Жюү жицү, байт харвааны улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Жюү жицү, байт харвааны улсын аваргууд тодорлоо

Жюү жицү, байт харвааны улсын аваргууд тодорлоо

Спортын 15 холбоо нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж байна. Өчигдөр /2021.01.11/ жюү жицү болон байт харвааны төрлийн улсын аваргууд тодров.

Монголын байт харвааны холбооны УАШТ хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй, холимог, багийн гэсэн дөрвөн төрлөөр болж, арван клубын 102 тамирчин оролцов. Галт сум клубын тамирчин н.Хатанзориг нийт дөрвөн медаль, Хангарьд клубын тамирчин М.Гэгээн гурван алтан медаль хүртлээ. Харин "Шилдэг клуб"-ээр Хангарьд клуб 48 оноогоор шалгарлаа. Тэмцээний хамгийн залуу тамирчин долоон настан байжээ.

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-өөс доош/

  • Алтан медаль – Б. Билгүдэй /Хангарьд клуб/
  • Мөнгөн медаль – О. Мөнгөлдэй /Хангарьд клуб/
  • Хүрэл медаль – Г. Хатанбүүвэй (Залуурт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/

  • Алтан медаль – Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
  • Мөнгөн медаль – Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Хүрэл медаль – А. Бат-Амар (Галт сум клуб)

Эрэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/

  • Алтан медаль – У. Чулуунбаатар (Хангарьд)
  • Мөнгөн медаль – Д. Өсөхбаяр (Добу мэргэн клуб)
  • Хүрэл медаль – Ц.Цэнгүүн (Хангарьд)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – бага нас /14-оос доош/

  • Алтан медаль – О. Энхгэрэл (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – А. Энхжин (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – Н. Энхзул (Эрч клуб)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – өсвөр үе /14-18 нас/

  • Алтан медаль – Ө.Халиун (Ирээдүйн одод)
  • Мөнгөн медаль – Б. Билгүүнзаяа (Хангарьд клуб)
  • Хүрэл медаль – С. Эмүжин (Галт сум клуб)

Эмэгтэй ганцаарчилсан ангилал – залуучууд /19-21 нас/

  • Алтан медаль – М. Гэгээн (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – О. Халиунсайхан (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – Г. Энхжин (Хангарьд клуб)

Өсвөрийн Холимог баг

  • Алтан медаль – Г. Үлэмж, Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – Э. Марал, М. Төгөлдөр (Эрч клуб)
  • Хүрэл медаль – Э.Андимана, Б.Буянтүшиг (Алдар спорт хороо)

Залуучуудын Холимог баг

  • Алтан медаль – М. Гэгээн, У. Чулуунбаатар (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – О. Халиунсайхан, Б. Буянтүшиг (Алдар спорт хороо)
  • Хүрэл медаль – О.Анужин, Н. Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн Эрэгтэй баг

  • Алтан медаль – А. Бат-Амар, М. Хантүшиг, Н. Хатанзориг (Галт сум клуб)
  • Мөнгөн медаль – Г. Төгөлдөр, М. Төгөлдөр, М. Чингүүн (Эрч клуб)
  • Хүрэл медаль – О. Билгүүнтөгөлдөр, М. Мөнхбаатар, Г. Төгсбуян (Баянхонгор БТСГ)

Залуучуудын Эрэгтэй баг

  • Алтан медаль – Энхбаяр, Буянтүшиг, Батбилэг (Алдар Спорт хороо)
  • Мөнгөн медаль – Чулуунбаатар, Энхжин, Цэнгүүн (Хангарьд клуб)
  • Хүрэл медаль – Хантүшиг, Бат-Амар, Хатанзориг (Галт сум клуб)

Өсвөрийн Эмэгтэй баг

  • Алтан медаль – Б. Билгүүнзаяа, Б. Буянхишиг, М. Энэрэл (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – Б. Гоомарал, Б. Номинзул, Ө.Халиун (Ирээдүйн одод клуб)
  • Хүрэл медаль – С. Эмүжин, О.Энхгэрэл, Г.Үлэмж (Галт сум клуб)

Залуучуудын Эмэгтэй баг

  • Алтан медаль – Гэгээн, Энхжин, Солонго (Хангарьд клуб)
  • Мөнгөн медаль – Халиун, Гоомарал, Номинзул (Ирээдүйн одод)
  • Хүрэл медаль – Халиунсайхан, Төгссайхан, Нандинцэцэг (Алдар Спорт хороо)

Монгол жюү жицүгийн холбооны бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй -69 кг жинд алтан медаль хүртсэн Их шавь клубын тамирчин М.Даваадорж энэ удаагийн улсын аваргад түрүүлснээр таван жилийн турш нэг ч ялагдаагүй амжилтаа бататгаж үлдлээ. Тус тэмцээн эрэгтэйчүүдийн -62 кг, -69 кг, -77 кг, -85 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингүүдээр зохион байгуулагдаж, 9 клубын 50 тамирчин оролцов.

2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний сорилго болж буй гэдгээр онцлогтой тэмцээний:

Эрэгтэй -62 кг

  • Алтан медаль – Ө.Эрдэнэбаатар /Ральф/
  • Мөнгөн медаль – Ж.Цэгмид /Мондэ BJJ/
  • Хүрэл медаль – И.Сүлд-Эрдэнэ /Мондэ BJJ/, Э.Банзрагч /Гаруда/

Эрэгтэй -69 кг

  • Алтан медаль – М.Даваадорж /Их шавь/
  • Мөнгөн медаль – Л.Лхагвасүрэн /Элф спорт/
  • Хүрэл медаль – Э.Чинзориг /112 fight академи/, Б.Гантогтох /Гаруда/

Эрэгтэй -77 кг

  • Алтан медаль – Т.Мөнх /Гаруда/
  • Мөнгөн медаль – Х.Сүхбат /Мондэ BJJ/
  • Хүрэл медаль – Н.Мөнхсаруул /112 fight академи/, М.Анар /Гаруда/

Эрэгтэй -85 кг

  • Алтан медаль – Б.Ариунцог /Элф спорт/
  • Мөнгөн медаль – Х.Оюунбат /Гаруда/
  • Хүрэл медаль – Т.Нэмэхбаяр /Мондэ/, Д.Алтантулга /Гаруда/

Эмэгтэй -48 кг

  • Алтан медаль – Н.Чаминтуяа /Гаруда/
  • Мөнгөн медаль – Б.Халиун /Гаруда/
  • Хүрэл медаль – Г.Энхсувд /Их шавь/, Б.Одгэрэл /Гаруда/

Эмэгтэй -52 кг

  • Алтан медаль – Т.Уянгаа /Гаруда/
  • Мөнгөн медаль – Б. Цэнджав /МУБИС JUMP/
  • Хүрэл медаль – Э. Шүрэнцэцэг /МУБИС/

Эмэгтэй -57 кг

  • Алтан медаль – Г. Монголжин /Элф спорт/
  • Мөнгөн медаль – Л. Ариунзаяа /Мондэ BJJ/
  • Хүрэл медаль – Э. Халиун /Их Шавь/

Эмэгтэй -63 кг

  • Алтан медаль – Сүнжидмаа /Женко/
  • Мөнгөн медаль – Цэнд-Аюуш /BB academy/
  • Хүрэл медаль – Цэцэгдарьмаа /До.Говь хилэнц/, Хулан /МУБИС JUMP/

Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр олон улсын шага, хөгжөөн дэмжигч бүжигчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээр үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж