“Төмөр замын тээвэр зогсоогүй”

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

“Төмөр замын тээвэр зогсоогүй”

“Төмөр замын тээвэр зогсоогүй”

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2022.01.11/ Замын-Үүд боомтод ажиллаж, чингэлэг тээвэрлэлтийг хэвийн явуулахад ямар асуудал тулгамдаж байгаатай танилцсан. Улмаар БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналт дор зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор төмөр замаар хийгдэх ачаа тээврийг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн эсэхийг "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ээс тодрууллаа.

Төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Экспорт, импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой мэдээллийг удахгүй мэдээлнэ" гэсэн тайлбар өглөө.

Цахим хуудаст тавигдсан "Төмөр замын тээвэрлэлт зогссон" гэдэг нь худал бөгөөд вагоны эргэлт багасчээ.

Замын-Үүд дэх Гаалийн газраас өгсөн мэдээллээр, 2022 оны нэгдүгээр сарын 11-нд автозамаар тээвэрлэлт хийгдээгүй, чингэлэг тээвэрлэлт эхэлсэн. Мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа аж. Тодруулбал, нэгдүгээр сарын 11-нд төмөр замаар ачаатай 344 чингэлэг, хоосон 101 вагон 300 чингэлэг орсон бол нийт ачаатай 474 чингэлэг, хоосон 319 вагон 168  чингэлэг гарчээ. Хилийн гаальд 295 чингэлэг шилжүүлэн ачсан байна.

"Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн" гэж Гаалийн газрынхан хэлэв.

Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа бараагаар Covid-19 дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж