Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1818 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 610 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1227 нь нийслэлд, 565 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 26 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу Төв аймагт 108 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2001 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд халдвартай 4781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
биеийн байдал хөнгөн 1253,
хүндэвтэр 2873,
хүнд 618,
нэн хүнд оноштой 37 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвдсөн 14 354 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа ажээ. Түүнчлэн нийт хүн амын 29.1 хувь нь вакцины III тунд хамрагдсан бол IV тунд 10 247 иргэн хамрагдсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ