Зейн Малик махлаг эмэгтэй сонирхох болсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Зейн Малик махлаг эмэгтэй сонирхох болсон уу?

Зейн Малик махлаг эмэгтэй сонирхох болсон уу?

Энэхүү аппликейшн нь хэрэглэгчдийг баталгаажуулахын тулд царай таних технологи ашигладаг. Вэб сайт дээрх эможи сорилтод оролцож буй Зейний бичлэг онлайнаар цацагдсан байна.

Алдарт "One Direction" хамтлагийн дуучин Зейн Малик тус аппликейшн дээр өөрийгөө Зед гэж нэрлэжээ. Зейн эможи сорилтоор янз бүрийн царай гаргах ба өөрийн хаягаа Оттавилл, Филадельфи гэж заажээ. Зейн, модель Жижи Хадид нар охинтой болсон ч гэр бүлийн маргааны улмаас салсан билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард загвар өмсөгч найз охин Жижи Хадидын ээжтэй муудалцаж, дөрвөн удаа танхайн хэрэг үйлдэж, тэнэсэн харгалзах ял авснаас хойш хосууд найзууд байхаар тохиролцжээ. Тэрбээр түүнээс хойш гуравхан сарын дараа махлаг эмэгтэйчүүдтэй танилцдаг аппликейшнд бүртгүүлсэн байна. Дуучин Зейн зургаан жилийн салж, нийлсэн харилцаандаа төгсгөл тавьж, ийнхүү шинэ хайраа олохоор эрэлхийлсэн бололтой.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж