Эдийн засгийн хямралыг эв нэгдлээр давна! | News.MN

Эдийн засгийн хямралыг эв нэгдлээр давна!

Эдийн засгийн хямралыг эв нэгдлээр давна!

Эдийн засгийн хямралыг эв нэгдлээр давна!

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын дотоод маргаан гэж байхгүй, шийдэгдсэн” гэжээ. Түүний үгэнд захын хүүхэд ч итгэхгүй л дээ. Хагарсан шаазан эвлэдэггүй шиг үнэнийг хэлэхэд, Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр байгаа цагт АН эвлэрэхгүй байх. Эв нэгдэлгүй аваас ямар ч том нам хэрхэн сүйрдгийг АН яруу тодоор харуулж буй. Ялгаагүй улс орон ч эв нэгдэлгүй бол яг АН шиг улс төрийн хямрал руу гулсана.  Ядаж байхад цар тахлын дөрөв дэх давалгаа нь дэгдэж, эдийн засагт томоохон цохилт, хямрал авчирч байна. Энэ хүнд үеийг давахад улс нь ч, иргэд нь ч “бүсээ чангалах”-аас өөр боломжгүй.

Өдийд, жил бүрийн нэгдүгээр сар бол айл өрх, албан газрууд  төдийгүй улс оны эдийн засгийн хувьд хамгийн тааламжгүй үе. Харамсалтай нь, энэ жил хил хаалттай, дээр нь омикроны давалгаа эхэлсэн тул эдийн засаг мөддөө сэргэж чадахгүй л болов уу. Хэдийгээр ҮСХ-ноос инфляци 10 хувьтай байгааг зарласан ч эдийн засагчид 12-т хүрсэн гэж багцаалж. Инфляцийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол болсон.

 Эрээний хил хаагдаад хоёр сар болж байгаа нь экспорт, импортын хувьд хоёр хөршөөс шууд хамааралтай  Монголд  барааны хомсдол, үнийн өсөлт авчирсан. Сүүлийн зургаан сарын дотор өргөн хэрэглээний барааний үнэ 50-60 хувь өсчээ. Мөн өнгөрсөнд Монгол Улс түүхэндээ байгаагүй өндөр алдагдал хүлээсэн.

Эдийн засгийн хямрал ганц Монголд тохиолдож байгаа үзэгдэл биш. Улс орнуудад тээвэр ложистик болон бараа таваар, ажиллах хүчний хомсдол нүүрлэсэн. Үүнээс болоод дэлхий нийт эдийн засгийн томоохон цохилт амсч байна.  Уг нь Монголын эдийн засаг жижигхэн, унах, сэргэх нь амархан. Ердөө л 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улс шүү дээ.

Эдийн засагч О.Батчулуун энэ оны эдийн засгийн төлөв байдлыг шинжихдээ “ААН-үүдэд дотоод болон гадаад эрсдэлүүд өндөр хэвээр байна. Ковидоос шалтгаалсан хүний нөөц, тээвэр ложистик, санхүүгийн эрсдэлүүд ААН-үүдэд сорилт авчирсан хэвээр байх болно. Тиймээс ихэнх ААН-үүд бүсээ үргэлжлэн чангалах бодлого барихаар байна” гэж дүгнэжээ.

Товчхондоо, Эрээн хилээ нээсэн ч эдийн засаг шууд сайжирах боломжгүй. Таньжин дээр гацсан 4300 чингэлэг бий. Нөгөөтэйгүүр олон улсын судлаачид  БНХАУ өвлийн олимпийн дараа ч мөддөө хилээ нээхгүй гэх болсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед Хятад хилийн бодлогоо чангатгаж, дотоодын хөл хөдөлгөөнөө сул тавих бодлого барьж байна гэж.  Тэгэхээр монголчуудын хувьд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөөсэй, Эрээн үүдээ хурдан нээгээсэй гэж залбирахаас өөр аргагүй нь.

Цар тахлын үед улс орнуудад эрүүл мэндээ хамгаалах уу, эдийн засгаа хамгаалах уу гэх хоёрхон сонголт тулгарснаас Л.Оюун-Эрдэнийн засгийн хувьд хөл хорихгүйгээр иргэдээ дархлаажуулах замаар эдийн засгаа хамгаална гэж тооцож байх шиг.

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд  зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих аж.  Үндсэндээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсоохоор болжээ. Энэ нь хувийн секторыг дэмжих Засгийн нэг бодлого бололтой.

Харин эдийн засгийн хямралаар далимдуулан засаглалын тогтворгүй байдал үүсгэх сонирхол гадаад, дотоодын улстөрчдөд байгаа бололтой. Нэн ялангуяа эрх баригч нам наанаа нэгэн цул мэт харагдавч цаанаа хэдэн хэсэг хуваагдсан нь хэвлэлээр нисгэж буй бор шар мэдээллээс харчихад л болно.

“Давхар дээл”-ийн сургаар УИХ, Байнгын хорооны чуулганы хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд бие, бие рүүгээ дайрах болсон нь андашгүй байгаа. М.Оюунчимэг, С.Амарсайхан хоёрын “дайсагнал”-ын ард албан тушаалын амбиц байгаа нь  ойлгомжтой. Эрчүүдийнх нь цээжинд эмээлтэй хазаартай морь, эмэгтэйчүүдийнхэд эзэнтэйгээ багтдаг гэдэг шиг “давхар дээл”-ийн нөмрөх сонирхол МАН-ын бүлгийн 62 гишүүнд бүгдэд нь бий. Энэ дэлхийд эрх мэдлээс татгалзсан хүн Будда л байгаа байх. Ядаж намтартай сайд байсан гэх үг бичүүлэхээс МАН-ынхан яаж татгалзах билээ.

 Тиймээс “давхар дээл”-ийн сургаар Л.Оюун-Эрдэнийн үүдийг сахигчид ч олширсон. Хэрэвзээ хүслийг нь биелүүлж чадахгүй бол тахиа гурвантаа донгодохоос өмнө Л.Оюун-Эрдэнээс гурвантаа урваж чадах хүн түүний намд цөөнгүй. Тэд албан тушаалын төлөө засгаа огцруулахаас сийхгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ юу эс андах билээ. Харин улс орны эдийн засаг, эрүүл мэндээ бодвол улс төр хамгийн тогтвортой байх ёстой цаг мөн. Нэг сайд солигдохоор тэр яам бүхэлдээ өөрчлөгддөг. Бодлого шийдвэр дагаад солигддог.  Тэгээд ч  засаглалын тогтвортой байдлын төлөө МАН-ыг сонгосон. Түүнээс МАН-ынхан мундаг учраас үнэмлэхүй олонх болсон юм биш. Өөрөөр хэлбэл, хүнд нь гэхээсээ намд нь саналаа өгсөн нь МАН-ынхныг хоорондоо тийрэн болоод түйрэн тавьчихгүй байх гэж итгэснийх. Ардчилсан нам сонгуульд дараалан ялагдсан шалтгаан нь хоёр хуваагдаж, хоорондоо тийрэн болсных.  Иргэд ерөнхийдөө улс төрийн хэрүүл, зодооноос хэдийнэ залхсан байна.

Тэр тусмаа өвчин зовлон дээр улс төрийн хэрүүл зодоон нэмэрлэвэл улс орны эдийн засаг улам хэцүүднэ. Эрх мэдлийн төлөө эдийн засгаа “галдаж” мэдэх хүмүүс МАН-д ч, АН-д ч байгаа. Эцэст нь иргэд л хохироод үлддэг.

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 91.93.117.212

Монгол улс мөхөл рүү явж байна. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж болохгүй юм байхдаа

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 139.5.218.144

Сүүлийн 2 жилд АНУ, БНХАУ, ОХУ гэх мэт том гүрнүүд чимээгүйхэн дэлхийн дайнд бэлдэж ирлээ. Хоол хүнс, зэр з****г, мэдээллийн аюулгүй байдлаас эхлээд нөөцлөн хамгаалах ажлыг хийж иржээ. Монголчууд бид даанч нэг эв нэгдэлгүй 300 жил амьдарч ирлээ. Цаашид дэлхийн түүхийн тавцангаас Монгол арчигдах бодит аюул бий. Иймд халдварын эсрэг нэг хүн мэт дэглэм барьж хурдан зогсоож чадахгүй бол сүйрэл ойрхон байна.

Avatar

Зочин 2022-01-12 202.179.24.9

инфляци 10-12% бишээ ямар ч байсан 15% давсан багаа 20% дөхөж магадгүй. жилийн өмнө м2 нь 2,2 сая байсан байр өнөөдөр 2,7сая гэж байна. одоро авахгүй бол дахиад өснө гэж байна.инфляци 15% аас дээш болоод ирэхээр иргэд хадгаламжаа авч үл хөдлөх ,гадаад валют болгож эхэлдэг энэ нь гадаад валютын үнийг хөөрөгдөж гипер инфляци үүсгэх үндсэн нөхцөл болдог. одоогоор долларын ханшийг хүчээр бариад хил хаалттай байх үед эрэлт бага байгаа учраас тогтвортой байгаа юм шиг харагдаж байгаа боловч гадаад

Avatar

Зочин 2022-01-12 202.179.24.9

валютын орлого 40% тасарсан 22 онд гадагшаа өгөх валютын өрнүүд нэмэгдэж байгаа нөхцөлд 1 л өдөр валютын ханшаа барьж дийлэхгүй алдах магадлал маш өндөр байгаа юм. долларын ханшийг алдсан нөхцөлд гипер инфляц үүсч төгрөг ямар ч үнэ цэнэгүй болж венесуэлийн араас орох болно шүү. тэр үед талх чинь 10,000 мах 50,000 болоход гайхаад байх зүйлгүй л болно.

Avatar

ЗОЧИН 2022-01-12 103.111.68.3

Одоо ид шидтэн гарч ирээд ч эдийн засгийг өөд нь татхаас өнгөрсөн.Халдварт өвчин хурдан хумигдаж хил хулдан нээгдээсэй гэж залбирхаас өөр арга алга даа.

Avatar

Зочин 2022-01-12 202.126.89.27

Id shuteng huleegeegui ee hu. Ard tumen zugeer amia boddoggui setgeltei humuusiig l huleej baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж