Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Омикронд зориулсан онцгой вакцин тун удахгүй

Омикрон хувилбарт зориулсан онцгой вакцин гуравдугаар сард бэлэн болно гэж “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдэв. Гэвч зарим эрдэмтэд үүнийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж үзэж байна. Олон улсын вакцины төвийн гүйцэтгэх захирал Виллиам Мосс хэлэхдээ "Омикронд зориулсан вакцин арванхоёрдугаар сард л хэрэгтэй байлаа" гэжээ.

“Pfizer” болон “BioNTech” хамтран уг вакциныг гаргах бөгөөд аль хэдийнэ үйлдвэрлэлийн ажилдаа орсон гэв. Халдварын тархалт маш хурдан байгаагаас үзвэл бүх хүн энэ вакцинд хамрагдлаа ч төдийлөн сайн үр дүн гарахгүй байж мэдэх юм.

АНУ-ын хувьд он гарснаас хойш бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 95 гаруй хувь нь омикрон хувилбар байжээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн иргэддээ дөрөвдүгээр тун хийж эхэлнэ гэж “NY Times” мэдээлэв. Тус улсын иргэдийн 63 хувь хоёр тунт вакцинд, 36 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа аж.

“Pfizer”-аас гадна “Moderna” компани мөн омикрон хувилбарт зориулсан вакцин гаргахаар ажиллаж буй юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел хэлэхдээ "Гуравдугаар тунгийн нөлөө цаг хугацаа өнгөрөхөд буурах учир дөрөвдүгээр тунг намраас хийвэл тохиромжтой" гэжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж