Олон улсад цар тахлын эсрэг вакцинжуулалтыг улстөржүүлж, эсэргүүцэх хандлага нэмэгдэж байна. Вакцин эсэргүүцэгчдийн нэг Кристофер Кий гэгч АНУ даяар аялан, вакцин тариулах, амны хаалт зүүхийн эсрэг суртал ухуулга хийж байгаа аж. Тэрбээр "Ямар нэгэн вакцин тариулж байхаар шээсээ уух нь аливаа өвчнийг анагааж, урьдчилан сэргийлдэг" гэж сурталчилж байна.
Түүнчлэн түүний “Вакцины бодлого” гэх сайтдаа нийтэлсэн “Covid-ийн ерөндөг” гэх шээсээ уух тухай зөвлөмжийг 360 мянган удаа үзжээ. Кристофер хэлэхдээ “Галзуу мэт сонсогдох байх л даа. Гэхдээ бурхан бидэнд хэрэгтэй бүгдийг өгсөн. Шээсний эмчилгээний талаар маш олон судалгаа байдаг. Вакцин бол миний харсан хамгийн хортой биологийн зэвсэг. Би шээсээ л уучихдаг. Та нар ч бас шээсээ л уу” гэх зэргээр ярьжээ.
Бостон хотын Винчестер эмнэлгийн эмч Аманда Торрес хэлэхдээ “Вакцин эсэргүүцэгчдийн дунд шээс, виагра зэрэг янз бүрийн эм, бэлдмэл хэрэглэх байдал нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Энэ бол маш аюултай зүйл. Вакцин тариулаагүй хүмүүс цар тахалд илүү өртөмтгий байна. Вакцин бол цар тахлын эсрэг үр дүнтэй хамгаалалт гэдэг нь нотлогдсон. Харин шээсний эмчилгээний талаарх хүмүүсийн ойлголт шинжлэх ухаанаар батлагдаагүй” гэж ярьжээ.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ