"Тусгаарлагдсан иргэд ажиглалтын хугацаагаа дуусгана"

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

"Тусгаарлагдсан иргэд ажиглалтын хугацаагаа дуусгана"

"Тусгаарлагдсан иргэд ажиглалтын хугацаагаа дуусгана"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцлахаар болов. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Иргэдийн хувьд тусгаарлалтад орсон бол хугацаагаа дуусгаж гарна.

Цаашид тусгаарлагдахаар хүлээлттэй байсан иргэд ажиглалтад байх шаардлагагүй. Гэхдээ гурав дахь тундаа хамрагдсан, PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Мөн өөрийгөө гэртээ тодорхой хугацаанд буюу гурав хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй. Энэ бол иргэний хариуцлагатай холбоотой.

Иргэдийг ажил, хувийн асуудлаа зохицуулаад, эх орондоо ирж байхад нь заавал буудалд тусгаарлаж, хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр аль аль талдаа хариуцлагатай байя гэж байгаа юм. Хэрэв гурав дахь тунд хамрагдаагүй бол шалтгааныг хэлэх, эрүүл мэндийн зөвлөмжийг дагах болов уу” гэлээ.

Цааш нь үргэлжлүүлэн ачаа тээвэрэлттэй холбоотой асуудлаар “Ажлын хэсэг Замын-Үүдэд ажилласан. Ажлын хэсгээс гаргасан ажлын төлөвлөгөө зохион байгуулалт хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж байгааг харж нягталсан. Мөн чингэлэг тээврийг хилээр нэвтрүүлсэн. Өнөөдөр 13:00 цагийн байдлаар 50 чингэлэг хилээр нэвтэрсэн.

Монгол Улс Хятадын талд ачаа тээврийн тоог нэвтрүүлэх, Эрээнээс өргөн царигаар нэвтрэх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Эрээний талд нэмж болзошгүй үндэслэлгүй ачаа тээврийн үнийг буулгах гэсэн  шаардлага тавьж байна. Мөн хоёр улсын хооронд аль аль талдаа үүрэг хүлээж, алба хаагчдаа тусгаарлах, халдвар тарах орчныг бүрдүүлэхгүй байх зохицуулалт хийж байна. Түүнчлэн Замын-Үүдэд хэсэгчилсэн онцгой дэглэм тогтоож байна.

Албан хаагчдыг авлигад өртөхгүй байх, ачаа тээврийн үнийг өсгөхгүй байхад хяналт тавих, ачаа тээвэрлэлтийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалт хийж байна. Цаашид чингэлэг тээвэр хэвийн болох байх. Ганцхан зүйлийг анхааруулахад халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарах ёстой. Албан хаагчид эрсдэл гаргавал Хятадын талаас хил хаах эрсдэл өндөр байна. Иймд шат шатны албан хаагчдын өндөр хариуцлагын асуудал гэж үзэж байна” гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж