АМГТГ: Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ | News.MN

АМГТГ: Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ

АМГТГ: Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ

АМГТГ: Шатахуун түгээх станцуудад сар бүр гэнэтийн шалгалт хийнэ

Иргэдийн дунд шатахууны чанар муу, ус хольсон байх магадлалтай гэх хардлага бий. Үүнийг холбогдох албаны хүмүүс үгүйсгэж, ус холих боломжгүй гэж тайлбарлах болсон. Ямартай ч Ашигт малтмалын газрын тосны газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад өнөөдөр гэнэтийн шалгалт хийж, шатахуунаас дээж авлаа.

Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "Аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг ташаа мэдээлэл. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахах боломжгүй. Ус хүнд жинтэй тул дороо тунадаг. Өдийд хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудалгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. Машин тус бүрийн явалт, жолоочийн ур чадвараас шатахуун зарцуулалт хамаарна. Шатахууныг гаднаас нь хараад, үнэрлээд, чанартай эсэхийг мэдэх боломжгүй" гэв.

Тус газраас иргэдийн гомдлын дагуу сард нэг удаа шатахууны чанарт шалгалт хийдэг болжээ. Мөн түүвэрлэсэн байдлаар шатахуун түгээх станцуудаас дээж авч, хяналтаа үргэлжлүүлэх аж.

АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораториос өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд шатахуун түгээх станцуудаар борлуулж буй бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 32 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, АИ-92 автобензин 31, дизелийн түлш 28,  ТС-1 онгоцны түлш 23 хоногийн тус тус нөөцтэй байгаа юм. Мөн литр шатахуун нийслэлд А80-2200, АИ92-2240, АИ95-2840, дизелийн түлш 2890 төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 103.57.92.138

Өчигдөр СОД МОНГОЛи ШТС-д шалгалт хийхээр очсон АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "Аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай, механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг ташаа мэдээлэл. Агуулахаас станцад шатахуун нийлүүлэхдээ хий шахах боломжгүй. Ус хүнд жинтэй тул дороо тунадаг. Өдийд хөлдчихнө. Стандарт, хэмжил зүйн газраас шахалтад байнга хяналт тавьдаг, ямар нэг асуудалгүй. Одоогийн тоолуур шингэн шатахуунаа л тоолно. гэв.

Avatar

Зочин 2022-01-12 103.57.92.138

Ингэж ярьж байгаа хүн шалгалт хийгээд яах юм.

Avatar

зочин 2022-01-12 64.119.22.45

намдаа маш их мөнгө өгдөг, их хуралд заларчихсан баттөмөр, анадбазар болон бусад Маныг санхүүлэгчдийг шалгаж чадахгүй. коммунистууд хэзээ ч ард иргэдийг эрх ашгийн төлөө ажиллаж байгаагүй тэднийг тэнэгээр бодож тэнэг байлгахыг л эрмэлзэж ирсэн. дан 2 нүүр гаргаж нүүрэн дээрээ нял нял гэж худал хэлээд цаашаа харахаараа ард түмний эрсэг юм хийж байдаг. одоогийн хөрөнгөжсөн коммунистууд бол хуурч мэхлээд хөрөнгө мөнгөжихээ л бодохоос өөр сайн юм харж баясч хэрэггүй дээ

Avatar

Зочин 2022-01-12 202.21.108.39

Гэнэтийн шалгалт хийнэ шүү гэж мэдэгдээд очиж шалгадаг энэ болхи аргаасаа сална уу АМГТГ. Хулгайчтай үгсэн хуйвалдаж байгаа цагдаа л гэсэн үг. Машинуудын мотор эд ангийг эвдэж гэмтээж, зохих кмтээ хүрч зарцуулагдахгүй байгаа, шүдэнз зураад тавихад асахгүй бгаа бензинүүд чинь тэгээд яг шатахууны ангилалд орох юмуу үгүй юу?

Avatar

Заагч 2022-01-12 202.9.46.50

Хуйвалдаан л явж байгаа шт гэнэтийн гээд урьдаар тохирсон л байгаа тоглоом хийчих юм байна даа

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.10

Заавал цас орж байгаа өдөр шалгалт хийгээд байхдаа яахав даа,Долоо хоногийн цаг агаар маш нарийвчлалттай гараад байхад,Ёстой нэг хэлбэрдэнэ гэж энэ байх даа,Эсвэл энэ АМХЭГ-т ашиг сонирхолын зөрчилтөй нөхөдүүд байна даа

Avatar

Irgen 2022-01-12 202.126.89.151

Ed nariin genetiin shalgalt gej yu bhav de, tohiroltsoj bgaad daraa ni ard tumnii nuden deer ochloo gej zarlaad guitsee, ingej haltuurdah uzegdel mongold l bdag bh

Avatar

Зочин 2022-01-12 103.229.123.250

Энэ гэнэтийн шалгалтаа шахмал түлшиндээ хий,
Шатахуун импортлогч нараа дарж авч , путин ахынхаа компанийг оруулж ирэх нь үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж