Италид хуурамч вакцин, гэрчилгээ зарж байна | News.MN

Италид хуурамч вакцин, гэрчилгээ зарж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Италид хуурамч вакцин, гэрчилгээ зарж байна

Италид хуурамч вакцин, гэрчилгээ зарж байна

Итали даяар Covid-19-ийн вакцинд хамрагдаагүй иргэдийг олон нийтийн хөдөлгөөнд оролцохгүй байх дүрэм гаргажээ. Тус дүрэм хэрэгжиж эхэлсний маргаашаас Анкона хот дахь сувилагч эрэгтэй хуурамч вакцин үйлдвэрлэж, вакцинд хамрагдаагүй хүмүүст тодорхой тарифаар зарж, хуурамч гэрчилгээ олгож  байсныг илрүүлсэн байна. Уг этгээдийг авлига, хуурамч гэрчилгээ, нийтийн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр тус хотын шүүх шалгаж эхэлжээ. Шүүхээс мэдээлснээр, тэрбээр нийт 50 гаруй хүнд хуурамч вакцин зарж, тарьсан байна.

Тус сувилагчийг вакцинд хамрагдаагүй иргэдтэй зуучилж өгдөг дөрвөн этгээдийг мөн шалгаж байгаа ба хуурамч гэрчилгээ авсан 45 хүнийг илрүүлэн, хотоос гарахыг хоригложээ. Тус бүлэглэл нийт хуурамч вакцинаар 18000 еврогийн ашиг олсон байна. Мөн луйвраас гадна вакцинд хамрагдахыг хүсэхгүй байгаа иргэд олшрон, хуурамч гэрчилгээ худалдаж авдаг болсон аж.

Вакцин эсэргүүцэгчид хуурамч гэрчилгээ авахын тулд Италийн нутаг бүрээс Анкона хотыг зорьж, гэрчилгээ тус бүрийг 400 орчим евро төлж авдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 142.79.202.93

Тэнэгүүд. 400 евро төлж хуурамч вакцин гэж байхаар үнэгүйг нь тариулж л орхино биз дээ. Ер нь өмнө нь тариулсан өчнөөн вакцины хүчинд л бид өдий урт удаан наслаж байна. Зарим нэг өвчин бүр устсан. Гэтэл хаанаа ингэж вакцин эсэргүүцэгчид гараад ирэв ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж