Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарлах шийдвэр. УОК-оос хэд хоногийн өмнө /2021.12.25/ цар тахлын омикроны давлагаанаас сэргийлж, гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Гэтэл 20 хонолгүй өнөөдөр /2022.01.12/ энэ шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгдэв.
Энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулахдаа "Дэлхийн 147 улсад цар тахлын омикрон хувилбар тархаад байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын сүүлчээр цар тахлын халдвар оргил үедээ хүрэхийг эрдэмтэд тооцоолсон. Ерөнхий сайд гадаадаас ирж буй иргэдийг омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах, эдгээр иргэдийг онгоцны буудал, хилийн боомтод PCR шинжилгээнд хамруулах ёстой. Энэ шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг чиглэл өгсөн" гэсэн юм.
Гадаадаас ирсэн иргэдийг 20 зочид буудалд тусгаарлаж, 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөгийн төлбөр төлж байв. Иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд "Халдвараас сэргийлэх бус, мөнгө авах л зорилготой арга хэмжээ болж байна" гэж бухимдлаа илэрхийлсэн.
Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэн ирснээс халдварын 232 тохиолдол 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн тусгаарлах байранд төлж, эрхээ хязгаарлуулсан хохирлыг хэн барагдуулах вэ. Энэ удаа УОК дахин иргэдийн эрхэнд халдлаа.
УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж, тогтоосон байдаг. Энэ судалгаагаар гадаадаас ирсэн 24025 иргэнийг хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн байна. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 30-ны өдөр хэрэг үүссэн" талаар хуульчид мэдээлсэн юм.
УОК-оос цар тахал нэрийн дор хүний эрхийг уландаа гишгэж, олон удаагийн эргэж буцсан шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ямар ч судалгаа, тооцоогүй шийдвэрийн хохирогч нь иргэд болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд мөнгөөрөө "тоглуулсаар" байх уу?
Зочин 2022-01-12 124.158.119.35
Энэ бол дэлхий дахинаа улгарч байгаа шинэ сорилт. Тиймээс бид аль болохоор шийдвэр гаргалтыг тухай бүрт нь хэрэгжүүлээд авж байгаа нь харин ч сайшаалтай. Бүхнийг хэл амаа билүүдэж бусдыг буруутгахаасаа өмнө "би энэ цар тахлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулав" гэдгээ бодох хэрэгтэй. Иргэд дэглэмээ барвж бусдыгаа хүндэтгэх хэрэгтэй.
Irgen 2022-01-12 174.208.96.16
Ouyuerdene hyatad vaccine irgeddee shahaj terendee itgej hul horiogoo zuzlaad ard tumnee jinhine coronagaar uvchiluulsen.Uuniigee medeed Pfizer vaccine iig booster neriin dor hiij corona g ovoo darsan.Odoo 4 booster nereer Pfizer vaccine aa buten bolgoh gej bna.Ene ni zuv shuu.Hyatad vaccine muu hamgaaldag gedgiig Oyuerdene alban yosoor zarlah heregtei.
Зочин 2022-01-12 213.87.144.144
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-12 202.21.108.39
Үнэхээр мэдрэмжгүй, мулгуугын туйл болсон нөхдүүд ЗГ, УОК ыг удирдаж байлаа. Ямар сайндаа л ард олноо Данхан толгойт, Фүк жанжин, Гатан эжий, Дебиль сайд гэж алдаршиж байхав. Хувийн машинд халдвар гараад байгаа тул автобусанд чихэлдвэл аюулгүй гэж байсан мэдрэлийн өвчтэй хүмүүс одоо ч Төр барьж байна. Аймшигтай шүү.
Зочин 2022-01-12 122.201.31.135
Угаасаа л тоглоод байгаа юм бишүү далимдуулаад жирийн ард иргэдээрээ хэцүү цайрчихсан алдаатай нөхдүүд байгаа юм шиг харагдах юм
Зочин 2022-01-12 122.201.31.31
Ogtsrood zailaach piizduunuud
Zochin 2022-01-12 192.82.80.37
Heleh ug algaa. Denduu baina. Gadnaas ireed tusgaarlagdsan humuusiin mungiig Zasgiin gazar butsaaj uguurei. Togloom bish. Ediin zasag muu, umny une asar ih bolson. Mungiig ni butsaaj ug.
Зочин 2022-01-12 66.181.185.177
Арай л болчимгүй шийдвэр
Зочин 2022-01-12 66.181.181.133
Оюуэрдэнэ Амарсайхан Нямбаатар нарыг зайлуулаачээ
Зочин 2022-01-12 202.126.94.99
Ямар ч ундэслэлгуй хеерлеер шийдвэр гаргажаг тертэй бна!!!!
зочин 2022-01-12 64.119.20.175
энэ тусгаарлалт, хөл хорио, энэ ковидын pcr шинжилгээгээ болиочээ, нэг муу ханиадыг хэтэрхий сүржигнүүлэх юм, ханиад хүрсэн хүн хэзээ ханиадны шинжилгээ өгөөд л гүйж байсан юм. ковид, короно гэдэг үгийг үгийн сангаасаа хасчих хэрэгтэй, дээр дооргүй сүржигнэхээл больчмоор байна. тэгүүл асуудалгүй болно.
Зочин 2022-01-12 64.119.23.192
Ханиадны шинжилгээ гэж бий шүү. Жилд 400 хүн үхдэг аюултай өвчин. Ковидоор 2000 үхчихээд байна. Чи ч гайгүй байх л даа. Эцэг эх чинь яах бол, бие муутай хүн яах бол? Ханиад хүрсэн ч эм тарианы ая даахгүй хүн байдаг шүү. Муу эр дайнд хөөрөхийн үлгэр болов. Ийм малнууд л халдвар тараадаг. Дайн болбол ямар ч гавьяа байгуулж чадахгүй. Энх цагт ч нэмэргүй. Худлаа хуцаж л чадна.
УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД 🙏🙏🙏 2022-01-12 202.126.89.163
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН ХИЙГЭЭД ЗОВЛОНГИЙН ШАЛТГААНААС ЭГНЭГТ ХАГАЦАХ БОЛТУГАЙ ‼️ УМ МАНИ БАДМЭ ХУМ
Б 2022-01-12 192.82.71.39
Хуцацгаа. 3 хоног тусгаарлахад юу нь болохгүй байгаа юм. Цар тахал болж байхад ацны хүний эрх. Хязгаарлах зөв шүү дээ.
Зочин 2022-01-12 202.70.36.122
УОК цар тахалтай тэмцэх гэж зүтгэж хичээж л байгаа байх. Харин бүрэлдэхүүнд нь байгаа нөхдүүд гол төлөв хориглох, тусгаарлах г.м. механик захиргааны аргаас өөр зөв хувилбар бодож олох чадвар нь дутаад байх шиг? Хууль мэддэг байх хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа хууль зөрчих эсэхийг сайтар тунгаах ёстой! Захиргаадах аргыг зайлшгүй (өөр сонголтгүй) тохиолдолд л хэрэглэх ёстой! Удирдаж байгаа хүн (Амарсайхан) мэдлэгтэй, мэдрэмжтэй байхгүй бол гишүүдийн саналыг дагаад туугаад байж болохгүй ээ!!!
Хотын уугуул 2022-01-12 150.129.140.249
Тоглоомын шийдвэр гэж юу байхад дээ. Нөхцөл байдал өдөр, цагаар өөрчлөгдөж байгааг зөв ойлгож асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй. Юм болгоныг өлгөн авч шүүмжлэх донтой хүмүүс их байгаа нь яав ч эрүүл биш үзэгдэл.
Иргэг 2022-01-12 64.119.23.4
тэр Содбаатар гэгч ЖДҮчин авилгач ,Ууганбаяр гэгч этгээд мөн ковидийн эхэн үеийн хатан хаан зугтдаг хулхии хурандаа нараас иргэд хариуцлага шаардая
Зочин 2022-01-12 202.126.89.142
Хаха
Зочин 2022-01-12 202.9.46.3
МАНыг дэмжигчид бол тамлагчидаа дурлах гэдэг гэтгэцийн эмгэгтэй болсон хар гажигууд. Монголчуудын зовлонгийн шалтгаан бол МАН. Ядуу байна уу зовж байна уу бүгд л МАНаас болдог тэдний гаргасан хууль амьдралд зовлон болдог. Монгол хүн жаргахын үндэс нь МАНгүй Монгол.
Зочин 2022-01-12 82.135.30.192
Balai novshuud baih yumaa. Cham shig garud l shiidver gargaad baina. Uls turjsuur baigaad ikhenkh ni hund sogtoltiin daraah shartaltai huniih shig shiidver gargadag boson baiona. Tiim humuusiin heg heseg ni UOKt l baina.
Зочин 2022-01-12 202.9.46.3
харин тиймээ галзуу хүн чи галзуу гэж хэлж болдоггүй гэсэн. МАНы галзуучууд аягүй бол гудамжинд гарч сүйд хийж магадгүй шүү.
Зочин 2022-01-12 79.95.127.210
МАН-аас болж ядуу яваа бол сонгохгүй байх чинь яагаав. Энэ сайхан газар нутаг байхад ядуу амьдарч байна гэж гомдол мэдүүлж байгаа бол өөртөө л гомд доо.
Зочин 2022-01-12 64.119.23.192
Зовох жаргах нь хүний өөрийн сонголт. Худлаа гэвэл жалганаасаа гараад эргэн тойрноо хар. Залуучуудтай хамт ажилла.
Зочин 2022-01-12 66.181.161.28
Цэргийн сургууль төгссөн ууганбаяраас эхлээд онигоотой гарууд олон байнааа
Зочин 2022-01-12 202.126.88.49
Тоглоомтой биш бүр “онигоотой” юм болоод байгаа юм биш үү.
Irgen 2022-01-12 202.126.89.152
Sudalgaa deer undeslen shuurhai togtvortoi tsag uee olson shiidveruud heregtei bna, UOK ajlaa oluu ur duntei hiih heregtei
зочин 2022-01-12 91.141.43.67
КРОНОГООС болж янз бүрийн нөхцөл байдал үүсч байна.Түүнийг урдчилан таамаглаж шийдвэр гаргахад хэцүү байлгүй яахав.Үүнд буруу зүйл байхгүй тэр болгон шийдвэрээ өөрчилөхгүй яахав
б 2022-01-12 103.136.254.9
юу тэнэгдээд байнаав ямар ч шийдвэр ажил хийсэн үргэлж шүүмжилж харлуулж байдаг энэ сайт бас арай л***р байна шүү
Зочин 2022-01-12 202.131.230.218
Ковид ч яахуу луйвраар гарсан МАН л их аюултай байна. Газар нутаг байгалийн баялагаа ухуулж дуусахнээ үр хойч маань уух усгүй болвол ернь яанаа
Зочин 2022-01-12 66.181.161.31
ажлаа л хийж байна үхсний тоглоомтой шийдвэр гэж ан ын сайт муулчах юмаа олж ядах юмаа
Зочин 2022-01-12 103.229.120.214
Ямар ч чадваргүй Шадар сайд Амарсайханыг огцруулах хэрэгтэй
Зочин 2022-01-12 66.181.187.95
Зөв. Мөнгөө авах нь зөв
Кса 2022-01-12 202.126.88.72
Цээсүрэн сэтгүүлч ээ, битгий шурга. Гадаадаас ирж байгаа хүмүүс арай ч чам шиг өлөн орк биш байх аа.