Орос, Америкийн хэлэлцээ хурцадмал байдалд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Орос, Америкийн хэлэлцээ хурцадмал байдалд хүрлээ

Орос, Америкийн хэлэлцээ хурцадмал байдалд хүрлээ

Орос улс Мягмар гаригт Украины хил дээр шууд галын болон танкийн сургуулилалт хийж буйгаа зогсоох АНУ-ын саналыг эсэргүүцсэнээр хэлэлцээ хурцадмал байдалд хүрлээ. Вашингтоны зүгээс Украинд халдан довтлох аюулыг арилгана гэж найдаж байсан юм.

АНУ-ын тал Женевт болсон яриа хэлэлцээний үеэр Украины хилийн ойролцоо буй 100 мянган цэргээ татахыг шаардсанаас нэг өдрийн дараа Батлан хамгаалах яам Оросын баруун өмнөд хэсгийн дөрвөн бүс нутагт 3000 орчим цэргийн албан хаагч байлдааны бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн гэж мэдэгджээ.

Москва барууны орнуудад аюулгүй байдлын гэрээ байгуулахыг санал болгосон нь АНУ-ын шаардлагыг хүлээж авах бодолгүй байгааг илтгэж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Даваа гаригийн хэлэлцээ нээлттэй, бодитой, шууд байдлаар болсон нь нааштай боловч эерэг үр дүн гарах  шалтгаан байхгүй" гэж мэдэгдэв.

ОХУ-ын хувьд бусад улс орны төлөөлөгчдийг хурдан үр дүнд хүрэх шийдвэр гаргахыг хүсч байна. Мөн Песков мэдэгдэлдээ, “Хэлэлцээнд тодорхой заасан хугацаа алга. Гэхдээ эцэс төгсгөлгүй сунгавал ОХУ сэтгэл хангалуун бус байх болно” гэлээ.

Орос энэ долоо хоногт НАТО-той Брюссельд, Пүрэв гаригт Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай Вена хотод хийх хэлэлцээний дараа нөхцөл байдал илүү тодорхой болно гэж Песков хэллээ.

Хоёр орны тавьж буй шаардлагууд

ОХУ, Украин руу довтлох санаа агуулаагүй бөгөөд Оросын аль ч нутаг дэвсгэрт өөрсдийн цэргээ байршуулах бүрэн эрхтэй гэж мэдэгдэв.

Москвагийн тавьж буй шаардлага нь Украиныг НАТО-д элсэх асуудлыг АНУ болон түншүүд нь зөвшөөрөхгүй байх явдал. Түүнчлэн хүйтэн дайнаас хойш НАТО-д элссэн хуучин коммунист орнуудын цэрэг, армийг ОХУ, Украины асуудлаас зайлуулах хэрэгтэй гэж шаардаад байна.

Вашингтоны тал эдгээр шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй ч пуужин болон цэргийн сургуулилалтад хэмжээ хязгаар тогтоох асуудлаар хэлэлцээ хийхийг зорьж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Даваа гаригт Женевт болсон хэлэлцээний дараа хоёр улс зарим талаараа санал нэг байсан тухай дурдсан. Гэхдээ тэрбээр мэдэгдэлдээ, Украин хэзээ ч НАТО-гийн талд орох ёсгүйг баталгаажуулах нь гол зорилго, бас зайлшгүй шаардлага гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Путинтэй хоёр удаа ярилцахдаа Оросын тал Украинд түрэмгийлэл үзүүлбэл урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээ авах хэлбэрээр эдийн засгийн ноцтой хохирол учруулна гэж анхааруулсан. Ийм алхам хийх нь асар том алдаа бөгөөд харилцааг бүрэн таслахад хүргэнэ гэж Путин хариулсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж