Омикрон: Орон нутгуудын сорьцын хариу Баасан гаригт гарна | News.MN

Омикрон: Орон нутгуудын сорьцын хариу Баасан гаригт гарна

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Омикрон: Орон нутгуудын сорьцын хариу Баасан гаригт гарна

Омикрон: Орон нутгуудын сорьцын хариу Баасан гаригт гарна

Дорнод аймагт болон Замын-Үүд суманд омикрон хувилбар бүртгэгдлээ гэх мэдээ цахим орчинд түгсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад “Яг одоогоор Дорнод, Замын-Үүдэд халдвар илэрлээ гэх PCR шинжилгээний мэдээлэл байхгүй байна. Манайх аймаг, орон нутгуудаас эерэг гарсан шинжилгээний сорьцуудыг цуглуулж, энд хувилбар тодорхойлох шинжилгээ хийж байна. Энэ долоо хоногт цуглуулсан аймаг, орон нутгуудын сорьцын хариу гараагүй байна. Баасан гаригт гараад, долоо хоногийн тоймд нэгтгэгдэнэ” гэв.

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас буюу нэгдүгээр сарын 12-ноос 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-12 64.119.20.175

энэ ковидын pcr шинжилгээгээ болиочээ, нэг муу ханиадыг хэтэрхий сүржигнүүлэх юм, ханиад хүрсэн хүн хэзээ ханиадны шинжилгээ өгөөд л гүйж байсан юм. ковид, короно гэдэг үгийг үгийн сангаасаа хасчих хэрэгтэй, дээр дооргүй сүржигнэхээл больчмоор байна.

Avatar

BOLD 2022-01-12 64.119.18.246

ODOO BUGD ADILHAN

Avatar

Зочин 2022-01-12 103.9.90.100

завхарсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж