Анх IHC төслийн экосистемийн гол суурь болж байгуулагдаж байсан X-Meta бирж Binance Cloud технологи дээр тулгуурлаж өдгөө дэлхийд данстай олон улсын зэрэглэлийн бирж болжээ. Оны өмнө цоо шинээр мэндэлсэн тус бирж олон улсад нэрээ зарлахдаа ямар их чадвар, чансаатай болохоо давхар таниулаад амжив. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн X-Meta биржийн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байгаагийн дотор санхүүгийн салбарын мэдээгээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Yahoo Finance болон бусад хэвлэл хэрхэн өгүүлснийг нэгтгэн хүргэе.
X-Meta криптовалютын бирж нь Binance Cloud үүлэн технологийн платформ дээр суурилснаараа давуу талтай ажээ. Өөрөөр хэлбэл Binance компани тэдний аюулгүй байдлыг хариуцах юм. Тэрчлэн, Binance дахь дэлхийн хамгийн том хөрвөх чадварын сан, олон төрлийн нэмэлт боломжуудыг бүгдийг X-Meta үзүүлэх аж. Одоогоор X-Meta биржээр bitcoin, etherium, litecoin, dogecoin зэрэг нийт 78 криптовалют, 148 хослол арилжих боломжтой бөгөөд удахгүй төрөл бүрийн фиат мөнгө нэмэгдэх болно. Ийнхүү дижитал хөрөнгийн биржийн олон улсын зэрэглэлд нийцсэн цогц шийдэл санал болгож эхэлснээрээ X-Meta дэлхийд өрсөлдөхөд бэлэн болжээ.
Эрсдэлийн хяналт, өндөр хурдтай гүйлгээ, асар том хөрвөх чадварын сан, хакеруудын халдлагаас хамгаалсан олон төрлийн шинэ технологи зэрэг олон улсын чансааг илтгэх олон шинж дурдаж болохоор байна. Хэдий толгой эргэм олон хэрэгсэл нэвтрүүлсэн ч хэрэглэхэд тун энгийн, хялбар функцтэй аж. Анхлан суралцагчаас мэргэжлийн арилжаачин хүртэл хүн бүрд зориулсан, сэтгэл амар хөрөнгө оруулалт хийх орчин энд бүрджээ. Тэрчлэн хэрэглэгчид үр ашгаа сайжруулахад туслах арилжааны иж бүрэн хэрэгсэл, тусламж зөвлөгөө шат дараатай нэвтрэх бөгөөд удахгүй X-Meta аппликейшн ашиглалтад орсноор биржийн хэрэглэгчид цаг хугацаа, орон зайд баригдалгүй хүссэн үедээ арилжаанд оролцож, крипто зах зээлийн мэдээллийг бусдаас түрүүлж гар утсандаа хүлээн авч байх боломж нээгдэх юм.
X-Meta бирж Binance Cloud-аар баталгаажсан олон улсын түвшний хамгаалалттай. Тэрчлэн KYC буюу хэрэглэгчээ таних хамгаалалтын тусгай протокол нэвтрүүлсэн тул хуурамч халдлага, фишинг болон шинээр гарч ирж буй бусад аюул, мөнгө угаалт зэрэг гэмт хэргүүдээс сэргийлэх боломжтой.
Тус бирж IHC криютовалютын олон улсад гарах суурь платформ нь болж байгаа ажээ. Тиймээс X-Meta биржээр үйлчлүүлдэг IHC токен эзэмшигчид олон давуу тал эдэлнэ. Тухайлбал, токеноо удаан хугацаанд хадгалж буй нийт хэрэглэгчид биржийн цэвэр ашгийн 80 хувийг хувааж авах эрхтэй байдаг. Мөн нэгдүгээр сарыг дуустал X-Meta биржид шинээр бүртгүүлсэн хүн бүрд 2000 IHC токен бэлэглэх урамшуулал үргэлжилж байна. Тиймээс энэ сар дуусахаас өмнө X-Meta биржид амжиж бүртгүүлээд бэлгэнд авсан токеноо хадгалаарай гэж зөвлөе. Учир нь IHC төсөл урт хугацааны олон хөрөнгө оруулалт хийж байгаа нь алсдаа эргүүлээд ашиг дагуулж улмаар төслийн үйл ажиллагаа улам тогтвортой үргэлжлэх боломжийг нэмэгдүүлж байна. Тухайлбал спортын салбарт Азид тэргүүлэгч ZEUS багийг худалдаж авч, IHC Apes сагсан бөмбөгийн баг бүрдүүлж, боксын хүнд жингийн дэлхийн аварга Deontay Wilder-ийг ивээн тэтгэсэн зэргээр дурдаж болно.
Криптовалютын эрин үе буюу төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоо дэлхийд хэдийнэ бүрэлдэж эхэлсэн. “Facebook ирээдүйд криптовалютаар худалдаа хийнэ” хэмээн тус платформын үүсгэн байгуулагч Марк Закерберг Metaverse-ийнхээ нээлтийн үеэр мэдэгдсэн билээ. Дэлхийн бүх хүнд санхүүгийн тэгш эрх олгохыг зорьж, инфляцын эсрэг бат зогсож, эдийн засгийн ил тод, тогтвортой байдал руу тэмүүлж буй зайлшгүй ирэх энэхүү ирээдүйд алхам ойртсон үйл явдал бол X-Meta олон улсын биржийн дэлхийн нээлт болов.
Эх сурвалж: Yahoo Finance
Холбоотой мэдээ