Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй | News.MN

Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Омикрон хувилбарт зориулсан онцгой вакцин гуравдугаар сард бэлэн болно гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдэв. Гэвч зарим эрдэмтэд үүнийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж үзэж байна. Олон улсын вакцины төвийн гүйцэтгэх захирал Виллиам Мосс хэлэхдээ "Омикронд зориулсан вакцин арванхоёрдугаар сард л хэрэгтэй байлаа" гэжээ.

“Pfizer” болон “BioNTech” хамтран уг вакциныг гаргах бөгөөд аль хэдийнэ үйлдвэрлэлийн ажилдаа орсон гэв. Халдварын тархалт маш хурдан байгаагаас үзвэл бүх хүн энэ вакцинд хамрагдлаа ч төдийлөн сайн үр дүн гарахгүй байж мэдэх юм.

АНУ-ын хувьд он гарснаас хойш бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 95 гаруй хувь нь омикрон хувилбар байжээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн иргэддээ дөрөвдүгээр тун хийж эхэлнэ гэж “NY Times” мэдээлэв. Тус улсын иргэдийн 63 хувь хоёр тунт вакцинд, 36 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж.

“Pfizer”-аас гадна “Moderna” компани мөн омикрон хувилбарт зориулсан вакцин гаргахаар ажиллаж буй юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел хэлэхдээ "Гуравдугаар тунгийн нөлөө цаг хугацаа өнгөрөхөд буурах учир дөрөвдүгээр тунг намраас хийвэл тохиромжтой" гэжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 202.9.41.11

Файзер омикроны эсрэг үйлчлэхгүй нь ингээд батлагдаж байна. Эрүүл мэндээ бодоод файзер тариулахгүй байх хэрэгтэй.

Avatar

Анчин 2022-01-12 64.119.26.49

Одоо байгаа вакцин нь халдвараас бүрэн сэргийлэхгүй ч нас баралтын тоог бага байлгах боломжтой шүү дээ, юун шинэ вакцин… Нэг бол Спутник Лайт эсхүүл Жонсон жонсоны ч вектор нь байж болно…

Avatar

Зочин 2022-01-12 103.9.90.100

зохиомлоор вирус, вирусын хувилбар гаргаад л араас нь вакцин гаргаж мөнгө угаагаад л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж