Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

NEWS” агентлаг  ”ХҮМҮҮС” булангийн энэ удаагийн дугаартаа Казахстаны шинээр сонгогдсон ерөнхий сайд Алихан Смайловыг онцолж байна. Олон нийтийн жагсаал хурцадмал байдалд хүрсний дараа Токаев засгийн газраа огцруулж, шинэ засгийн газрын гишүүдээ сонгоод байна. Тэгвэл нэгдүгээр сарын 11-ний өдөр ерөнхийлөгч Токаев шинэ ерөнхий сайдаа томилсон нь Алихан Смайлов юм.


АЛИХАН СМАЙЛОВ ГЭЖ ХЭН БЭ

Алихан Асханулы Смайлов нь 1972 оны арванхоёрдугаар сарын 18-нд Алматы хотод төржээ. Тэрбээр Аскар Мамины үед дэд ерөнхий сайдаар ажиллаж байв. Мөн 2018 оны есдүгээр сараас 2020 оны тавдугаар сар хүртэл сангийн сайдаар ажиллаж байжээ. Хувийн амьдралаа олон нийтээс нууцалдаг тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэй.  Казахстанд саяхан болсон жагсаалын дараа Токаев засгийн газраа татан буулгасан ч,  дэд сайд Алиханы хувьд шинэ ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнтээ тодорхой байжээ. Учир нь, Токаев өөрөө Алихан Смайловыг санал болгож, парламентаас 89 хувийн санал авчээ. Алихан Смайлов нь 49 насандаа "ахмад улстөрч" гэж олноо танигдсан байдаг.

ХУВИЙН АМЬДРАЛААС ИЛҮҮ УЛС ТӨР

Смайловын хувийн амьдрал олон нийтээс нууцлаг байдаг. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ бусдад хэлдэг ч тодорхой мэдээлэл өгдөггүй. Тэрбээр казак гэр бүлээс гаралтай гэх ба 1994 онд Ал-Фaраби Казахстаны үндэсний их сургуулийг төгсжээ. Смайлов их сургуулиа математикч мэргэжлээр төгссөн байна. Мөн мэргэжил дээшлүүлж, 1996 онд  Казахстаны KIMET буюу Казахстаны Менежмент, эдийн засаг, стратегийн судалгааны хүрээлэнгийн институтэд Төрийн захиргаа салбарын магистрын зэрэг хамгаалжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН АЖИЛТНААС ЕРӨНХИЙ САЙД

Их сургуулиа төгсөхөөс өмнө 1993 онд анх “А-Хөрөнгө оруулалт, хувьчлалын сан”-д ажиллаж байжээ. Дараагаар 1995 онд Хотын захиргааны худалдаа аж, үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллажээ. Тухайн үед улс төрд сонирхолтой болсноор мэргэжил дээшлүүлэх салбараа Төрийн захиргаа болгосон юм. Хотын захиргаанд нэг жил ажилласны дараахан 1996 оны эхээр Казахстаны ерөнхийлөгчийн дэргэдэх эдийн засгийн дээд зөвлөлийн дадлагажигчаар ажиллаж эхэлсэн аж.

Туршлага хуримтлуулсны эцэст, 1996 оны наймдугаар сараас 1998 оны хоёрдугаар сар хүртэл Смайлов Казахстаны Үндэсний статистикийн агентлагийн орлогч дарга, дараа нь хэлтсийн даргаар ажиллах болов. Ажлын салбарт удаан тогтохгүй нэгэн байсан уу, эсвэл тухайн ажиллаж байсан салбартаа хурдан өсөн дэвжиж чаддаг байсан уу, 1998 онд Казахстаны Статистикийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлагийн статистик, дүн шинжилгээний хорооны орлогч даргаар ажиллах болов.

Улс төрийн салбарт сонирхолтой тэрбээр жилийн дараахан улсын байцаагч болж чаджээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах шинжээч болж, тухайн салбартаа хэлтсийн дарга болсон байна. Даргын суудлаас 1999 оны наймдугаар  сараас арваннэгдүгээр  сар хүртэл Смайлов ерөнхийлөгчийн тамгын газрын зохион байгуулалт, хяналтын хэлтсийн улсын байцаагч байв. Тэр жилдээ Казахстаны Статистикийн агентлагийн дарга болсон юм.

Математикч мэргэжилтэй түүнд 2003 онд Экспортын зээл, хөрөнгө оруулалтын төрийн даатгалын компанийн ТУЗ-ийн дарга болох хүртлээ Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон юм. Нийт гурван жилийн хугацаанд өөрийн компанийг байгуулсан нь Казагро үндэсний холдинг ХК-ийн ерөнхийлөгч болсон. Тухайн үедээ улс орны ажилд хойш суугаагүй ба 2006 оны хоёрдугаар сараас 2007 оны нэгдүгээр сар хүртэл сангийн дэд сайдаар томилогдсон. Казахстаны хувьд улс төрийн гишүүд дундаас салбар салбарт нь томилж өгдөг билээ.

САЙДААР АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД

Анх сангийн дэд сайдаар томилогдсоны дараахан хэсэг хугацаанд чөлөө авсан ч 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд түүнийг дахин дэд сайдаар томилсон юм. Дараагаар Смайлов 2009 оны аравдугаар сарын 27-ноос 2014 оны наймдугаар сар хүртэл Казахстаны статистикийн агентлагийн даргаар ажиллаж, хорооны даргаар сонгогдсон.

Улс төрийн хэд хэдэн салбарт ажиллаж  олон талын мэдлэгтэй болсон ба хэд хэдэн тооохон албан тушаалтнуудтай нөхөрлөж амжжээ. Мамины засгийн газарт 2019 оны хоёрдугаар  сарын 25-нд тэрбээр Казахстаны тэргүүн шадар сайд болсон. Үүний зэрэгцээ Смайилов 2020 оны тавдугаар сарын  сарын 18 хүртэл сангийн сайдын албыг хашиж байсан боловч удалгүй Ерулан Жамаубаев оронд нь ажиллах болжээ. Мамины сайдаар ажиллаж байх хугацаанд Назарбаев ерөнхийлөгч байсан ба 2018-2020 он хүртэл Казахстанд ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэх жагсаал гаргаж байсан. Тухайн үед Смайлов шадар сайд болон сангийн  сайдын албыг удаа дараа хашсан байдаг.

Жагсаал гуравдугаар  намжсаны дараа Смайлов 2020 оны тавдугаар сарын 27-ноос Евразийн эдийн засгийн комисс дахь Казахстаны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Шинэ он гарсны хэдхэн хоногийн дараагаас Казахстаны иргэд жагссан нь шатахууны үнийн асуудлаар байсан боловч яваандаа улс төрийн чиглэлтэй болсон тул Токаев засгийн газраа нэгдүгээр сарын 5-нд огцруулахаа зарласан ба нэгдүгээр сарын 11-нд Смайловыг шинэ ерөнхий сайдаар томилоод байна.

Смайлов улс төрд 27 жил ажиллаж байх хугацаандаа Казахстаны хөдөлмөрийн гавьяат медалиар шагнуулсан байна. Мөн Астана хотын 10 жилийн ой,  Үндсэн хуулийн 10 жил болон Казахстаны тусгаар тогтносон 10 жилийн ой тус бүр хүндэт медалиар шагнуулсан байна.

Олон улсын улс төр судлаачид, шүүмжлэгчид Токаев өөрийн баруун гараа шинэ ерөнхий сайдаар томилсон гэж хардаж байгаа ч ард иргэдийн хувьд хэрхэн хүлээж авч буй нь тодорхой бус байна.

Эх сурвалж: Wikipedia, Bloomberg, WikiKnow 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж