ФОТО: Монгол орон орос зурагчны нүдээр

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

ФОТО: Монгол орон орос зурагчны нүдээр

Даниел Коржонов (Daniel Korzhonov) хэмээх орос зурагчин Монголын баруун болон говийн аймгуудаар аялж, ахуй амьдралтай танилцан, түүнийгээ фото зургийн хальснаа буулгажээ. Тэрбээр багаасаа Москвагийн ойролцоох үзэсгэлэнт нуурын дэргэд зэрлэг байгальтай ойр цагийг өнгөрөөх дуртай байж. Физикч мэргэжилтэй ч хүсэл сонирхлоо даган дэлхийн улсуудаар тойрч аялж, гэрэл зургууд авдаг тэрбээр Монгол орны тухай ийн өгүүлжээ.

Даниел Коржонов “Хэдэн жилийн өмнө би Монгол орны баруун аймгууд болон говийн нутгаар аялсан. Тухайн үед баруун Монголын нүүдэлчдийн соёлтой танилцан, малчин айлын дэргэд гэр барьж амьдарсан минь миний амьдралын хамгийн дурсамжтай үйл явдлуудын нэг. Монгол орны эрс тэс уур амьсгал, эцэс төгсгөлгүй тал хээр хүндрэлтэй байсан ч үнэхээр үзэсгэлэнтэй” гэж хэлжээ.

Уншигч та бүхэндээ Оросын чадварлаг зурагчин Даниел Коржоновын Монгол орноор аялсан фото тэмдэглэлийг хүргэе.

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж