АНУ: Афганистанд 308 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

АНУ: Афганистанд 308 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ: Афганистанд 308 сая ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ эдийн засгийн хямралтай нүүр тулаад буй Афганистанд 308 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж, Covid-19-ийн нэг сая тун вакцин илгээх болсон тухай Цагаан ордон мэдэгдэв.

Афганистан улс нь дэлхий даяар тархаад буй цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ засгийн эрхэнд хэт даврагч бүлэглэл гарсны дараа өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ. НҮБ болон бусад тусламжийн байгууллагууд тус улсын 38 сая иргэнд томоохон гамшиг нүүрлээд буйг сануулсаар буй юм. Тиймээс өчигдөр Афганистанд 4.4 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санаачилга гаргажээ.

АНУ болон барууны холбоотнууд талибуудтай орооцолдолгүйгээр афганчуудад туслахыг хичээж байна. Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан зарим улс орнууд тусламж үзүүлэхээ зогсоосон.

Нийт 308 сая ам.долларын тусламжийг бие даасан хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулж үзүүлэх юм байна. Үүнд эрүүл мэнд, хүнс, ус, ариун цэврийн байгууламж зэрэг хүн амын хүмүүнлэгийн хэрэгцээнд шаардлагатай тусламжууд багтжээ.

АНУ-аас 2021 оны аравдугаар сараас хойш Афганистанд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ аль хэдийнэ 474 сая ам.долларт хүрсэн. Мөн вакцины нэмэлт тунгийн тусламж нь 4.3 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Дээрх тусламжууд дээр нэмээд дахин 308 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсноо ийн зарлалаа.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж