Ардын билэг ухаан судлаач С.Дамбийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Ардын билэг ухаан судлаач С.Дамбийг хүлээн авч уулзав

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардын билэг ухаан, зан заншил, Монгол уламжлал судлаач иргэн С. Дамбийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр эх орныхоо 21 аймгийн бүх сумдаар аялан Монголын зан заншил, уламжлалын тухай лекц уншиж ард түмэндээ таниулан ирсэн бөгөөд 1990 оноос хойш хийж ирсэн судалгааныхаа бүтээлүүдийг дээжлэн ардын билэг ухааны өв соёлыг нэгтгэсэн ном товхимол, нэвтрүүлгүүд хийснийхээ дээжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун удахгүй ардын өв соёл, зан заншлаа дээдлэхийг уриалсан зарлиг гаргах гэж буйгаа дурдаад өвөг дээдсээс үеийн үед өвлөгдөн ирсэн язгуур соёл, зан заншилынхаа талаар ийнхүү олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн иргэн С.Дамбийд талархал илэрхийлж өв соёлоо хамгаалах тал дээр түүний үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж