаарх бичвэр их анхаарал татсан. Монголд энэ төрлийн эмгэгтэй хэр их хүн байдаг вэ?

-Бэлгийн таашаал авах некрофили, зоофили, вуайризм, педофили, фетишизм гэх мэт олон төрлийн эмгэгүүд байдаг. Эдгээрээс Монголд педофили буюу бага насны хүүхэд хүчирхийлэх эмгэг хамгийн түгээмэл байдаг.

-Ийм эмгэгтэй болоход юу нөлөөлдөг вэ. Сэтгэлзүйн талаасаа энэ эмгэгийг оношлох, эмчлэх боломж бий юу?

Хүмүүс хүчирхийллийг таслан зогсоох арга нь тэднийг хорьж цагдах, цаазаар авах гэж боддог. Энэ бол хэт нэг талыг барьсан буруу үзэл. Бид хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлзүйг чухалчилж авч үзээд байдаг. Хүчирхийлэл үйлдсэн хүний сэтгэлзүйд хэн ч анхаарал хандуулдаггүй. Ямар шалтгааны улмаас хэрэг үйлдэх болов, юу нөлөөлөв гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ихэнх педофили нар эрэгтэй хүмүүс байдаг. Тэд бага насандаа өөрсдөө хүчирхийлэлд өртсөн, үе тэнгийн хүүхдүүддээ бие бялдрын хувьд шоглуулсан, дээрэлхүүлсэн нь хүндээр нөлөөлсөн байдаг. Ингэснээр насанд хүрсэн хойноо эсрэг хүйстэнтэйгээ харилцахад бэрхшээлтэй мэт тэдэнд санагддаг.

-Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын төвшин  нөлөөлдөг үү?

-Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын төвшин болон нийгмийн статус суурь шалтгаан болохгүй. Гадаадад мундаг их дээд сургууль төгссөн маш гоё ажил хийдэг хүн эхнэрээ зоддог, хүүхэд хүчирхийлэгч байх боломжтой. Эсрэгээрээ 4р ангийн боловсролтой ч эхнэр, хүүхдээ халамжлаад тэднийхээ төлөө ухамсартай амьдардаг эр хүн ч байдаг.

Хүчирхийлэл үйлдэж байгаа үндсэн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас шалтгаалах магадлал өндөр байдаг.

Бага наснаас нь эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж заадаг. Тэгвэл яг энэ захиасыг эмэгтэй хүүхдүүдэд адил зааж сургах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүдэд гар хүрч болохгүй гэдгийг сайн ойлгуулж өсгөх хэрэгтэй. Хүн зүгээр байж байгаад хүн зодоод, хүчирхийлэл үйлдээд яваад байдаггүй шүү дээ.

-Манай нийгэм ихэнхдээ эрчүүдийг хүчирхийлэгч  гэсэн өнцгөөс ханддаг. Гэтэл эрэгтэй хүн ч хүчирхийлэлд өртдөг. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Сүүлийн үед эрчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь элбэг байна. Хүчирхийлэлд өртөж буй шалтгаануудад хардалт, хадам аав, ээжтэйгээ үл ойлголцох, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг орж байна. "Ариусахуйн ертөнц"сэтгэл заслын төвд нэг жил гаруйн хугацаанд ажиллахад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрчүүд нэлээд ирсэн.  Тэд өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнөө мэдээд сэтгэцийн эрүүл мэнддээ анхааран сэтгэл зүйн тусламж, арга хэмжээг авах нь зүйтэй гэдгийг ойлгож байгаа нь нэг талаараа авууштай зүйл. Гэвч үүний цаана гэр бүлийн, бие махбодийн, сэтгэл зүйн, санхүүгийн гэх мэт хүчирхийлэлд өртөж байгаа ч ил гаргаж хэлдэггүй эрчүүд олон байна.

-Яагаад хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн олонх нь эрэгтэй байдаг талаар судалгаа хийж үзсэн үү?

-Эрэгтэй хүн ярих хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Нийгэм өөрөө эрэгтэй хүнд маш том хариуцлага хүлээлгэдэг. Өрхийн тэргүүн, гэр бүлээ тэжээх ёстой гэх мэт. Мөн эр хүн буурьтай төлөв даруу байх хэрэгтэй. Юундаа охин шиг баашлаад байгаа юм, бүр уйлахад нь хүртэл загнадаг. Бүдүүлгээр хэлэхэд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй, уламжлалтай ард түмэн шүү дээ. Ярилцахгүй байх нь оюун санааг нь гэмтээж байдаг. Маш удаан хугацаанд цугларсан бухимдал, шаналал тэсрэх аюултай. Ярилцах бол хамгийн энгийн хирнээ маш эерэг үр нөлөөтэй эмчилгээ.

Эрэгтэй хүний сэтгэлийг уудлах тэдэнтэй ярилцах хамгийн зөв арга юу вэ?

-Хамгийн түрүүнд сайн сонсох хэрэгтэй. Ихэнх хүмүүс муудалцахаараа зөвхөн өөрсдийгөө ойлгуулах гэж хичээдэг. Харин нөгөө хүнээ ойлгох талаар тийм ч их боддоггүй. Мөн эмэгтэйчүүд эрчүүдийг хурцалж байна гээд хэн нэгэнтэй харьцуулж эхэлдэг. Жишээ нь тэрний нөхөр дарга болсон байна. Чи яагаад тушаал дэвшихгүй байгаа юм, тэр залуу машин шинэчлэсэн байна чи хэзээ машинаа солих юм гэх мэт. Эрчүүд ч гэлтгүй ямар ч хүн өөрийг нь өөр хүнтэй харьцуулахад дургүй нь хүрдэг. Өөрийг нь сул дорой, арчаагүй гэдгийг эрчүүдэд илэрхийлэх тусам тэд улам л ярих хүсэл сонирхолгүй болно.

Эрчүүд байцаагдах, тулгасан, дарамталсан, шахсан байдалтай ярилцахад дургүй. Тэдний тийм ч их ярилцдаггүй шалтгаанууд нь өнгөрсөнд болсон сэтгэлийн шархаа сэдрээхээс эмээх, сул дорой харагдах, энэ хүн намайг сайн ойлгохгүй байх зэрэг сэтгэл зүйн дотоод чанаруудтай холбоотой байдаг.

Хэрвээ үнэхээр тухайн хүнтэй ярилцмаар байвал ярихаасаа өмнө эхлээд сонс, өөрийгөө ойлгуулах гэж хичээхээсээ өмнө эхлээд тухайн эрэгтэй хүнийг ойлгох гэж оролдоорой. Эсвэл нэг сэдвийн хүрээнд ярилцаарай. Хосуудын хувьд бие биенээсээ асуух асуултуудыг урьдчилан тэмдэглээд асуулт хариултын байдлаар ярилцаж болно. Жишээ нь хамгийн тод үлдсэн дурсамж, амьдралдаа хийсэн хамгийн ичмээр зүйл, хамгийн сүүлд хэзээ уйлсан, инээсэн гэх мэт хөнгөн асуулт хариулттай тоглоом тоглох нь их үр дүнтэй байдаг.

-Тэгвэл эцэг, эхчүүд эрэгтэй хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах талаар зөвлөгөө өгөөч?

Зүгээр л ярилц. Өнөөдөр сургууль дээр нь юу болов хичээл нь хэр байна, чи юу хиймээр байна, ямар мөрөөдөлтэй вэ гээд бүх зүйлсийн талаар ярилц. Манайхан энэ жаахан юм чинь юу мэдэх вэ дээ гээд ярилцдаггүй тэгсгээд өнгөрдөг. Үнэндээ хүүхдийн ертөнц оюуны чадамжийг дутуу үнэлж болохгүй. Адаглаад л гэрийнхээ хөшгийг солихдоо хүүхдээсээ яагаад асууж болохгүй гэж?

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-13 103.50.206.95

Олон улсын танилцах вэб аппликэйшнын хүртээмжийг нэмэгдүүлж, Монгол эрчүүдэд бусад азийн орнуудын эмэгтэйтэй танилцах боломжийг нээмээр байгаа юм.

Avatar

Зочин 2022-01-13 64.119.18.220

Эрэгтэй хүүхдүүд болон бүх эрэгтэйчүүдийг уйлж болохгүй, уйлбал арчаагүй мэт ярих ойлгох нь буруу. Тэд чинь бас л хүн инээнэ , уйлна.

Avatar

Зочин 2022-01-13 203.91.115.55

Гүй та минь ээ, энэ монгол хүүхнүүд сүүлийн үед эр нөхрөө байрны золионд гаргадаг болсон гэх юм. Та бүхэн ийм зүйл дуулсан уу? Бүр ингэж зүтгүүлсээр амь насанд нь халдаж дууссан түүхүүд ч байна. Тэгээд бүх юм дуусахад хөрөнгийг нь өвлөн авдаг. Бараг тренд гарцан юм бишүү? Үнэхээр тийм бол мөн аймаар аа. Хорвоо ертөнцийг ганцхан байр машинаар хэмжиж болохгүй баймаар. Эрчүүд ээ, жаахан болгоомжтой байхыг уриалъя!

Avatar

Зочин 2022-01-13 203.91.115.55

Монголын хууль маш сонин. Ямар нэг байдлаар 2 талын эрх ашгийг харгалзах болоход дандаа эмэгтэй талд нь асуудлыг шийдэж өгөх чиглэлтэй байдаг юм байна. Ер нь ингэхэд манай үндэстэн чинь эхийн эрхэт ёсыг өдий хүртэл хэвээр нь хадгалсан юм биш үү? Юун жэндрийн асуудал байхав. Бүх юманд эмэгтэйчүүд даам гардаг юм байна. Гэр бүл салах болоход шүүх хамгийн түрүүнд эмэгтэйгийн эрх ашиг хангагдсан эсэхэд анхаарал хандуулдаг юм байна. Хүүхдийн мөнгийг эхэд л өгнө. Хүүхдээ авахад эхэд л давуу эрх онооно.

Avatar

Zochin 2022-01-13 66.181.161.82

Mongol huuhentei suuhaa boltsgooyo

Avatar

Zochin 2022-01-13 66.181.161.82

Minii byatshan odoi mori uzetsgeeye

Avatar

зочин 2022-01-13 103.57.94.99

Монгол эхнэрүүд арай л дэндүү шүү. Эр хүнийг мөнгө гэж харна. хүүхэд нь гараад ирэхээр эр нөрхөө гэрийн боол зарц мэт аяглана. Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг болсон. Эхнэр нь тарган өнгө сайтай нөхрүүд хувцас муутай сэтгэл санаа гундуухан ийм байхыг харах хичнээн өр өрөвдөм. Тийм эрэгтэйн цусан төрөл байхгүй бол ах дүү төрөл төрөгсөд нь амьдрал тааруу бол траншейн гээд доош живдэг. Эмэгтэйчүүд минь ухаантай сэтгэлтэй байгаарай.

Avatar

Зочин 2022-01-13 202.21.108.61

Шуналаа гүйцээх сэдлээр эхнэр нэрт нь эр нөхрөө баахан загнаж хашгична хөөнө. . Даруу төлөв эр хүн аашийг нь тэвчээд дуугай хураана. Зодолдохоос төвөгшөөгөөд гэрээсээ гарч явна сэтгэлээ сэргээх гэж хүмүүстэй уулзана архи ууна эсвэл бас нэг зальтай худлаа мишээсэн царай руу очно. Тэгээд жаахан тайвширна хэсэг хугацааны дараа эр нь бүх юмны ад болсон нэр зүүнэ хараагдаад сүлд хийморь үхээд дуусна. Арай дураарай зориг гаргасан нь гар хүрнэ тэгээд хэрэгтэн болно. Эм хүчирхийлэгч нэг иймэрхүү.

Avatar

Зочин 2022-01-13 66.181.184.53

эрдэмтэй хүмүүс ийм л ухаантай шүү. их зөв ярьсан байна ш дээ

Avatar

Зочин 2022-01-13 66.181.184.53

хүний мууг үздэг муухай хүүхнүүд үр хүүхдийнхээ болон өөрийнхөө мууг үздэг юмаа

Avatar

Зочин 2022-01-13 109.70.100.31

уууууууууууууууууууууууу ааааааааааааааааааааааааааааааа уууууууууууууууууууууууууаааааааааааааааааааааааааааа иииииииииииииииииииииииии ээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Зочин 2022-01-13 139.5.218.144

Цэргийн албанд эрчүүдийг жинхэнэ эрэмблэж өгдөг. Хадам ээжийг цэрэгт явуулж хүмүүжүүлэх нь зөв. Хүний үр, хүүхний чинь эр нөхөрт эрх чөлөөг нь олгож бай. Хүүхэнтэй чинь гэрэлсэн болохоос чамтай гэрлээгүйг сана.

Avatar

Зочин 2022-01-13 203.91.115.55

Эхнэр аав ээж ах дүүстэйгээ нэгсчихээрээ юун ковид байтугай болдог шүү. Тийм үе олон. Ер нь монгол эмэгтэй хүнтэй гэрлэлээ л бол түүнийг дагаад хадмууд хуйгаараа хөнжил гудас руу цутгаад ороод ирдэг юм шиг санагддаг. Энэ нь асар их дарамт болдог. Тэд гутал дотор хөл хөдлөх байтугай бандага дотор боожиго дохихыг ч андахгүй юм шиг байдаг. Тийм л болчихдог. Нэг мэдэхэд манай гэдэг айл биш Хадмын дагуул жижигхэн улс шиг болчихдог. Оюун санааг хүртэл колоничлох гэнэ. Энэ жаахан ярвигтай яа даа? Уг нь

Avatar

Зочин 2022-01-13 203.91.115.55

Уг нь миний хувьд амьдралаас хүссэн жаахан зүйл нь гэр бүлийн тусгаар байдал, эрх чөлөө л юм. Энэ тийм их сүртэй биш ээ. Жишээ нь цагаан сар, улсын баяраар би хадмынд биш гэртээ баймаар байна. Эхнэр маань хамаг хүүхдүүдийг маань аваад тодорхой шалтгаантай ч байсан хадмынх руу дүрвээд явчихдаггүй баймаар. Гэр бүлдээ шийдвэр гаргахад тэр нь маргаашийг ч хүлээхгүй шууд хадмуудын чихэнд хүрдэггүй байх. Энэ фэйс гэж нэг новшийн юм бидний амьдралд мөн ч гайгаа чирж байна. Ховч чавганцаас долоон дор.

Avatar

Зочин 2022-01-13 203.91.115.55

Уг нь фэйс бол ажил хэрэгчээр ашиглавал маш хэрэгтэй зүйл шүү дээ. Гэтэл монголчууд үүнийг хов жив зөөх хэрэгсэл болгож байна. Дээрээс нь энэ зүгээр л залхаагч зүйл болж байна. Орой болгон шахуу хадам руугаа ярзайтал худлаа инээн саймшрахыг эхнэр шаардана. Тэгэхгүй бол цаадуул нь асуугаад унана. Би сүүлдээ шууд нойл руу ордог болчихсон. Ер нь бол фэйстэй ч бай үгүй ч бай хадам эх надад сургааль айлдаж баймааргүй байна. Хадам эцэг миний алдаа болгоныг шүүмжлэн ярьж баймааргүй байна.

Avatar

Зочин 2022-01-13 202.21.108.61

Эхнэрийн чинь задгай байдлаас болоод чи болон чиний хүүхдүүд чинь цусан төрлийнхөө шүүмж хараалын бай болоод дуусна. Үүнийг чинь удмын х****л гэдэг юм. Ураг төрлийн хол нь дээр уул усны ойр нь дээр гээд байгаа юм даа.

Avatar

Зочин 2022-01-13 66.181.182.254

Эр хүн бол эрх хүн наль наль гэх хэрэггүйшд

Avatar

Зочин 2022-01-13 202.180.218.250

ugloo ert yostoi heregtei medeelel olj unshlaa

Avatar

Зочин 2022-01-13 64.119.17.170

эрчүүдийг үзэн ядддаг нийгэм биш харин ийм байлгаж улс орныг чинь тогтворгүй ороо бусгай байлгах гэсэн барууны төлөвлөгөө монголд хэрэгжиж байна , МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ХҮНИЙ ЭРХ БОЛ з****г ЮМ .Жинхэнэ хүний эрх бол АРГА-БИЛИГ шиг эрх үүргээ хамтад нь ярьдаг хэрэгжүүлдэг байх ёстой . Гэтэл одоо ярьж байгаа хүний эрх зөвхөн эмэгтэйчүүд рүү чиглэсэн бөгөөд үүргийн мартуулсан байдаг ингэснээр гэр бүлийг тогторгүй болгож улс орныг чинь үймүүлэн самарч тогторгүй болгож байна . Учир нь

Avatar

Зочин 2022-01-13 139.5.218.30

Ухаан мулгуу хуухэн зовооно шуу. Шууд салах хэрэгтэй. Улаан цайм эрэгтэй хумуустэй говь явж буудалд очиж хэвтчихээд гурийгээд бдаг цайчихсан хуухэн бна. Хуний эхнэрийг авч явж гэр булийг доромжилсон адгийн новшнуудтай хариуцлага тооцох естой!

Avatar

Зочин 2022-01-13 66.181.161.37

Коммент уншлаа олон юм яриад байгаа хоорондоо ойлголцох юмшүү
Ван уул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж