Омикронд тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй | News.MN

Омикронд тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй

Омикронд тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй

Омикронд тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй

Эрүүл мэндийн яам болон Улсын онцгой комиссоос Монгол Улсад омикрон хувилбарын дөрөвдүгээр давлагаа эхэлж буйг анхааруулсан. Тиймээс омикрон хувилбарыг хэрхэн тодорхойлж байгаа болон энэ хувилбараар өвдсөн иргэдэд ямар эмчилгээг зөвлөж байгааг холбогдох газруудаас тодрууллаа.


ХӨСҮТ: ГАДААДААС ИРЖ БАЙГАА БОЛОН ДОТООДЫН КЛАСТЕРТ ОМИКРОНЫГ  ТҮҮВЭРЛЭЖ ШИНЖИЛЖ БАЙНА

Эерэг гарсан бүх тохиолдолд хувилбар тодорхойлох шинжилгээ хийх боломжтой эсэхийг асуулаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаагийн хэлснээр омикрон хувилбар тодорхойлох шинжилгээг эерэг гарсан бүх тохиолдолд хийх боломжгүй. Хувилбар тодорхойлоход дээд тал нь 40 сорьц өгдөг. Эдгээр сорьцын хариу 10-14 хоногт гарна гэсэн үг. Сорьц хийхээс эхлээд урвалж болон дагалдах бодисууд зэрэг урсгал зандар маш өндөр байдаг. Эдгээр нь нийлээд 1-1.2 сая төгрөг болж байгаа. Тиймээс бүх эерэг гарсан тохиолдлын хувилбарыг тодорхойлохгүй. Одоогийн байдлаар эхний ээлжид гадаадаас зөөвөрлөгдөж ирж байгаа тохиолдол болоод дотоодын өвөрмөц кластер буюу эерэг хариунд хувилбар тодорхойлох шинжилгээг хийж байгаа. ДЭМБ-ын зөвлөмж болгож байгаагаар нийт эерэг сорьцын 2.5 хувьд нь хувилбар тодорхойлох шинжилгээ хийх. Гэхдээ цаашид хоногт батлагдах тохиолдлын тоо нэмэгдвэл хувилбар тодорхойлоход 2.5 хувь гэдэг бол өндөр тоо. Эхний ээлжид лабораторид хувилбарыг тодорхойлж дараа нь датаг боловсруулах, шинжлэх гээд ажиллагаатай учир 14 хоногт багтаж хариу гарч байгаа.

"NGS" технологи нь маш олон үе шатаас бүрдсэн нарийн чимхлүүр ажил байдаг бөгөөд "PCR" шинжилгээний гурван шат дамжлага, "PCR"-ийн бүтээгдэхүүнийг цэвэршүүлэхэд чиглэсэн 3-4 дамжлага болон бусад дамжлагаас бүрдсэн нийт 13 үе шаттай явагддаг.

Тийм ч учраас энэ шинжилгээнд зарцуулагдах үнэ төлбөр өндөр бөгөөд маш олон дамжлага дамжих урвалж оношлуурыг хэрэглэдэг гэж ойлгож болно. "NGS" технологиор вирусийн бүрэн геномын шинжилгээний зөвхөн урвалж оношлууртай холбогдох зардлыг тооцоолбол 1-1.2 сая төгрөг болж байгаа. Уг өртөгт бусад үйл ажиллагааны зардал ороогүй гэсэн юм.

Түүвэрлэж байгаагийн тухайд гадаадаас зөөвөрлөгдсөн эерэг тохиолдол болон орон нутгуудаас долоо хоногт нэг удаа өвөрмөц кластер бүхий сорьцуудыг авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Дорнод, Замын-Үүдэд халдвар илэрлээ гэх "PCR" шинжилгээний мэдээлэл байхгүй. ХӨСҮТ аймаг, орон нутгуудаас эерэг гарсан шинжилгээний сорьцуудыг цуглуулж, энд хувилбар тодорхойлох шинжилгээ хийж байгаа аж. Энэ долоо хоногт цуглуулсан аймаг, орон нутгуудын сорьцын хариу маргааш /2022.1.14/ гарах юм.

ОМИКРОНЫ ХУВИЛБАРТ ТУСГАЙЛСАН ЭМЧИЛГЭЭ ГЭЖ БАЙХГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын үед тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд эмчилгээ шаардлагагүй гэлээ. Мөн шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хангалттай амрах нь чухал гэдгийг онцлов. Харин өндөр халуурч байгаа тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг зааврын дагуу уух хэрэгтэй бөгөөд дархлааг дэмжих зорилгоор Д витаминыг 4000 нэгжээр өдөрт нэг удаа 14 хоног, С амин дэмийг 1000 мг-аар хоолны дараа өдөрт нэг удаа уухыг санал болгожээ.

Бусад хувилбарын үед Covid-19-ийн эсрэг эмчилгээнд ашиглаж байсан эм болоод танг хэрэглэж болох эсэхийг асуухад “Мана-4, Норов-7 болон бусад вирусийн эсрэг эмийг эерэг гарсан тохиолдолд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Вирусийн эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Өрхөөс олгодог багцын тухайд цуцлах шийдвэрийг яамнаас гаргаагүй. Хоёр дахь удаагаа өвдсөн иргэдэд багц олгохгүй гэдэг ташаа мэдээлэл. Өрхийн эмнэлгийн эмч нар иргэдэд үзлэг, оношилгоог хийж, шаардлагатай эмийн багцыг олгож байгаа” гэсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас барьж байгаа гол зүйл бол иргэдийн дархлаажуулалтын хувийг нэмэгдүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байгаа аж.

Халдварын тархалт өдөр ирэх бүрд нэмэгдэж, өмнө нь өвдсөн хүмүүс ч дахин халдвар авах эрсдэл өндөр байгаа учир халдвар хамгаалалтын дэглэм чухал гэдгийг хэллээ. Тиймээс гадаадаас ирж байгаа иргэд буудлын тусгаарлалтыг цуцалсан ч гэрийн тусгаарлалтаа чанд сахиж, шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд харьяа өрх, дүүрэгтээ хандахыг зөвлөсөн юм.

Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд ихэвчлэн халуурах, ханиах, хоолой өвдөх, толгой өвдөх, бүх биеийн булчин өвдөх зэргээр илэрч байгаа аж. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрсэн иргэд түргэвчилсэн өгөөд эерэг гарсан бол заавал "PCR" өгөх шаардлагагүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-13 213.87.137.143

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Оюунбилэг 2022-01-13 202.131.226.59

УОК гэж үхрүүдийн гаргасан шийдвэрээс болоод хумигдаж байсан нөхцөл байдал дахиад л задарчихлааㅜㅜ. Одоо нээх чухал царай гаргаад мөөрөлдөнө дөө хүний зовлонгоор жаргал хийсэн малууд наанаас суухын оронд хээр гараад өвс зулгаавал таарна. Гэдэс гүзээ нь бага ч атугай багасаад эрүүл болно доо. Та нар зөв шийдэл гаргасан бол коронагүй байх л байлаа. Гэдсээ баасаар дүүргэх гээд ашиггүй хууль дүрэм гаргагсад… Монгол улс минь эмгэнэлтэй еэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж